2010-01-23
С.Эрдэнийн зохиолуудаас
ХУЛАН БИД ХОЁР Арван долоон нас ч дээ. Хөөрхий. зайлуул. Би тэгэхэд өөрийгөө эр хvнд тооцож явжээ. Гэтэл тэр зун ёстой шалчгар эр болохоо мэдсэн юм. Долдугаар сарын нэгэн өдөр би нутгийнхаа Чингис хаан болоод тvvний залуу гэргийн хамт сумынхаа наадамд очихоор эртлэн мордлоо. Гэр Чингис хаан гэдэг маань ердөө л шар Цамба юм шvv дээ. Би тvvнд ийм догшин сvртэй хоч өгсөн боловч хvнд хэлдэггvй байлаа. Хурдан морь уяхад нь би тvvнд туслалцсан юм. Тэгэхэд над шиг жулдрай амьтан салхин зээрд, цахилгаан хээр гэх мэт vлгэр домгийн нэртэй тэр сvрхий хөлөг морьдыг нь vдшийн чийг буусан хойно хээр аваачиж идээшлvvлэх, өглөө vvрээр чилээгий нь гаргах, өдөр услах зэрэг хар бор ажил хийхээс өөр ямар тус хvргэх билээ. Шар Цамба гэгч гуч эргэм настай, ирвэсниих шиг жоотгор шар нvдтэй, буржгар хvрэн vстэй, дундуураа ховилтсон урт эрvvтэй бөгөөд майгавтар богинохон хөлөө бат гишгэж нударгаа vргэлж зангидаж явдаг хvн. Шар нvд нь урин зөөлөн харцтай байхыг би ер vзсэнгvй. Нусгай жаалууд бол тvvний харцнаас айж хулганан, мөрөө хавчиж, модон өмд өмссөн юм шиг хөдлөхгvй болно. Цамба адуу мал, алт мөнгөөр баян бөгөөд морь арилжих дон туссан хvн. Хавар ногоо цухуйнгуут хэдэн морь сайн ЭМЭЭЛ тохож, сайхан хувцас өмсөөд л хуй салхи мэт арилж өгнө. Тэгээд Хэрлэн Баян-Улаан, Гал шар бvр Дариганга хvртэл доншуучлаад ид зун болсон хойно сайн сайн морьдыг хатир жороо, өнгө зvсээр нь ижилсvvлж хөтлөөд, уулын бэлээр тоос татуулж уртын дуу уянгалуулсаар буцаж ирнэ. Шар Цамбын ид хав ийм л байлаа. Манай нутгийнхний зарим нь тvvнийг цагаан омогтой, хийморьтой, сайн эр гэх боловч олонх нь онгиргон сагсуу, олиггvй хvн гэлцдэг билээ. Харин би бол тvvнийг Чингис хаан шиг л хvн гэж бодно. Бид vvр цvvрээр өмнө зvг давхиж явлаа. Сумын төв хvртэл хоёр өртөө газар, зам их бартаатай. Жирэмтийн даваа гэж нэг их даваа буй. Нар цухуйхын алдад Чингис Цагаан тохойн айлаар бууж дөрөө чангална гэж бид хоёрыг орхиод жилийж одов. Тэгэнгvvт би дотроо гэнэт баяртай боллоо. Арван долоон насанд, vгvй дээ л эр хvний vнэр орсон байх шvv дээ. Шар Цамбын эхнэрийг Хулан гэнэ. Хулан холын нутгаас хадамд ирсэн, сар шиг сайхан, салхи шиг тогтворгvй амьтан билээ. Ахыгаа дагаж аймаг руу хоёр жил хэртэй яваад энэ хавар нутагтаа буцаж ирэхэд минь Шар Цамба ийм залуу сайхан эхнэр авсан байлаа. Цамба эхнэрээ vргэлж занчиж, vvр шөнөөр чарлуулж байдаг гэж манай нутгийнхан ярилцаж байлаа. Гэвч би тийнхvv чойжин буулгаж байхыг нь vзсэнгvй. За тэгээд Чингис хаан бараа сураггvй болжээ. Би наадамд уралдуулахаар сойсон дөрвөн сайхан морий нь хөтлөөд Хулан хvvхний дэргэд цогиулж явлаа. Өглөөний сэрvvнд ээгсэн эргvvлээд Жирэмийн даваа даваарай гэж «хаан» бидэнд тушаасан юм. Би Хулан хvvхнийг хулгай нvдээр шохоорхон харж ер бишийн баяр хөөртэй явав. Ингээд л давхиад байвал хаа ч хvрч болмоор санагдана. Цэлмэг тэнгэрт нар мандаж, салхин өмнөөс сэрчигнэнхэд уулын энтээ сvvдэр тусаж байхад, өрнө уулын улбар туяа тусжээ. Нуга газрын шvvдэрт ногоо хөлд шир шир хийж, урдах зам дээрээс болжмор шувуу байн байн ниснэ. Хулан хvvхэн улаан савхин гутал өмсөж, жижигхэн хөлийнхөө өлмийг хотойлгож жийжvv дөрөө жийж , хөх торгон тэрлэгийнхээ хормойг өвдөгнөөсөө дээш цугларуулж, торгон оймсны цаана туяарч байгаа чийрэг булчингаа чангахан ороогоод, боржигин хийцтэй эмээл дээр янзтайхан сууж, шар дурдан бvс эвлэгхэн ороосон нарийхан бэлхvvсээ жороо хvрнийхээ явдлын аясаар vл мэдэг нахилзуулан явна. Магнай дээрээ сартай жороо хvрэн морь мөнгөн товруут хазаарынхаа амгайг соёондоо өлгөж хазаар даран тэмvvлэхэд vс нь илбvvршсэн тэгшхэн зоо нь vл мэдэг жирвэлзэхийг vзвэл аягатай ус тавьсан ч асгармааргvй, морь эзэн хоёрын энэ байдалд хөгжмийн хөг таарах мэт сэтгэлд маш тааламжтай. Харин, миний өмссөн хувцас гэвэл, эмжээр нь сэмэрсэн ногоон жигvvн тэрлэг, өвдөг дээрээ зууван нөхөөстэй цэрэг өмд, хугархай саравчтай хуучин муу малгай, унасан морь гэвэл, Чингис хааны адуун сvргийн адаг, ааш муутай алаг vрээ байлаа. Хулан, уулын орой харж уянгат дуу аялж явснаа намайг нvднийхээ булангаар харж доогтойхон инээмсэглээд, Сампил аа чи дуулаач гэхэд миний царай яах ийхийн завгvй улаа бутраатахлаа. Өнчин хvн дуулаач гэгчээр 6и тэрvvхэндээ л зэгсэн хоолойтой байжээ. Адуу малд явахдаа дуу аялж хадны цууриа чагнадаг өвчтэй юмсан. Би сvvндээ цадсан тугал шиг хэлээ долоож, эхлээд тун онхио муутайгаар «Ар Хянган уулан дээр нь гараад харахад» гэдгийг дууллаа. Хулан намайг ингэж дуулна гэж огтхон ч санаагvй тул морио татаж сайхан алаг нvдээ тормолзуулан мишээв. Тэгэхээр нь би урам зориг орж, ухаан, хоолой хоёрынхоо чадлыг шавхаж харь хол явсан хайрт ганц охиноо мөрөөдсөн эхийн тухай дуулав. Тэгтэл Хулан ханцуйнаасаа алчуур гаргаж нулимсаа арчив шvv. Би амаа ангайсан хэвээрээ таг боллОО. Ингэж уярах юм гэж ер санасангvй. Сампил аа дуулаач дээ гээд Хулан бvр мэгшин уйллаа. Гэвч миний дуулах сэхээ алга болжээ. Хулан нэлээд удаан уйлаад сая тайтгарч энэ удаа аятайхнаар хараад, Сампил, чи ямар сайхан дуулдаг юм бэ гэхэд би аанай л ичиж улайлаа. Даваан дээр гарах vес бага vд болжээ. Энэ хооронд Хулан бид хоёр бие биеэ овоо мэдэх болсон байлаа. Хулан бас надтай адил өнчин хvн юмсанжээ. Бид овооны дэргэд буулаа. Энэ өдөр аагим халуун боловч давааны өндөрт салхи сэрvvн бөгөөд шилмvvст ойн содон vнэр анхилж, тэртээ Дор хөх ногоон шугуй дундуур урсах Онон голын нугалаанууд гялалзан, мэлтэлзэн харагдав. Хулан зулай даран ороож чихний тус зангидсан улаан пансан алчуураа авч махлаг цагаан гараараа магнайгаа илээд намайг ширтэж юу бодсныг бvv мэд нэг л донжтойхон инээмсэглэнэ. Энэ vед би Чингис хаан мөд бvv ирээсэй гэж бодож байсан тул байн байн зам руу харжээ. Чи юугаа хараа вэ? гэж хvvхний гэнэт асуухад Чингис... хэмээн санамсаргvй хэлж орхилоо. Юу? гэж гайхан харахад нь би бvр бантаж орхиод Аа тийм... Чингис... vгvй ээ ца.. ца.. гэж бувтнаад мангуу юм шиг маасайтал инээхэд Хулан улам гайхаж Юун Чингис вэ? гээд нvдээ томоос том болголоо. Би сая л нэг хэлээ татагчаан болж Yгvй, Цамба гуай гvйцэж ирэх болоогvй юм аа гэв. Хулан бас л гайхсан хэвээрээ, Тэгээд Чингис, Чингис гээд байдаг... гэхэд нь би одоо дvvрсэн хэрэг гэж бодоод, Цамба гуай Чингис хаантай төстэй шvv гэтэл Юу гэнэ ээ? гээд гэдрэг унан хөхөрч Yхсэн хойноо Чингис хаан бол. Чингис шиг баатар бол адаглаад эхнэрээ зодохгvй байхсан. Тэр чинь одоо ногоорч л яваа биз. Энэ шөнөдөө сум хvрч чадвал дээд заяа гээд санаа алдан ногоон дээр хажуулдан ил гарсан өвдгөө хормойгоороо ороогоод, нэг ширхэг хялгана тасдан амандаа зууж ямархан нэг зvйлийг мөрөөдон санаашрах мэт нvдээ аньж байснаа аальгvйтэн инээж, Намайг тат! гээд гараа өгөв. Тvvний гар зөөлхөн бөгөөд бvлээхэн байлаа. Хулан тэр даруй мориндоо мордож, Сампил аа эрчээрээ давхиад гол дээр очъё. Усны эрэг дээр их сайхан байгаа. Цамба мөд ирэхгvй, явъя! гэж хөгжилтэй хэлээд мориндоо ташуур өгч даваа руу жороолуулав. Би ч яаран мордож хойноос нь давхив. Сампил аа дуулаарай гэнэ. Би сэмэрхий ногоон тэрлэгнийхээ хормойг хийсгэнхэн, - Эр ээ боруу харцагана нь vv-ээ Жигvvрхэндээ хvчтэй ай хө алдрай мину эээ.. гээд л жирэмийн давааг жингэнэтэл дуулж явлаа. Гол дээр хvрч ирэхэд нөгөө хурдан морьд маань хvртэл хөлөрчихсөн байв. Хулан намайг хvн бараг явахаа больсон, хуучин гарам тийш дагуулж очив. Бид хоёр улиас бургас, мойл долоогоно хосолсон битvv шугуйн дунд бууж морьдоо уяад тухтайхан хvvрнэж суулаа... Чухам юу гэгч болж байгааг би мэдэхээ байжээ. Хулаан манай нутагт чам шиг сайхан хvvхэн байхгvй шvv. Над бас өөр сайхан юм бий л дээ Юу гэж? Яагаав. Сэтгэл байна. Тэгээд жаргалтай амьдарч... Чи бод л доо. Би хvний эрхэнд байна. Зовлонгоо нуухыг л бодох юм. Хvн намайг жаргалдаа ташуурсан амьтан гэж боддог. Хулаан, чи ингэж амьдрах ёсгvй, салаад яв! Чамайг сvрдvvлдэг байхгvй юу. Хаяад явчихвал чинь яаж ч чадахгvй. Сампил аа, чам шиг хvнтэйсэн бол... чи даанч ичимтгий юм даа. Намайг vнс л дээ... Бидний хажуу дахь бургасны мөчир дээр ирж суусан бяцхан бор бялзуухай «эд ер нь яаж байна» гэсэн байртай ТОЛГОЙГОО гилжийлгэн шил сувс шиг өчvvхэн нvдээ эргэлдvvлнэ. Хулан гараа дэрлэж нvдээ аниад, Намар чиний аймаг орсон хойно би Цамбаас салаад бас аймаг орно. Ажил хийвэл амьдарна шvv дээ. Би оёдолчин, vгvй дээ цэвэрлэгч хийж дөнгөх байлгvй. Тийм ээ Сампил аа? Тийм ээ. Би бол тракторчин юм уу жолооч болох санаатай! Хулаан! Энэ шувуу ямар хөөрхөн нvдтэй юм бэ? Шинэ гармын замд орох vед нэгэнт орой болсон байлаа. Гэвч бид Чингис хаан нөгөө цагаан тохойдоо л ногоорч яваа гэж ажиг сэжиг ч vгvй явлаа. Хичнээн баяр жаргалтай явсан гэж санана. Хулан миний мөрийг тvшин мишээж, би эр бор харцага аялан мишээж, оройн наран уулын толгой дээр мишээнэ. Бид хоёрын урдаас ямар нэг хvн улаан тоос татуулан давхиж айсуй. Хулан гэнэт морио татаж тэр хvний зvг тvгшvvртэйгээр ширтээд, Би ч дорхиноо Цамба ирж явна гэж шивэгнэв. Би ч дорхиноо шалчийж орхилоо Зvрх маань амаараа гарах нь ээ Хаанаас даа энэ чинь сумаас нааш ирж яваа хvн байна. Мөөн мөн яах аргагvй мөн.Бидний тэнд байх хооронд сум орж дээ - Одоо яах вэ - Харин ээ Гол дээр бууж морьдоо амраасан гэхээс - Ийм удаан уу Харин нь ээ... Догшин Чингис хаан ч юу юугvй хvрээд ирлээ. Тэр бид хоёрт тулж морио татаад ирвэснй шар нvдээрээ муухай харлаа. Энгэр заам нь задгай, царай нь хөөнгө эмээл дээрээ хажуулдан бvдvvн тэнзэн ташуураа морин дэл дээр хөндөлдvvлэн барьжээ. Чи сумаас ирэв vv гэж Хулан их л тулгамдан асуухад Цамба шvдээ тачигнатал хавираад, амаа муруйлган - Сумаас гэнэ шvv. Энэ зулбадастайгаа шугуй дотор хэвтэж байхад чинь... Битгий дэмийр чи... Дуу! гэж Цамба муухай хашгираад над руу дайрч яах ийхийн завгvй морин дээрээс минь хуу татаж орхиод -Муу новш хvний морь унаад бас эхнэрий нь... Цамбаа! Чи ямар жигтэйхэн амьтан бэ! гэж Хулан уйлагнан хашгирав. Цамба галзуурсан юм шиг шар нvдээ эргэлдvvлэн шvдээ ярзайлгаж - Дуу, наана чинь нам цохино шvv гэж орилоод цулбууры нь шvvрэн авч морийг нь ташуурдав. Би бууна. Би vхсэн ч чамтай явахгvй гэж Хулан хорсон уйлахад Чи тэг .Харин би цаадах нусгай жаалыг чинь нэг л цохино шvv гэж Цамба бороохой мэт бvдvvн ташуураа далайн над руу давшлахад Цамбаа, болиоч! Хулан гараас нь зуурав. Би гэдэг хvн ухаан балартах шахам, газар зоосон гадас шиг хөдлөлгvй зогсож байжээ. Цамба vсрэн бууж морьдоо Хулангийн морины хvзvvнээс холбоод мөн л харайн мордож, Хулангийн цулбуурыг шvvрч аваад, морьдоо хайр найргvй ташуурдан давхив. Миний өмнө улаан тоос манарч, хөөрхий Хулангийн хорсон уйлах чимээ тасарлаа. Би зам дээр явган хаягдсанаа сая ухаарч Цамбын хойноос гар зангидан, Би чамаас хариугаа авна даа. Заавал авна! Хулан ч чамайг хаяна. Yзээрэй, муу нохой! 'Хулан чамайг заавал хаяна! гэж нулимсаа арчиж нусаа татсаар хоцорч билээ. ХУЛАН ЦАМБА ХОЁР Тvрvvчийн цаснаар би нутагтаа очсон байв. Муу нэртэй мичин жилийг дагаж халуун намраар их цас орон хvйтэрчээ. Гэвч Онон голын шугуйд навч унаж гvйцээгvй цасан дунд улаа бутран байв. Би амралтаар яваа ажилгvй бөгөөд яаралгvй хvн болохоор сумын төвөөс хэдэнтээ өртөө алслан айл амьтнаар хэсvvчилж гөрөөчдийг дагалдан уул хөвчөөр тэнэж «Унасан газар, угаасан усандаа» хvрч, хvйсийг минь булсан тоонотоо хvртэл vзээд буцах замдаа цас оруулав. Би Жирмийн даваа уруудан галигуулж энэ их цасанд хvн мал цочирдон бас л зуд турхан болох нь уу гэж эмээж байгаа болон ер нь байгаль хачин хувирч байгаа тухай бодож явлаа. Хорин хэдэн жилийн өмнө энэ даваагаар Хулан хvvхэнтэй даваад шар Цамбад хардагдаж морин дээрээсээ хуу татуулж явсныг санахад цаг гэдэг их амархан явжээ. Шар Цамба, Хулан хоёрын аж амьдралын тухай хааяа сонсохоос биш нvvр ч учралгvй өдий хvрлээ. Их л баян тарган айл болсон гэдэг. Хуланг бага залуугаасаа мал гэрийн их ажилтай зууралдсаар байгаад яагаа ч vгvй эрт хагдарч, урьдьн гоо сайхнаас нь юу vлдсэнийг мэдэхэд бэрх болсон гэлцдэг. Хуланг одоо нэг харах юмсан гэж бодож явлаа. Шар Цамба Чингис хаантай төсөөтэй санагдаж байсан аль тэртээ хорин хэдэн жилийн өмнө Хулан бид хоерын хэлэлцэж байсан, хvсэн мөрөөдөж байсан юм ёсоороо болсон юм байхгvй боловч Цамбад хор хөдөлснөөс болоод би харин овоо эр хvн шиг зориг шийдэмгий болсон ч байж болох юм. Юу ч л гэсэн одоо би тvvний өөдөөс эгц харж хэрэлдэх хэлэлцэх алийг нь ч vзvvлж чадахаар болжээ. Харин зориг дутаж Цамбын хvлээсэнд vлдсэн Хулан одоо ямар болсон зургийг тааж болохоор байв. Би энэ мэтийн юм бодож явахдаа мөн энэ Жирмийн даваанд Хулантай уулзах юм гэж санасан ч vгvй. Гэвч ямар нэг далдын хvчин тусалсан юм шиг, санаж явсан юм гэнэт бvтчих ёс бий. Ер нь аль дөчөөд жилийн өмнө хvйсийг минь булж дарсан элгэн улаан чулууг ч олж vзнэ гэж санаагvй яваад л олж vзсэн. Тvрvvн давааны оройд гарч ирээд тээр дор нэг цагаан нохой дагуулсан морин тэрэгтэй хvн доошилж яваа харагдсан юм. Гvйцээд очтол Хулан байв. Намайг таних ч биш, vгvй ч биш байгаа бололтой. Уруу нь боосон алчуураа магнай руугаа дарсхийгээд намайг гайхан харснаа, Хvvе Сампил, хаанаас ийм сонин хvн гараад ирэв гэж баярлах цочих зэрэгцэн хэлэв. Толилзож, гялалзаж байдаг асан магнай нь vрчлээтэй өнгө алдаж , ярс ярс хийсэн тэгш цагаан шvдийг нь хэдэн алтан шvд орложээ. Ганцхан нvд нь хуучин янзаараа, урьдын цог залиа, гоо сайхан хvн байсан гэдгээ тавихгvйг хичээсээр явдгийг нь илтгэж байв. Гэлээ гээд Хулан надад тун ч дотно сайхан санагдав. Залуудаа ямар байсныг нь би даанч сайн мэднэ. Ядуу айлын охин баян айлын бэр болоод жаргал зовлонгийн алийг мэдэхгvй явсан хэрэг биз ээ. Баяр наадмаар жороо морь унаж, торгон дээл өмсөнө гэдэг идэр сайхан явах цагт бас ч сэтгэл хорогдуулдаг эд шvv дээ. Хулан ялдам намуухан хvн явсаар байгаад амьдралын хvлээснээс гарч чадалгvй энэ болжээ. Би ч тэгэхэд хэтэрхий гэнэн балчир явсан. Арван долоохон нас юу байхав дээ. Эр бие гvйцсэнсэн бол Хуланг өөр замаар дагуулж болох байсан биз. Хулан над амьдрал байдлаа ярьж явав. Дахиад л цас орох янзтай тэнгэр бvvдийж, Онон гол хар тугалга мэт хvйтэн царцанга өнгөөр мэлрэн урсана. Цамба хэдэн хvнтэй хамсраад анд явсан. Манайх нэг л олон нохойтой баахан бvдvvн шартай айл, Яая гэхэв дээ. Ингэсээр насныхаа танагийг барлаа. -Танайх нэгдэлд ороогvй юм гэж vv -Yгvй Цамба модны артельд агуулахын нярав хийдэг юм. - Албан хаагч. Тэгээд юун олон нохойтой шар vхэртэй яасан их завтай хvн бэ дээ -Тиймээ. Миний л толгой дээр хамаг юм бууна. Шарнуудаа мал цөөнтөй айлууд тарааж харуулдаг. Би хөлсийг нь хувааж өгөөд ирлээ. Хөрөнгөө нууж байгаа нь тэр. Банкинд байгаа мөнгөө надаас ч нуудаг юм. Хулангийн энэ vг гайхаш төрvvллээ.Өчнөөн жил айл болж амьдарсан хvний тухай биш хөндлөнгийн хvний тухай ярьж баигаа юм шиг байлаа.Өөрөө бол хvний хань биш ямар хань харин зvгээр нэг цагаачлагчийн маягаар ямарч сэтгэл гомдолгvйгээр ярив. Би бөөн хар гунигт автагдлаа. _ Хулаан! гэж би харуусаж бухимдсандаа уйлмаар болж буруу харав. Би биеэ овоо авч чвсан эр хvн болохоор Хулантай бараг л vе мултарсан юм шиг ажээ. Тэгээд нэрээр нь дуудах нэг л зовлонтой .Би биеэ барьж чадсангvй -Хулаан! Тээр жил чи бид хоёрын энэ Ононд юу ярьж яаж явлаа даа. Санаж байна уу гэхэд - Тийм ээ. Одоогийнх шиг иймгvй залуухан явсан.Чи чиг бvр хvvхдээрээ байсан биш vv гээд муухан инээв . Чингис хаанд мориноосоо хуу татуулаад уйлж байсан юм чинь ямар эр хvн байхав дээ гэхэд, Гэхдээ л чи моринд гарамгай байсан даа гээд инээлээ. Залуугийнхаасаа ялгаагvй цэв цээлхэн дуугаар инээхэд нь цасанд даруулсан ой мод хvртэл цууриатаад явчих шиг боллоо.Гэтэл ой мод хvн инээх байтугай буу тавьсан ч цууриалмааргvй өдөр шvv дээ. Хулангнийн инээхэд миний дотор онгойж, хvйт нойтонд ширвэгдэж зvдэрсэн морины минь нvд нь сэргэж чих нь сортолзоод ирлээ. Гунигтай хvн давхидаггvй харин инээж наадаж яваа хvн давхидаг гэдгийг адгуус хvртэл мэднэ.Ингэж энэ тэрхнийг ярьсаар яваад гэрт нь хvрч ирлээ. Тэднийх сумын төвийн захад хашаа байшинтай бөгөөд том цагаан гэрээ дулаалж орсон байв. Хоймортоо хэдэн эрээн авдартай , их л чөлөөтэй нойрсох дуртай хvн бодож хийсэн болов уу гэмээр аль цагийн хоёр их төмөр ортой, хивс ширдэг битvv дэвссэн айл юм. Хулангийн гоо vзэсгэлэн залуу нас , сайхан юм хvсэн тэмvvлэх сэтгэл нь тэр эрээн авдаруудад vvрд цоожлогдсон мэт санагдлаа. Хулан над хоол хийж шимийн архи аягалж өгөв. Хоёр гурван тагш халуун архи уугаад зориг орж Чингис хаан хэмээх шар Цамба гуай маань ангаас бууж ирвэл яасхийж уулзах билээ? гэж бодож суусан би урьдынхтайгаа адил сvр бадруулаад байвал нь «Хойш бай! Айлаар нуусан хэдэн бvдvvн шарынхаа махыг идээд л аниргvй хэвт!» гэж зад агсамнамаар байв. Цамба гуай наадамд морь уядаг хэвээрээ юу? гэхэд, Бvр байсан. Биеэ сайрхаж явдаг хөг нь өнгөрсөн юм чинь гэж Хулан хэлэв. Юм гэдэг ингэж л хувирдаг хойно доо. Уян догшин хоёр, сайхан муухай хоёр бие биедээ харшилж явсаар сvvлдээ хэн хэнтэйгээ тэмцэх хvчээ алдаж байгаа нь энэ. Ингээд л амьдрал дуусна. Авдартаа алт мөнгө, гаднаа мал хөрөнгө хурааж, нууж дарсаар байгаад л хорвоог барна» гэж би бодож суулаа. өнгөрчээ өнгөрч гэж санаа алдтал, Сампил аа чи багадаа сайхан дуулдаг сан. Дуулаач дээ гэж Хулан гуйв. Би багаасаа дуртай «Эр бор харцагаа» аяллаа. Эр бор харцага нь жигvvрхэндээ хvчтэй дээ Идэр залуу насандаа даанч ажнангvй явлаа даа» гээд дуулахад минь Хулан доошоо харж нулимсаа арчиж суув. Гэтэл гадаа нохой шуугилдав. Хулан аяганд архи дvvргээд, Цамба ирлээ гэж тоомжиргvй хэлэв. Залуу байхдаа «Цамба ирэв» гээд зvгээр сууж байдаггvйсэн. Омогтой сvртэй хvний эхнэр болоод айж тvгшиж явахад нь аятайхан ч байдаг юм сан уу. Эрдээ зодуулахгvй бол санаа нь амардаггvй, хvчгэрхэг мангар хvнд дуртай хvvхнvvд ч байдаг... Цусаар тээглэ! Би ер нь агсан тавихад бэлэн болоод байлаа. Гэрийн хаалга нээгдэж эхлээд гурван цагаан нохой хэл амаа долоосоор орж ирэв. Хойноос нь Цамба орж нохдоо хөөж гаргаад мэндлэв. Намайг ер таньсангvй. Одоо Чингисийн дvрийг санагдуулах юм юу ч алга. Ердөө л нэг тарган шар өвгөн «Ямар гайтай цас гээч вэ. Уул хөвчид явахын арга алга. Зуд болдгоо боллоо. Арай чvv гэж ганц мэгж алаад...» гэж vглэсээр буу сумаа өлгөв. Адаглаад тvvнд агсан тавихын ч хэрэг алга болжээ. Хулан намайг vдэж мордуулав. Уяан дээр би тvvний гарыг бариад, Баяртай гэхэд, Буцахаасаа нааш манайхаар яваарай л даа Би за ч гэсэнгvй, vгvй ч гэсэнгvй мордож давхилаа. ХУЛАН БИД ХОЁР Гучин жилийн дараа Би сумын зочид буудалд нар хөөртөл унтаад сэрлээ. Нээлттэй цонхоор Онон голын зvгээс цэнгэг усны vнэртэй сэрvvхэн салхи сэвэлзээд, гудамжаар хvvхдvvд шуугилдан наадаж байв. Зочид буудлын «люкс» өрөөний хvрэн модон орны цагаан даавуунаас угаалгын нунтаг анхилан, харин жинтvvнээс нь өвсний vнэр vнэртэнэ. Орны хажуугийн явган ширээн дээр халуун савтай цай, мойлтой хурууд цөцгий зэргийг авчирч тавьсан нь буудлынхан намайг их л анхаарсны тэмдэг. Ер нь ч манайхан сонины ажилтнуудыг баахан ойшоож, тал засдаг зантай. Yvнд муу нь юу байх вэ. Тэгээд бас өчнөөн жил төрсөн нутагтаа ирээгvй намайг өөриймсөх нь аргагvй биз. Арван хэдэн жилийн өмнө нэг ирснээс хойш яагаад ч юм бэ аян тал тааралгvй тойрсоор одоо хvрчээ. Насжихаар нутаг санагдана гэдэг нь vнэн юм. Бас сvvлийн гурав дөрвөн жил төрсөн нутгийнхаа уул усыг зvvдэлдэг, багынхаа явдлыг зvрх шимширтэл дурсан санадаг болжээ. Хvний жаргалын дээд бага насны дуртгалд байдаг гэж Достоевский ч билvv хэн нэгний хэлсэн бий. Хотын хөл vймээнээс уйдаж бухимдаад ч тэр биш ердөө л насны нар хэвийж, төрсөн газраа санагалзах болсных биз. Тэгээд л амралтаараа зориуд ирсэн минь энэ. Нутагтаа гэхийн бас нэг учир бол тэртээ гучаад жилийн өмнөөс сэтгэл зvрхэнд минь уяатай явдаг нэг хvн бий. Тэр бол Хулан юм. Хуланг сvvлийн удаа харснаас хойш арваад жил өнгөрчээ. Хэдэн жилийн өмнө шар Цамба нас барж, Хулан бэлэвсэрснийг сонсоод хань бvл муутай яаж шvv амьдарч байдаг бол гэж хааяахан бодно. Хуланг багын минь амраг шvv дээ гэж бодоход сэтгэлийг нэг л яруу сайхны униар будан бvрхээд ирнэ. Багын амраг гэдэг хэлэхэд яруухан агаад vнэхээр л ямар нэг алс холын униар будан дундаас гэрэлтсэн дvр зураг, намуухан цууриатах аялгуу эгшиг шиг болжээ. Хуланг бэлэвсэрлээ гээд хань болж очих нас, боломж аль хэдийн өнгөрсөн гэлээ ч царайгий нь харж идэр залуугийн явдлаа дурсвал санаа ихэд тэгшрэн, гуниг ганцаардлаас ангижрах мэт санагдана. Тэгээд ч анхны хайрын дуртгалд хожмын амьдралын өлзий учрал алдаа эндэгдэл, хясал гачаал аль бvхний эх vvсвэр нь хадгалагдах ажээ. БИ өрөөний дун цагаан адар ширтэж тамхи сорон, энэ мэтийг бодолхийлэн хэвттэл хэн нэг хvн хаалга аяархан тогшив. За хvvхээ! гэхэд хаалга алгуурхан нээгдэж, онгосхийсэн ногоон торгон дээлтэй өндөр бор охин гирэвшсээр орж ирээд Ах гуай таны морь бэлэн боллоо гэв. Би гайхан Миний морь гэнээ? Би чинь мод унасан... гэтэл охин инээмсэглээд Ээж танд морь явуулсан юм. Ээж чинь хэн бэ Хулан Хулан гэнээ гээд босон харайтал охин нэг зурвас өгөөд ичсэн юм шиг бушуухан гарлаа. Сурагч дэвтрийн тал хуудсан дээр «Сампил сайн явж байна уу? Уржигдар ирснийг чинь дуулсан . Би охиноороо морь явуулав. Чи vдийн алдад гол дээр очоорой. Нөгөө газраа мартаагvй биз дээ. Би тэнд очоод хvлээж байна» гэж их л хичээнгvйлэн бичжээ. Ээ тэнгэр минь! гэж би дуу алдлаа. Хулан намайг мартаагvй юм байна. Тэртээ гучин жилийн өмнө Ононгийн гарман дээр өдөржин саатаж халуун янаг vгээ хэлэлцэн, холын явдлыг мөрөөдөж сууснаа мартаагvйд одоо намайг зvгээр л гэрээр нь ороод өнгөрvvзэй гэсэн шиг тэр газраа уулзаж багын явдлаа дурсая гэжээ. Яаран хувцаслаад буудлаас гарахад нарийн борлог морь хашааны шонгоос уяатай хазаар даран байв. Хуучин боловч сайхан эмээл тохоостой. Хулангийн эмээл яг мөн. Боржгин хийцийн намхавтар бvvрэгтэй, уужим суудалтай, элэгдэж шарласан ясан хяртай, угалз нь холцорсон ногоон ширэн гөлөмтэй энэ эмээл даанчиг танил ажээ. Юм гэдэг хачин. Гучин жилийн өмнө Хулангийн гоёлын энэ эмээл шив шинэхэн байсан. Нэг эмээлийг хvн гучин жил тохож явдаг байнам. Гэвч эд эзэн хоёр элэгджээ гэж санагдсангvй. Өчнөөн цаг улиран өнгөрсөн атал бvх юм хуучин хэвээрээ, бат бэх юм шиг. Идэр залуу насандаа эргэж очиход саад болох юм байхгvйгээр барахгvй, юуг ч өршөөлгvй элээн одогч цаг хугацааг тvр зуурхан ч гэлээ хумин орхиход энэ хуучин эмээлийг таних төдийхнөөр болдог ажаам. Тийнхvv бие сэтгэл ихэд хөнгөрөн мордож давхисаар Ононгийн гарам дээр ирэв. Онон минь! Багын амраг шиг сайхныг яана. Онон хааяа нэгхэн ч гэсэн уулзан учрах болзоотой юм шиг билээ. Гоо vзэсгэлэнгээр төдийгvй ямар нэг амь амьсгаагаар сэтгэл зvрхэн дундуур мэлмэрэнхэн урсаж, гуниг ганцаардлын цагт тайтгарлын зөөлөн уянга vvсгэн «Хvний хvv чи санаж сарвайх уул устай шvv» гэж шивнэн байдаг. Онон найман сарын нэл ногоон шугуй дундуураа цэлмэг тэнгэр, нартай сvлэлдэн урсаж, намуухнаар харгилна. Бидний багад нааш цаашаа зорчигсод тасардаггvй байсан гарам одоо эль хуль, морь малын мөр бараг байхгvй харин хоёр тал нь машин тракторт сэндийлэгджээ. Ийнхvv голын гарам хvртэл энэ цагийн ул мөр гарсан нь энэ бөгөөд гучин жилийн өмнө Хулан бид хоёр шар Цамбын хурдан морьдыг хөтлөөд энэ гарам дээр саатан нааш цааш тасралтгvй сvлжих наадамчдын замаас зайдуу газар эрж байж билээ. Одоо би тэр газраа эндvvрсэнгvй. Гол гараад таамгаар чиг авч, монос бургас сvлжин хvрч ирэхэд Хулан анхны болзоонд урьтаж ирсэн охин шиг ичингvйрэн Чи бvр андуурахгvй ирлээ шvv гээд алгандаа тvvсэн хэдэн том мойл сарвайж Мойл ид гэснээ юунд ч юм буруу харав. Би мойлноос амандаа хийгээд гарыг нь барьж Чи минь сайн уу даа? гэхэд Хулан, Сайн гээд наашаа харлаа. Тvvний тунгалаг бор нvдэнд vл мэдэгхэн нулимс гvйлгэнэжээ. Хулан нугалаас нь арилаагvй хөх торгон дээл дээр нарийхан ногоон дурдан бvс ороож, vзvvрийг нь ташаандаа зангидан, хуучин маягийн сийрсэн бvрх өмссөн нь залуугийнх нь дvрийг санагдуулна. Тэр жилийн наадамд өмсөж явсантай ав адилхан улаан савхи, торгон оймстойгий нь би ажиглав. Гучин жил өнгөрөөгvй гэж vv? Залуу насандаа эргэж очих ийм амархан юм гэж vv? Мойлны исгэлэндvv сайхан vнэр шувуудын жиргээ, Ононгийн харгилах дуун цөм хэв хэвээрээ. Хулан гэрэл ойлгосон тас хар vстэйсэн. Тэр vсээ магнайгаа даруулсхийн самнаж, алчуур зангидаж явдаг сан. Тэр жилийн наадмаар улаан дурдан алчуур зангидаж явсныг нь би тодхон санав. Одоо харин ийм хуучин маягийн бvрх өмссөн нь илvv зохимжтой. Нvдний нь булангаар vрчлээ суусан нь ч аргагvй. Санчигны нь vс буурал биш гэлээ ч шаргалдуу өнгөтэй. Арваад жилийн өмнө сvvлийн удаа уулзахад ийм толиотой биш харагдсан. Цамбаас хойш засарчихаа юу даа гэлтэй. Шар Цамба нас бараад таван жил болжээ. Хулан тавь шvvрч яваа авгай гэхэд бие цогцос уян чилгэр янзаараа. Бид залуу насандаа vнэхээр эргэн ирчихжээ. Гэтэл зvрхийг ямар нэг харуусал гэмшил базлаад байв. Хулан одоо манан дунд орхигдсон хvслэн, төрсөн нутаг, бага залуу насыг минь санагдуулах л хvн юм биз. Тийм дээ... Эрт өнгөрсөн цаг... Хулан бид хоёр морьдынхоо эмээлийг авч шvvдэр нь гvйцэд хатаагvй сахлаг ногоон дунд суулаа. Хулан малгайгаа авч, шаргалдуу өнгөтэй vсээ зуны саалинд зөөлөрсөн цагаан гараараа илбээд, Би чамайг ирэхгvй явчих юм биш биз гэж айгаад охиноо явуулсан. Ингэж уулзъя гэх юм гэж чи санаагvй биз дээ? гэхэд Санаагvй шvv. Өнөө танайхаар очъё гэж бодож байсан гэж vнэнээ хэллээ. Миний өргөмөл ганц охин шvv дээ тэр чинь. Аль хэдийн айл болчихсон. Нэг хvvтэй. Сайхан охин байна лээ. Чамайг ачтай болгож дээ. Тиймээ. Хөөрхөн хvv бий. Миний ёстой амин сvнс дээ. Чи тэгээд өвгөнөөсөө хойш дажгvй биз дээ? Яах вэ. Цамбаас хойш ганцаардах өдөр бишгvй л таарсан. Эр хvний гар дутаад хэцvv байдаг юм байна. Цамба хичнээн зоргоороо ч гэлээ юманд хvрэхдээ хатуухан гартай эр хvн. Би тэр гарын дор насаа өнгөрөөсөн ч одоо vгvйлээд байх юм. Яах вэ дээ, бvсгvй хvний заяа гээд Хулан хоолойгоо чичрvvлэн, өвс тасдаж доош харав. Бид нэг хэсэг дуугvй суулаа. Ононгийн шугуйн том том хэдгэнvvд дvнгэнэлдэн, морьд маань бургасанд Шурган дэвхцэхэд, боловсорч гvйцсэн мойл хааяа нэг подхийн унаж, шугуйн сиймхийгээр нэвтрэх сэвшээ салхин цэцэг жимсээр анхилах нь дотор уужрам. Хулан ч тайтгарч уртаар санаа алдаад гар сунган миний буурал vсийг илбээд, Сампил минь дээ... гэв. Тэр жилийн наадам... Чи бид хоер яг энд морьдоо уяад холын юмыг мөрөөдөж байсан. Би дөнгөж арван долоотой жулдрай хvv байжээ. Тэр өдөр би чиний ямар байсныг одоо хvртэл... Сэтгэл гэнэтхэн уяраад би нулимсаа барьж чадсангvй. Хулан бvснийхээ vзvvрээр нvдийг минь арчаад гvйцэд боловсорсон мойл шиг хvрэн бор нvдээрээ хайрлан ширтэв. Бид хоёр нvд нvднийхээ гэрлийг мөнхөд ШИНГЭэж авах гэсэн юм шиг хараагаа удтал уулзуулав. Хулангийн нарийн vрчлээстэй гоолиг хvзvvнээс мөн цэцэг жимс анхилах мэт зөөлөн дулаан оргиж, гvрээний нь судас булгилан ахуйд царай нь улаа бутран, насны vрчлээс тэнийн тэнийсээр, нvд нь гэрэлтэн гэрэлтсээр тэртээ гучин жилийн өмнөх Хулан болон хувиран мишилзэв. Би тvvний хvзvvгээр тэврээд нvдээ аних, зvрх нь булиглахыг чагнаархан байлаа. Тийн байтал голын гарам дээр хvvхдvvд шуугилдан ус гатлах гэж байгаа бололтой хэн нэг хvн Бие биеэсээ бариад бэх суугаарай. Усанд унан балаг тарив аа гэж зандрах сонсдов. Хvvхдvvдийн цангинах дуунд Ононгийн бөглvv шугуй тэр аяараа найган нахирч, шувууд дуу дуугаа авалцан жиргээд Хулан бид хоёр ч ийнхvv хvн амьтнаас нуугдаж байж боломгvй болчихлоо. Хулан яаран босоод: Даш ӨВГӨН хvvхдvvдэд мойл тvvлгэнэ гэсэн юм. Миний амин сvнс хамт яваа. Сампилыг минь хараарай. гэхэд, Сампил гэнээ! гэж би гайхав. Тиймээ. Ач хvvдээ би чиний нэрийг өгсөн юм. Миний хоолойд бас нэг бөөн хар юм тээглэчихэв. «Ямархан жигтэй хорвоо билээ дээ. Багын амрагийнхаа vр ачид нэрээ өгөх ховорхон хайр шан бус уу. Хvнийг хайрлан, өссөн төрсөн уул усаа санагалзан явдгийн минь хайр шан энэ бусуу?» Хулан бид хоёр яаран мордоод, хvvхдvvдийн замыг тосохоор холуур даялан явлаа. Шугуй дундаас шууд гарч явахаас зовнин, тохойгоор зам нийлсэн хоёр болж яваа маань тэр, Ай хөөрхий зайлуул! Хулан уруулаа зууж нvдээ онийлгоод ямар нэг юм бодолхийлэн явснаа, Сампил минь ингээд өнгөрдөг хорвоог яана гэх вэ дээ гээд уртаар санаа алдлаа. Ононгийн гарам дээр галуу нугас чуулсан мэт хvvхдvvд шуугилдан, цээл цолгион дуу нь уул усыг дамжин цууриатаж найман сарын наранд умбасан газар дэлхий онон мөрний ЗӨӨЛӨН харгиагаар холын явдал, хожмын хэргийг хvvрнэн шивнэж байлаа. МАЛЫН ХӨЛИЙН ТООС Найман сар дундаа орж ногооны vзvvр vл мэдэгхэн модширч, хөх номин тэнгэр газраас улам холдсон мэт уужимхан нэлийж салхи сэрvvхэн vлээх болжээ. Байгаль ертөнцийн хишиг бvрдэж малчин ардын гэр хотлоор идээ цагаа дэлгэрсэн энэ сайхан улирлын нэгэн сайхан өглөө билээ. Өмнө уулсын бэл улаан шаргал элсэн манхантай умар улсын бэл униарт ногоон дэнжтэй, Хангай голыг заагласан алдар цуут Борогчингийн хөндийн уужим дахь борхон гэрийн эзэгтэй гуч эргэм насны өндөр бор бvсгvй намхан зуухан дээрх тос дааварласан ширмэн тогооноос хуруу зузаан өрөм хаман авч шар модон тавагт байгаа алгын чинээн хоёр цагаан хурууд дээр ижилхэн хувааж тавив. Хоймрын орон дээр хурган дээлийн дороос нэг сайртай бор хөлөө, нөгөөдөх нь цээжин биеэ ил гарган унтаж байгаа балчир хоёр хvvдээ хувь ТАВЬЖ байгаа нь энэ. Гэрийн зvvн хаяанд хямдхан бvтээлгээр цэвэрхэн зассан эзэгтэйн ор, тvvнээс доохно эцэг овгийн утаат эрэгнэг, баруун хаяанд нь эрээн авдар, тvvнээс доохно эмээл хазаар, хувин сав тэргvvтэн байна. Гэрийн эзэгтэй саалийн хувин авч гадагш гарахад өглөөний сааль хvлээсэн vнээ тугал мөөрөлдөн угтав. Зvvн нуурын галуу нугас нарнаар наргин ганганалдаж хөмvл танын тааламжит vнэрээр агаар салхи анхилж хvн бvл сайтай саахалт айлын их бага гэр, тэрэг тэмээ, хонь мал хvлээн авагчийн хvнгэнэх дуу энэ бvхэн өөрийн нь дорой буурайг сануулах мэт болно. Ийнхvv бvсгvйн сэтгэл догдолсон нь сvvлийн хэдэн өдөр нэгэн учралыг хvлээснийх билээ. Найртай тансаг найман сарын эхэн vеэр баруунаас хvрэлцэн ирэх тууварчдын манлайд учралт хvн нь буух ёстой байлаа. Тэгээд өнгөрсөн хэдэн өдөр Борогчингийн хөндий урд уулын ар, хойт уулын энгэрийг туж харуулдсаар байв. Энэ удаа ч гэрээс гарангуут мөрөөдөлт зvгийн энгэр дэнжийг ажиглатал хэдэн суурь хонь, vхэр цайран багширч тууварчдын гэр майхны ундуй сундуй vзэгдэв. Энэ бvхнийг харангуут бvсгvйн хацар дээрх тарлан сэвх хvртэл туяаран шингэрч, уйтгарлаг, бодлогошронгуй нvд нь энэ өглөөний тэнгэр мэт мишилзэн цэлмэв. Тийн гvйхээрээ явж хэдэн vнээгээ хагас дутуу саагаад хvvхдийнхээ нvvр гарыг угааж, цэвэр хувцас өмсгөөд, гэр бараагаа янзалж идээ будаагаа зэхээд гарах орох тоолондоо тууварчдын буусан зvг ширтэн харан байтал vдийн алдад тэндээс наашилж яваа хөтөлгөө морьтой хvн vзэгдэв. Бvсгvй хоёр хvvгээ гадуур тогло гэж гаргаад гэрийнхээ хаяаг сөхөж ханын нvдээр зам ширтэж байв. Удсангvй ижилхэн хул морьтой, хурц ногоон өнгийн дээлээ сугалдаргалж цагаан цамцны ханцуйг шамласан хvн гарч ирэхэд Балбар мөн болохыг даруй таньж нэг мэдэхнээ угтаж гарсан байв. Балбар уяан дээр тайвуухан бууж хоёр загалаа уяад хойш урагшаа холыг харж хоолой засаад, ногоон саарьтай ээтэн гутлаараа нунтаг хөх шороон дээр хол хол мөр гаргасаар хvрч ирээд, За Чанцаал сайн зусаж байна уу? гэж намрын шим шvлт хурсан хvдэр хvрэн царайндаа төвшин инээмсэглэл тодруулж дөшин цагаан шvдээ яралзуулан урт аяны, нарыг шингээж, салхийг сөрсөн хvрэн ягаан цээжээ ханхалзуулан зогсов, Чанцал сэтгэлийг булаасан сайхан эрийн жавхлангийн өмнө бишvvрхэх баясах хослон байж бvсгvйн зангаар гирэвшингvй харж, Сайн, сайн явж байна уу? Тууврын мал vзэгдэхээр нь чамайг ирсэн байх гэж бодсон юм гэв. Хvлээсэн хvн нь хvрэлцэн ирсэн учралт өдрийн баяраар бие сэтгэл хөнгөрч хурдан шалмаг хоол унд хийж зочлонгуут авдраасаа галуун хvзvvт гаргаж шимийн архи аягалахад, Балбар хамрынхаа самсааг сарталзуулан урд завьжаараа савируулан залгилаад гарынхаа алгаар амаа арчиж тамшаалан, Энэ жил ажил явдал урагштай. Өвгөн нь аймгийн тууварчдын зөвлөлгөөнд оролцох яггvй vvрэг авсан. Сайшаалгана гэдэг ч санааных биш зvтгэлийнх юм шив дээ. Энэ жил хэдэн өеөдмөр маань овоо таргалж явна. Хотынхны ходоодыг өөхөөр таглаад муу хар тvрийвчээ хөдөлмөрийнхөө хөлсөөр мялаагаад буцдаг хэрэг ээ. Зам өлзийтэй ажил урагштай байдаг нь аавын хvvгийн аз шоо мөн биз дээ. Таван жил мал туухдаа гажуу буруу явсангvй. Угтаж золгоод vдэж мордуулдаг чам шиг хvнтэй байхаар дотор уужим явах юм гэж шилбэлзэн суув. Хэдхэн тагш архи уусанд нvvр нь хөлс дааварлан нvд нь маналзаад ирлээ. Чанцалын өсөх насны өмсгөл болох хөх дурдан тэрлэг өндөр гоолиг биеийнх нь аясыг тодруулан, хилэн хар vснээс нь танил vнэр анхилах мэт санагдаж усгал хар нvдний нь харц эр хvний элдэв авирыг хvлцэн өнгөрvvлэх шинжтэйг шунамхайран харж суусан Балбар, Чанцал минь ээ! Өвгөн чинь малын хөлийн тоосонд ганцаараа явсаар насыг баралтай биш дээ. Ханьгvй хvнд харанхуй хорвоог гэгээтэй нартай болгох хvн тэр болгон яаж дайралдах аж даа. Тийм vv дээ Чанцаал? гэхэд Чанцал баахан тулгамдаж, Тийм ээ, тэр хvн чинь гэтэл Тэр хvн чинь чи шvv дээ гээд Балбар агдганан инээсээр босож ирээд Чанцалын гараас шvvрэн авч тэврэхийг завдсанд, Яах нь вэ хvvхдvvд ирлээ гээд булт vсрэн, зайлав. Балбар тэсэж ядан инээсээр ор руу нь очиж толгойгоо салаавчлан хэвтэхэд ханхар цээж нь оволзон байлаа. Хоёр хvv ээжийн орон дээр сунайтал хэвтэж байгаа танихгvй ахаас эмээн хатавчны дэргэд бие биедээ наалдан зогсов. Балбар өндийж ар суганаасаа савхин тvрийвчээ тэмтрэн аваад хоёр улаан аравт гаргаж, Чанцаал, саахалт чинь агент хэвээрээ биз? Миний хоёр хvv нааш ир энvvгээр чихэр авч ид! гэхэд амтат энэ vгэнд урхилагдсан хоёр хvv шvлсээ залгиж алгаа тоссоор хvрч ирээд тус тусын хувийг авангуут уралдан гарч одов. Балбар дахин нэг галуун хvзvvт шавхаад Чанцалын оройн саалинд гарсан хойгуур хувцас хунараа тайчиж ор дэвсгэрий нь тавтайяа эзэгнэжээ. Маргааш өглөө нь Чанцалын хийж өгсөн бантанг идэж бас нэг галуун хvзvvт тонилгоод мордохдоо, Чанцаал, маргааш манайд Дашинчилэнгийн хэдэн юм ирнэ. Газар газрынхантай гар барьж, ганзага нийлэх нь юу нь муу байх вэ. Чи бид хоёрын холбоотойг мэддэг л юм билээ. Ганц хvн айл болохгvй, ганц цучил гал болохгvй. Чи заавал очоорой гэжээ. Чанцал өглөөний саалийг сааж сvvгээ тушаагаад хоёр хvvгээ ундалж гэрээсээ бvv холдоорой гэж сайтар захиад хэдэн зуны наранд онгосон торгон дээлээ өмсөж нэгдлийн адуунаас ногдсон хөгшин хvрнээ эмээллэн мордов. Тийн тууварчдын буусан зvг сажлуулан явахдаа шимийн архины исгэлэн vнэрээр амьсгаалсан гvжирмэг эрийн хажууд өнгөрvvлсэн энэ шөнийн явдлыг санаж тvvний хэлсэн амласан нь vнэн болж, хvлээсэн мөрөөдсөн амьдрал нь биелбэл хаа ч явсан болно. Хоёр муу хvvгээ хvний зэрэгтэй өсгөж сургуульд оруулж бусдын цагаан гэр, хvлээн авагч, шинэ хувцас тэр бvхэнд атаархахааргvй төрсөн эс боловч эцэг гэх хvнтэй, уруу дорой царайлахгvй хийморьтой явахаар болговол хамаг хэрэг бvтэх нь тэр.. Намайг бодвол ухаантай чадалтай эр хvн уужим сэтгэл, гаргаж, хөөрхий хоёр vрий минь зөв сайнаар хvмvvжvvлэх нь лав. Балбар бол хvvхдэд их элэгтэй хvн юм. Бага балчирхан амьтад юундаа дасаж ядах вэ дээ. Энэ насандаа хvний сайныг олж ханилах хувь тавилантай явсан минь сая гvйцэлдэх нь энэ биш vv гэх зэргээр олныг бодож явлаа. Тууврын хонь мал, суурь сууриараа багшран бэлчээрлэж, уулын энгэр, дэнж дээрх тууварчдын гэр майхан энд тэнд vзэгдэнэ. Голдуу майхан байх бөгөөд гэр гэвэл хоёр гурвын зэрэг барьжээ. Тууварчдын зvvн жигvvрт байгаа хундан цагаан гар бол Балбарынх мөн. Тvvний дэргэд нөхөөст хар майхан, бодвол нөгөө Дашинчилэнгийнхний эмээлтэй морьд байв. Чанцал гэрээс зайдуухан бууж морио тушаад баахан зvрхшсээр гэрт оров. Нутгийн гурван харчуул ирсний нэг нь эрvv Дамба хочтой хижээл хvн. Тvvний эрvv хангинуур сvхний цохилуур шиг дөрвөлжин, нvvр агуу мөртөө нvд нь жартгар, нутаг усандаа хvндгvй этгээд билээ. Хоёр дахь нь нэгдлийн туслах нягтлан бодогч залуу, хvvхэн шинжийн цэвэр царайтай бөгөөд нэртэй хэрvvлч заргач хvн. Гурав дахь нь улсын заан цолтой хөх толгой хэмээх Гончиг, Балбараас дутуугvй сайхан эр бөгөөд мулгуу цөлх хvн. Балбартай хамт яваа тууварчин бололтой нэг өвгөн байв. Тvvний хувцас ядуу, царай зvс аяншиж гундсан байдалтай ажээ. Чанцалын орж ирэхэд Балбар хэдvvл дөрвөн ханатын хоймрыг бvрхсэн хивс дээр ясан даалуу тачигнуулж суулаа. Балбар, Чанцалын өөдөөс наалинхай нvдээр мишилзэн : Ээ ашгvй хvрээд ирэв vv. Бид эднvvст нутгийн чинь хvvхнээр хонины гэдэс арчуулна гэж суулаа шvv дээ. Малын тоосонд дарагдаж яваа мань мэтэд иймэрхvv өдөр олон тохиолдох биш. 3а , Сугар гуай хонио төхөөрхvvдээ гэхэд ядрангуй царайтай өвгөн гадагш гарч мөчийн дотор амжуулав. Чанцал хонины гэдэс янзалж хажуугийн майханд тогоо дvvрэн мах чанаж авчирсанд мань хэд ханцуй шамлан уулзав. Эрvv Дамба хаяанаас нэг лонх хар архи авч ханцуйгаараа жийрэглэн нэг цохисонд бөглөө нь бvлт vсрэн эхний хундага Балбарт зориулагдав. Цохиулах ээлжээ хvлээж байгаа лонх гэрийн хаяанд жирийн хэвтэх ажээ. Хар архинд хатгуулсан даалуучингуудын vг олширч өгөө авааны тухай маргалдаж эхлэхэд Чанцал сэм гарч, өвгөний майханд оров. ӨВГӨН Ч бас архинаас хувь хvртсэн тул онгод нь бяцхан орж утаа тортог болсон нөхөөст хар майхныхаа голд давшлан, Хvvхээ наашаа суу. Би чамд санаснаа хэлье. Бэлтэй чадалтай нь цагаан гэртэй, чадалгvй дорой нь хар майхантай явдаг чинь ёс шvv дээ, Энvvнд гомдох юм алга. Малын тоосонд дарагдлаа гэнэ. Чухам хэн нь дарагдаж яваа бол доо. Би бол улаан цурав vр хvvхдээ тэжээх гэж хэдэн жил мал туулаа. Хаа ч гэсэн хөдөлмөр хийхгvйгээр амьдрах биш, сурсан дадсанаа хийж аминдаа ч гэсэн, улсдаа ч гэсэн зvтгэж явахаас өөр яах вэ, Мал тууна гэдэг чинь амар ч ажил биш. Хавар эрт гараад л ӨВЛИЙН эхээр гэрийн бараа харна. Ард vлдсэн хэдийнхээ төлөө санаа зовно. Өлсөх даарах өдөр ч тохиолдоно. Гэлээ ч гэсэн амьдрахын төлөө ариун цагаан хөдөлмөр хийж яваагаас хойш юундаа тэгтэл ажрах вэ. Yнэнээр явбал vхэр тэргээр туулай гvйцэнэ гэдэг. Балбарт би жаахан гомдох болсон доо. Танил талтай эр чадалтайдаа эрдэж хуурамч хуудуу явдалтай болж байгаа хvн. Хvн сайн явах тусмаа vнэнч болох ёстой сон. Хуурмагаар олдсон алдар нэр ,алт мөнгө шунал тvрvvлдэг нь ёс. Хvvхээ Балбарыг ЧИ яадаг болсон гэж санана. Өөрийн л ажил бvтэж байвал бусдынх яаж ч байсан хамаагvй. Ноднин адилхан л мал тууж гарсан. Намар хамгийн тvрvvнд л тушаалаа. Тэгсэн чинь хамгийн туранхай мал тууж гараад хамгийн их таргалуулсан хvн Балбар боллоо. Өвгөн ах чинь атаа жөтөө санаж амьтны мууг vзэж яваагvй. Хээл хахууль, авч улсын санг ч хохироодог, мань мэтийг хохироодог явдал байна. Балбар идэшний ганц хоёр юм илvvчилж аваачаад л тэндхийн дарга даамалтай сvлбэлдэн дархан эрх эдэлж худал хуурмаг баримт, шагнал мөнгө аваад тэргvvний сайн хvн болж явдаг нь тэр. Сvvлдээ бvр улсын малыг хольж хаяагаа хадардаг болж явна. Юу гэсэн vг байх вэ дээ. Ноднин зах дээр тав зургаан шар зарсан. Энэ жил арав хорь хvргэх бололтой. Төрийн төлөө оготно гэж бодвол ч эс мэдсэн болоод л явмаар байна. Чи жаахан бодолтой байх юм бишvv гэхээр чамд падгvй гэж уурлах юм. Би бол эцгээс нь өөрцгvй хvн шvv дээ. Хvvхээ чи чинь Балбарын танил юм биз дээ. Өнгөрсөн намар хотоос нэг хvvхэн аваачсан их л эрх танхи амьтан байдаг. Өвгөний энэ яриаг дуугvй чагнаж суусан Чанцал босон харайж Юу гэнээ. Балбар эхнэртэй юм уу? гэж гайхаш тасран асуугаад өвгөний хариу хэлэхээс өмнө гvин гарав. Даалуучингуудын нэг нь «Гозгор долоо гоохолзоно, говийн хvvхэн шоохолзоно» гэж өндөр дуугаар дуудахад Балбар «Хун галуу нагал навч хурын vvл хурмастын хишиг, ясны хайртай Янжин, янагийн хайртай Чанцал татлаа татуулах уу» гэж адтай хашгирав. Нөгөө нэг нь «Нутагт байдаг Янжин, замд байдаг Чанцал» гээч хэмээн согтуурахад цөмөөрөө ха-ха-хо-хо гэж бvдvvн нарийн дуу гар хөхрөлдөн, Чанцал бөөн хар юманд бөглөрөн давчидсан цээжээ дарж шvvрс алдаад гэрээс холдон явав. Нар шингэж цагаан гэгээ туссан vе байлаа. ӨВГӨН ШУВУУ Жав гуай, нар ханын толгойд тусаж байхад нvдээ нээлээ. Зовхи нь хөх няц болон хавагнаж ухархайдаа хонхойн ширгэсэн гэрэлгvй нvдээр гэрийн доторхийг тойруулан харах гэж ихэд хvндэрсэн толгойгоо арайхийн эргvvлэв. Хянган хамрын самсааны мөгөөрс нэвт гэрэлтэн шанааны нь яс арьсаа цоо татах бий гэмээр ёрдойжээ. Царайны нь өнгө энэ нvгэлт ертөнцөд амьдрах өдөр тоотой хvн гэдгийг илтгэнэ. Яс арьс болсон гараараа орны хөлөөс уясан татуурганаас чангааж байж биеэ хагас эргvvлээд явган ширээн дээрх шаазантай цийдмээр амаа дэвтээв. Тэгээд ханын толгойд туссан нарны гэрлийг хэсэг ширтэв. Гадаа зуны сайхан өдөр, Жав гуай тэнгэрийг тооноор, газрыг vvдээр харах төдий болсоор уджээ. Гэвч ханын толгойд туссан нарны гэрлийн шар толбонд бvхий л газар дэлхийг бас харж болно. Насаараа хөндлөн гулд давхисан тал нутаг, vзэж өнгөрvvлсэн амьдрал нь vvрд нvдээ анихаас нааш яаж балран арилах билээ. Өглөө болгон «Одоо ингээд зовлон дуусах цаг ирээгvй» юу гэж горьдох боловч өдөр хоног өнгөрсөөр л байна. Хvн гэдэг мөн ч бөх голтой юм. Утсан чинээхэн улаан амь гэвч тасарч өгөхгvй нь гайхалтай. Өвчин ойндоо хvрлээ. Жав гуай өнгөрсөн хаврын цагаан хагднаар хадан гэртээ харина гэж бодож байсан боловч бvтсэнгvй. «Би ер нь долоон голтой амьтан юмаа» гэж хvнд ярина. Yхэхийн тухай бодож яваагvй боловч vхэхээс нэг их айхгvй хvн байж. Yvнийгээ ойлгохдоо санаа амарсан бөгөөд элдэв зовлон гаслан болж гиншигнэлгvй зоригтой тайвнаар vхлээ хvлээж байна. Сэтгэлээр машид хатуужин чадахад биеийн шаналал хvртэл намдаад явчихна. «Ийм сайхан өдөр байтал vvдээ битvvлээд гардаг нь юу вэ?» гэж эхнэртээ уур хvрмээр аядсанаа «Жав чи бvv бухимдаад бай» гэж өөртөө тушаав. Тэгээд өвчинд нэрвэгдсэн биеийн ой гутам нялуун vнэрийг дарах гэж хажуудаа арц уугиулаад юм бодов. Гадаа болжмор жиргэж алст адуу янцгаахад өөрийн эрхгvй сvvрс алдав. Хөгшнийх vнээ сааж байгааг сонсоод гар хуруу нь цуцдаг болж дээ гэж өрөвдөнө. Эхлээд vнээний хөхийг жигд шувтран шаагитал сааж байснаа төдхөн гар нь цуцаж шор шор хийлгээд нэг хэсэг амарна. «Хөөрхий ээ. Хvvгээ цэргээс халагдаж иртэл ганцаараа байх болох нь» гэж Жав гуай бодов. Хvvгээ иртэл тэсээд байя гэж бодож байсан боловч дахиад хагас жил тэсэх ямар ч ид шид байхгvй гэдгийг мэдсэнээс хойш хөгшнөө зовоолгvй эртхэн шиг талийж одох юмсан гэж бодох болжээ. Санаагаараа ч гэсэн vхлийг ойртуулж болох мэт бодогдоно. Өвчин нь нэгэнт газар авч нөгөө утсан чинээн улаан гол л аргагvй нэг цохиж байгаа нь илэрхий болжээ. Хоол унднаас гараад удав. Yхэх өдрөө хvлээнэ гэдэг өнгөрснөө бодож хэвт гэсэн vг байж. Жав гуай голтой байгаагийн ганцхан учир утга л тvvнд байна. Бусдаар бол хvний тооноос аль хэдийн өөрийгөө хасжээ. Бие vхэхээс урьтаж ухаан vхчих вий гэдэг л ганц айх юм нь. Гэвч бие доройтох тусам ухаан улам саруул болж байлаа. Биеэ ухаанаар захирая таарсан цагт одоо ингээд амьсгаагаа хураах цаг бол лоо гэж өөртөө тушааж болмоор санагдана. Гэвч тийм аяс нь хэзээ таарах тэгж таарсны тэмдэг чухам юу болохыг мэдэхгvй байлаа. Өнөө өглөө өвдөх шаналах юм нь нэгэнт дууссан мэт хачин байх ажээ. Амаа дэвтээгээд арцны сайхан vнэр vнэртэж хөшиж чилсэн биеэ аргацааж хөдөлгөөд автал vргэлж горойж барайж байдаг дотор нь уужран толгой нь хөнгөрчих шиг болов. Зvрхээ чагнавал их удаан боловч дэрээр дамжин дуулдтал лvг лvг цохиж байна. Жав гуай vvдний баруун хатавчинд өлгөсөн хазаар ногт хураалттай бараан дээр гөлмийг нь дэлгэж тавьсан харав. Эзэн нь мордох чадалтай юм шиг эмээл хазаар зэхээстэй байг гэсэн шиг хөгшин нь тvvнийг ер хөдөлгөдөггvй билээ. Зуухан дээр загсаасан өрөм нарны туяа шиг шаргалтана. Хоймрын авдар дээр хөгшний бадраасан зул гал дохиуртай хар цэцэг мэт бадамлан бөхөж байна. Цаад зун сvмбэр хээ тавьж будсан унь нь нарны гэрэлд ярайна. «Манай гэрийн мод сайн. Хvv халагдаж ирээд бvрээсийг нь шинэчлэнэ биз.» Зvvн хаяанд хөгшний орны толгойд улаан шунхан дэвсгэр дээр алтан хорол тавьсан нvvртэй хуучин цагийн намхан авдар байна. «Тvvнийг сэргээгээд будчихдаг байж дээ. Хөгшин бид хоёрын анхны юм» гэж бодов. Тэр хуучин авдарнаас бусад юм цөм ёсоороо, бөхөж байгаа зул хvртэл ёсоороо бөхөж байх шиг санагдана. «Одоо ингээд болоо юм биш vv дээ. Хичнээн болтол өөрийгөө ч хvнийг ч зовоох вэ!» гэж гэнэт бодов. Хөгшин нь vнээгээ саагаад орж ирэхэд айлын хvvхдийг давхиулаад нутгийн өвгөцvvлийг ирээч гэж хэлvvлэв. Аргагvй цаг нь тулаад амин дээрээ байлгахыг бодож дээ гэж Жав гуайн vеийн гурван өвгөн яаран ирлээ. Урьд газар хонхойтол сууж мордож байсан уяан дээр нь бууцгааж юу гэж хэлж уулзана даа гэж зvрхшээн ороход Жав гуай харин сулхан дуугаар боловч vхэх гэж байгаа хvний амнаас гарамгvй хөгжилтэй наргиантай юм ярьж угтлаа. Хvрэн торгон дээл өмсөж, дөчин таван оны чөлөөлөх дайнд тvр цэрэгт татагдан яваад авсан шар гуулин медалиа зvvчихээд өндөр дэр тvшжээ. Жав гуайн багын тvнш бөгөөд гэзэгт Найдан хэмээх саяхан болтол гэзэгтэй явсан хvдэр хар өвгөн, нутгийн их хvндтэй хvн, ОЛОН жил Жав гуайтай хамт баг сумын элдэв алба хааж явсан боргоцой Дорлиг (Яагаад тийм хоч авсныг бурхан мэднэ.) Yеэл болох шумуул Жамц гэгч гонгиносон нарийхан дуутай өвгөн vхэлд тулсан нөхрийгөө ингэж наргиж наадаж байх юм гэж санасангvй. Хатуу эр гэдгийг мэднэ. Гэвч харахад нvд хальтармаар болсон гэж сонсоод аргагvй зvрхшээн орж гарах нь ч ховордсон байж. Нэг голын, нэг vеийн өвгөцvvл урт амьдрал туулж насан хэвийхийн жам ёсоор уван цуван цөөрсөөр боловч аз уу зандан цагийнхтайгаа адил бие биеэ нэрээр нь биш овгоор нь дуудаж наануу цаануутай явах учир нэг нь ингэж тасраад талийчихна гэдэг амьдрал өм цөм vсэрнэ гэсэн vг. Жав гуай vлдэх хэдийнхээ сэтгэлийг засъя гэсэн шиг байлаа. Гэзэгт сvvлхэн шигээр ирээд нvд дальдран зуухны аманд сууж мод толгойтойгоо ноцолдоход Жав гуай тvvнийг шоолж гэзэгт маань улам л өнгө ороод байна. Залуу эхнэр авах гэж байна гэдэг нь ортой догоо .Тэгтэл энэ бид хоёр чинь анх нэг жил эхнэр авсан юм шvv дээ. Одоо энэ Должингоо босгох гэж яаж хөглөж явснаа санаж байна уу? Должингийн муу эмээлийг чингэлэгнээс авах гэж яваад нохойд хонгоо уруулчихсанаа, мөн ч ядуу байж дээ. Эмээлтэй морь хөтлөөд ирэх чадал байхгvй. Одоо харин жаргаад, аагаа багтаахаа байж. Бас залуу хvvхэнд санаатай» гэхэд гэзэгт дорхиноо сэтгэл уужирч гаансаа өвөртлөн «Золиг гэж! Нохойд уруулсан сорви одоо ч бий шvv» гээд гэрээр дvvрэн инээдэм болов. Андынхаа амин дээр байж уй гашуу болно гэсэн чинь харин найр наадамд ирсэн юм шиг хөгжөөнтэй болдог байна. Жав гуай тэдэнд, Муу Дэвхэргийн (өөрийн нь хоч) чинь амьд явах хоног аргагvй гvйцэж байна. Та нарыгаа нэг хараад vхье гэж шийдлээ. Yхэхийн өмнө нэг сайн наргиж, та нарын хаа дуулах хуурдахыг сонсъё. Урьдын цагт юмсан бол хойт насандаа уулзаж юу магад гэхсэн. Намайг та нар эс мэдэх биш. Yхэлгvй мөнх хорвоо дээр төрсөн бол одоо яая гэхэв. Алив vеэлээ чи хамраа харж уруу царайлж суулгvй наадах архи айрагнаасаа хий. Жаахан шар тос хөвvvлээд над ч гэсэн хийгээд аль! Муу дэвхэргэн алсын замд vдэж байна гэж бодоод л ууцгаа! Заавал хөдөөлvvлж ирчихээд уй гашуу тайлж байна гэж уу алба уу? Ямар ч гэсэн ухаантай амьсгаатай байгаа дээр нь амьд Жавтайгаа урьдынх шигээ наргиж байна гэж бодоод ууцгаа! гэж шахаж байв. Тэгээд хэлсэн ёсоороо шар тос хийж халаасан архи жаахан уучихаад нvд нь гэрэлтэж, ёнтгор шанаанд нь хvртэл цус туяарав. Yхэлгvй мөнх хорвоо дээр төрөөгvйгээ сайн мэдэх тэр хэд тvншийнхээ vгийг аргагvй дагаж архи айраг ууцгаа! дуу шуу болов. Найрын гурван дуутай асан гэзэгтэд ая барих алба тулгарч гэзэгт хөөрхий минь, хуучин бууны хугархай гэдгээ vзvvллээ. Хөө тортог болсон сөөнгө дуутай морин хуурыг хөглөж амьсгаа тасалданги боловч сvрхий эршvvд баргил хоолойгоор, Зэ жигvvртэй төрсөн маньд чинь Жигтэй сайхан орон байвч Жаргал зовлон алинд ч бол Заяаныхаа хvчээр болдог бус уу ;гэж дуулахад Жав гуайн хөгшин эрэгнэгийнхээ хажууд нулимсаа арчин буруу харж суув. «Гэзэгт ч нээрээ залуугаараа байна. Өвгөн шувуу буцнаа гэж...» гээд Жав гуай шvvрс алдсанаа тvрхэн зуурын гунигаа хөөн зайлуулж «Боргоцой. чи тэр жил намайг яаж чадсанаа яриач» гэв. Боргоцой Дорлиг бугуйндаа алтан цаг зvvж, нvдэндээ сvvдэр шил зvvчихсэн дэгжин шовгор өвгөн ярихаасаа тvрvvн хээг хээг инээгээд, Би багийн дарга, Жав ухуулагч тэр зун алба ширvvнийг хэлэх vv. Дайны урьд жил шvv дээ. Залуу ч байж. Цэргийн агт, ноосны ноогдол гvйцээх гээд л бид хоёр өдөр шөнөгvй айл хэсдэг байлаа. Тэгэхэд баг гэдэг чинь одоогийн сум шиг нутагтай, явж барагдахгvй. Нэг өдөр доод Хvрэмт орж явсан чинь зам дээр морио барьсан хvн хэвтэж байна. Хvрээд очтол мань хvн хурхирч хэвтдэг байгаа. Ер нь бөх унтжээ. Тэгэхээр нь шогломоор санагдаад морийг нь хөтлөөд алга болж өглөө. Мөн ч дvрсгvй байж дээ. Мань хvн нэг сэрэхнээ явгарчихсан байдаг. Хагас өртөө шахам хөлөө холготол мацаж айлд хvрсэн байсан. Сvvлд тэгж явгаруулснаа хэлээд алуулах шахсан сан гэв. Энэ мэтээр идэр залуугийнхаа элдэв явдлыг дурсалцана. Шумуул Жамц согтохоороо уйлдаг, биеэ хичнээн баривч тэссэнгvй шvлсээ савируулж байгаад гингэнэтэл уйлчихав. Чи битгий хvн уруу татаад бай! Уйлж байгаа нь хvртэл енгэнээд яг шумуул шиг гэж Жав гуайн шоолоход инээдэм болж харин ч гомдож орхисон Жамц, Чи хэзээнээс чулуу шиг хатуу сэтгэлтэй хvн. Yлдэх биднийгээ ч зөөлөн дорой улс гэж мэдэхгvй гээд гарч явахыг завдсанд, Yеэл минь! Би чинийхээ уян зөөлөн сэтгэлтэйг мэдэлгvй яах вэ. Тоглосон юм. Чи адуу хураагаад ирэхгvй юу, би нэг харъя гэж гуйв... Жамц, адуу хурааж гэрийн гадаа авчирсан хойно хvмvvс Жав гуайг ширдэг дээр дамжлан гаргажээ. Жаран хэдэн жил амьдарсан хорвоо ертөнц зуныхаа нэг сайхан өдрөөр тvvнийг vдэн гаргаж байна уу? Наран хэвийж агь гангын vнэр анхилмал зөөлөн бөгөөд бvлээн сэвшээ vхлийн өмнө зоригтой тайван бай гэж аргадан илбэж байх шиг, Нутгийн хөх ногоон гvвээ толгод униар дунд замхран vзэгдэх нь уужим боловч хvний насан хязгаартай ямархан жамтай ертөнц билээ гэмээр. Энэ нар, салхи, тэнгэр, гvвээ толгодоо сvvлчийн удаа харж байна гэж Жав руай бодож байлаа Жамцын хурааж авчирсан адуу уургилан бөөгнөрч аагаа багтааж ядсан унага даага тангаралдан чарлалдах бөгөөд харин НЭГ хөгшин буурал сvргээс зайд уу зvvрмэглэн байна. Жав гуай тvvнийг харж омголтсон зийвгэр уруулаа муруйлган инээв. Тэр буурлыг хараач? Мөн ч ястай адгуус юмсан. Муусайн байдасуудад гологдож vрээ шvдлээд хажиглуулаад одоо ч больж дээ хөөрхий. Гэхдээ надаас л тvрvvлсэнгvй дээ гэв. Чингээд хэдэн мөч өнгөрөхөд нар салхинд цочирдсондоо ч юм уу амьсгаа нь дээр гарч нvд нь ЖИГТЭЙХЭН хурцаар гялалзав. Yеэлээ уурганы минь хуйвийг тайлаад аль! гээд хуйваа Гэзэгтэд өгч, Чи залуу эхнэр авах санаатайгаараа vvнийг ав! Оонын хvзvvгээр хийсэн сайн хуйв шvv. Чадлаа vзvvлэхэд чинь хэрэг болно гэв. Дорлиг тvншдээ сийлбэр нь балартлаа элэгдэж мөлийсөн жижиг гартаам хөөргөө «Ганган хvнд гархи нэмэр» гэж өгөв. Чингээд сvvлийн vгээ хэлсэн нь, Та нарыгаа, нутаг усаа, адуу малаа харж авлаа. Хичнээн сайхан салж болмооргvй ертөнц боловч Гэзэгтийн дуулдаг өвгөн шувуу буцах цаг болжээ. Жаран хэдэн жил дэлхийн тоос хөдөлгөж их юм vзлээ. Гомдол алга. Сайн ханьтай, голомт залгах хvvтэй, сайхан нөхөдтэй жаргаж явлаа. Ийм тийм юм дутуу дунд байсан гэж гажрах юм алга. Олны дунд л явлаа. Жамц минь чи сэтгэлээ барьж vз! (Жамц уйлсаар холдов.) Бид чинь ингээд л уван цуван хойт энгэртээ гарах улс шvv дээ, Жам юм хойно. Ямар манай монголын удам тасрахаар биш! Та нар минь тэгээд vр ач өнөр өтгөн жарган дэгжиж яваарай! За одоо боллоо. Гэрт минь оруулаад аль! Жав гуай vvр шөнө хагацахын алдад насан өөд болжээ. НАРАН ТОГОРУУ Миний бие зуны оройн нартай салах ёс гүйцэтгэн сүмийн хуучин туурины дэргэдэх ус нь ширгэсэн худгийн хашлага дээр сууж байлаа, Миний хүн болсоор өнгөрөөсөн арван тавхан жилийн дотор гайхмаар их үйл явдал болжээ. Сүм байсан. Сүм үгүй болов. Би түүний учрыг сайн ойлгохгүй боловч харамсах юм алга. Бага байхдаа ОЛОН гишгүүртэй хөх модон довжоо өөд нь ээжийн гараас зүүгдэн авирч гардаг сан. Сүмд ороход олон лам нар хурал хурж бүрээ бишгүүр хангинан, хүж гаврын үнэр анхилан, араа шүд нь арзайсан сахиус догшид, амгалан нигүүлсэнгүйн дүрт бурхад зулын гэрэлд гялбалзан байдаг сан. Бурханд мөргө гэхээр нь мөргөнө. Тэр бүхэн газар цөмөрсөн мэт алга болж зөвхөн сүмийн чулуун суурь үлджээ. Тэр чулуун дөрвөлжүүдийн хоорондуур лууль шарилж ургажээ. Харамсах юм алга. Мөхөх ёстой болоод л мөхөө биз, Худаг нь хүртэл ширгэчихсэн. Энэ худгийг миний аав ухалцсан гэж ярьж байсан санагдана. Аав минь ч байхгүй. Ер нь сүм дуган, аав бас өөр олон: юм алга болж урьд өмнө байгаагүй шинэ юм бий болдог юм байна. Дайн болов гээд манай нутгийн аль чадалтай түшигтэй эрчүүд цэрэгт дайчлагдсаар жил болж байна . Миний ах ч бас явсан. Эргэж ирэх үгүй бүү мэд, Дайны газар хүнд алуулчихдаг гэнэ. Маргааш өглөө би ч бас явна. Аймгийн сургуульд явж байгаа хүн дайнд явж байгаа биш боловч урьд байсан юм байтугай, хүн алга болчихдог ертөнцөд ямархан хувь заяа угтаж байгааг хэн мэдэх билээ. Ингэж бодоод газраас хайрга авч худаг руу шидэхэд ёроолын шалбаагт чол чол хийн унав. Би нутгийнхаа нартай салах ёс гүйцэтгэж байгаа учир шингэтэл нь энд сууна.Оройн саалины цаг. Айл айлын үнээний хороод тавьсан майн утаа найман сарын нов ногоон нуга тал дээгүүр алгуурхнаа суунаглан мөлхөнө. Тэрүүхэн урдах модны булгийн ойролцоо сүрэг улаан тогоруу бэлчиж явна. Оройн наранд ийнхүү улайран харагднам бөгөөд дэгдээхий тогоруунууд хүчийг сорих гэсэн мэт жигүүрээ дэлгэж явгалан гүйнэ. Тэр «тогоруунууд алс холоос ирдгийг мэдэх боловч «Миний нутгийн тогоруунууд баяртай» гэж дотроо би өгүүлнэм. Урд арын модны захын цэл ногоон цагдуулууд шингэх нарны гэрэлд мөн л улбар өнгөтэй болжээ. Надтай хамт өссөн тэр зулзаган моднуудыг би цөмийг танина. Булгийн эхний ганц хөгшин шинэс одоо хөгшрөөд бөв бөгтөр болжээ. Хөгшин мод үхэж залуу мод ургаж байдаг ёс юм бизээ. Бага байхдаа борооны дараа татсан солонгыг барих гэж ойн зах хүртэл гүйхэд энэ цагдуулд зам хаадаггүйсэн. Чингэхээр надтай хамт «төрсөн» нялх модод байжээ. Дэлэнгээ хөнгөлсөн үнээнүүд майн утаан дундуур толгойгоо сэжлэн олон зуны турш гаргасан цувцаараа бэлчээр тийш явна. Баруун хотын тэндээс нэгэн том улаан бух гарч ирээд хааяа шороо цацлан хүлзэж «надтай цанхаагаа гаргах бух байна уу» гэх шиг урамдан бүрхэрнэ. Наран сөрөг нэлдээ агь ургасан зуслан дэнж мөнгөн сортой харагдана. Хүүхдүүд хонио ялган шуугилдаж тэртээ зүүн үзүүрийн айлын гадаа цагаан морьтой согтуу хүн улаан юүдэнгээрээ даллан хашгирна. Тэр Тэхийн Палхай лав мөн. Тэх гэдэг нэртэй байх яах вэ. Харин Палхай гэдэг маань юу гэсэн үг вэ? Багад нь муу амтан болно гэж ёрлож өгсөн нэр шиг. Тэр Палхай манай нутагт үлдсэн цөөхөн эрчүүдийн нэг бөгөөд цаг үргэлж архи ууж авгай хүүхэд түйвээж явна. Өрөөсөн гар нь татанхай учир цэргээс гологдсон гэрэг. Палхайн орь дуунаас ургах мэт нөгөө улаан тогоруунууд нисэж майн утаан дээгүүр эргэлдээд ганц модны булгийн тэнд дахин буув. Нар шингэх дөхжээ. Маргаашаас эхлээд би үхрийн хорооны шургааг дээр юм уу энэ худгийн ирмэг дээр сууж нутгийнхаа нар шингэхийг үзэхгүй, хол явчихсан байна. Нөгөө улаан бух хичнээн шороо цацлавч мөргөлдөх зүрхтэн ирсэнгүй тул цээлхэн залуу дуугаар урамдан үнээнүүдийн хойноос яваад өглөө. Би Палхайг тэр бухтай тархий нь хага мөргөлдүүлэх юм сан гэж бодоод инээд алдав. Манай хөрш Сангид гуайн гадаа үнээгээ сааж дууссан хүүхнүүд цуглараад хангинасан сайхан хоолойгоор дуулцгаав. Тэдний дуу үдшийн сэрүү буусан нуга талын дээгүүр зэллэн, шингэх нарны түмэн цацарагаар дамжин одож байх мэт.Огторгуй харахад минь хол шиг аад Орох л борооны түргэнийг дээ Орчлон санахад минь хол шиг аад Очих л насны түргэнийг дээ... Цэрэгт явсан эр нөхөр, сэтгэлт хүнээ санаж дээ гэмээр гэгэлгэн гунигтай дуулна. Хүн хүнээ хайрлах ба санах ёсыг би мэддэг болжээ. Чингэснээс хоолой дээр мннь бөөн хар юм тулж ирээд арай л уйлчихсангүй. Ганга л мөрний гургалдай Гадаа ирээд жиргэнэ л... Ээжийн бурхны орон гэж ярьдаг тэр Ганга мөрөн хаа ч юм билээ? Энэ тогоруунууд тэндээс ирдэг юм биш байгаа? Үгүй, бий болох үхэх, төрөх жамтай энэ ертөнц ямар их уудам бэ. Тэр Ганга мөрөн гэдэгт нь хүрч очих цаг ирэх ч юм билүү «Мөнх биш хорвоод хүн төрдөг, ухаантай зоригтой яваарай» гэж аавын захидаг үнэн. Ухаантай зоригтой явбал аймгийн сургууль байтугай тэр гайхамшигт Ганга мөрөнд ч хүрч болно. Хүүхнүүдийн дууг уяран чагнаж байтал нар шингэж улаан тогоруунууд жирийн хөх тогоруу болов. Нутгийн минь нар баяртай! Тогоруунууд ч нар шингэхийг хүлээж байсан мэт агаарт хөөрөн майн хөх суунаг дээгүүр алсыг чиглэн нисэв. Тогоруунууд минь баяртай! Би маргааш та нарын хойноос одно... Oд түгж дулаахан шөнө болов. Хөрш айлуудынхаа хөгшдийг сайн сууж байгаарай гэж хэлээд ир гэж ээж минь хэдэн хадаг өвөртлүүлээд явуулав. Алс явах хүн хөгшдийн ерөөлийг сонсох ёстой бөгөөд аян замд өлзийтэй болно гэж би итгээд, Ерөөл сонсохоос илүүд бодох нэгэн зүйл надад бий. Үерхдэг охин гэх юм уу, юу гэмээр юм бэ дээ. Булгийн ганц модон дор түүнийгээ хүлээж байхдаа зүрх минь түг түг цохилон байв. Зүгээр нэг үерхдэг бол юундаа ингэж зүрх булгилах билээ. Энэ амьтан болгон ямар нэг юм хүлээж ийм одтой дулаан шөнийн тэнгэр дор анир чимээ чагнаархан байдаг болов уу гэмээр. Хээр талд адуу янцгаан, мэлхий нойрмог дуугаар вааг вааг гэж ноход хөв хөв хуцна. Адуу адуугаа мэлхий нь мэлхийгээ, нохой нь нохойгоо хүсэмжлэн дуудаж байх мэт. Хүлээсэн тэр минь нүцгэн хөлөөрөө хий агаарт явах мэт чимээгүй гишгэлэн оддын гэрэлд сүүтэгнэн хүрч ирээд, Цайгаа буцалгах гэсээр удчихлаа. Чи их хүлээв үү гээд зайдуухан суув. Саяхан болтол бид эзэнгүй зуслангийн байшин саравч, лууль шарилжинд нуугдаж тоглодог байсан атал одоо тийнхүү тоглох байтугай бие биендээ хүрэхээсээ эмээн болгоомжлох болжээ. Бие биесээ нууцаар хүсэмжилж сэтгэл догдлох сонихон. Бид хэн, хэнийхээ дээрхэн гарсан амьсгааг чагнаж нэг хэсэг дуугүй суулаа. Хажууд чөдөртэй морьд өвс ширд ширд зулгаахаас өөр чимээгүй. Охиноос буцалсан цагааны үнэр ханхлах нь нөгөө л аарц сүү болсон оготор даалимбан тэрлэгтэйгээ аж. Харин би дэлгүүрийн үнэртэй шинэ даавуу дээл савхин гутал өмсөөд харанхуйд боловч түүнийгээ байн байн харж, тийм сайхан шинэ хувцастайгаа охинд мэдэгдэх аргаа олж ядан суув. Ялангуяа савхин гутал хүсэл болсон эд билээ. Нэлээд томдсон тэр хуучин савхийг ээж минь бүтэн бодоор авч өгсөн юм. Cампилын аав, Баатарын ээж гээд бүгдээрээ над мөнгө өгсөн. Ээж ноосныхоо мөнгөний талыг өгнө гэсэн. Би аймгаас чамд савхи авч явуулнаа. Аймгийн хоршоо нээрээ их юмтай байх даа гэж охин горьдож итгэсэн дуугаар хэлэв. Бидний дуу хүртэл өөр болжээ. Ээж намайг ёстой эр хүн шиг бүдүүн дуутай болсон гэнэ. Охин хоолой дээрээс гарах огцом чанга дуутай байснаа одоо цээжний зөөлөн дуутай болжээ. Харанхуйд би түүний номхон бор нүдний гунигт харцыг мэдэрч байлаа. Би аймгийн сургуульд явж тэр минь аарц цагаа буцалгасаар үлдэх тул гуниглах нь аргагүй дээ. Би түүнд зүрх шимширтэл хайр хүрч байлаа. Оготор даалимбан тэрлэгний хормойгоор үхрийн баас шавхай болсон нүцгэн хөлөө ороож хацраа өвдөгтөө наагаад нулимст нүдээр гөлрөн хоцрох хөөрхийлөлт дүр нь үзэгдэв. Хүүхдийн харьцах гэнэн цагаан ёсыг эвдэж, аргагүй ертөнцийн нүгэлт амьдралын амтыг үзүүлдэг тийм нэгэн цагт ийнхүү хагацан салах өдөр тохиолдоно гэж санасангүй. Гэвч хайр бол зөвхөн бодлоор биш бас биеэр хүрдэг ажээ. Мөнгөн тоос татан зурайх тэнгэрийн заадас, зуны шөнийн түмэн түмэн од гялалзах аугаа ертөнцийн дор хослон байдаг жаргал зовлон өчүүхэн хоёр амьтанд бас ноогджээ. Хүүхэд бас гэнэт нисэн одсоныг харамсах адил чимээгүй уйлан гашуун нулимсаа залгихад маань дотор бяцхан онгойв. Би аймгийн сургууль төгсөөд цэргийн сургуульд явна. Цэргийн дарга болоод чамайгаа аваачна. Тэр болтол зуны амралтаар уулзаж байх боллоо доо. Би чамайг хүлээгээд л байна. Ах жин тээж аймаг орвол хамт очиж магадгүй. Чи надад захидал л их бичиж байгаарай. Тэгнээ. Ээж чинь яатахав гэж хүлээж байгаа даа. Яах вэ, миний хүүгийн дуу хүртэл бүдүүрээд ёстой эр хүн болж гээд л байсан. Охин шүүрс алдаад миний гарт нэг зөөлхөн юм бариулж Миний багын үс. Чи комсомол болгоно гэж гэзгийг минь хайчилчихсанаа санаж байна уу? гэв. Дүрсгүй толгой би нээрээ тайранхай үстэй хүүхнүүдийг хараад шодгорхон гэзгийг нь тас хайчлан «комсомол» болгосон юм. Хүүхдийн үнэр анхилсан тэр туг үс эрдэнэ чандмань шиг нандин болно гэж хэн санах билээ дээ. Охин түүнийг зөнгөөрөө мэджээ. Амьдрал гэдэг үлгэр шиг ч юм шиг, үгүй ч юм шиг. Үлгэр хэвээрээ байгаасай гэтэл баринтавин үнэн юм болчихно. Амьдрал үлгэр байдаг нас өнгөрчээ. Бид хоёр үүнийг мэдрэн тэнгэр ширтэж гайхан ХЭВТЛЭЭ. Балчирхан ухааны гэнэхэн үлгэр дахин ирээсэй! Салалтын гунигт мөчид би тэнгэрээс үлгэр шившин гуйлаа. Тэнгэр над үлгэр хайрлав. Мөнгөн тоос татан зурайх тэнгэрийн заадсаар замнан сүрэг улаан тогоруу нисэн явтал нутгийн минь нарны гэрлийг авч яваа тэдгээр наран тогоруу алсын алсад нисэж одъё гэж намайг дуудан байх мэт. Наран тогоруу! Хараач тэр нарантогоруу! Амьдрал үлгэр биш ажээ. Хайрт бяцхан нөхрөөс минь үлдсэн юм хүүхдийн үнэртэй сэвлэг үс байна. Нутгийн минь нарны гэрэл сүүлчийн гэнэхэн үлгэрийг авч одсон Наран тогоруунууд алихан газартаа явна вэ? Алсын алст нисэн одъё гэж одоо ч намайг дуудсаар байна уу. УЛААН ШҮХЭР 1. ХАГАС САЙН ӨДӨР Хоролмаа үсчний газрын том толины өмнө бие, хувцас хунараа сайтар шалгав. Урт сормуустай зууван шар нүдээ хүртэл хэдэн янз болгож үзлээ. Үсээ ийнхүү хараар будуулах болгонд шар нүд нь улам тод болчихдог билээ. Төрөлхийн юмыг яалтай ч биш. Одоохондоо нүдний будаг гэж гараагүй байна. Гээд энэ шар нүдийг нь сайханд тооцдог харцуул ч олон байдаг юм. Мягмар ч гэсэн «Чиний минь нүд наран нүд» гэдэг билээ. Наран нүд гэхээр их л сонин. Энэ өдөр Хоролмаа өөртөө нэг л аятайхан харагдав. Ягаан бор өнгийн оготор бошинз охидын хувцасны янзтай боловч нэг ч их буруу зөрүү харагдахааргүй. Түүний бахархал болох чийрэг сайхан хөл нь энэ зуны наранд хэдий нь хүрэн зандны өнгөтэй болсон гэвч судаснууд нь хөхрөн салаалж харагдана. Хэдхэн жилййн өмнө Хоролмаа нэртэй тамирчин байсан юм. Цэнгэлдэх хүрээлэнд цугларсан хэдэн мянган хүний өмнө уран хөдөлгөөн үзүүлж биеийн чийрэг чамбай, гоо үзэсгэлэнг гайхуулдаг байсан юм. Хөлд нь ийм хөх судас гарч ирэх юм гэж тэр үед огтхон ч санадаггүй байжээ. Спортын мастер цол ч насны энэ мэт хувирлыг нууж чадахгүй нь мэдээж. Нас гуч гарч биеийн уян налархай алдагдахад шүхэрч болсон билээ. Бүсгүйчүүд шүхрээр буух зоригт сайхан явдлыг хошуучлагчийн нэг нь юм. Тийнхүү Хоролмаа зөвхөн уран гимнастикийн спортын мастер төдийгүй зориг самбаа гоо жавхлан хосолсон хүүхэн гэж цууд гарчээ. Энэ бол түүний бахархал юм. Зууван шар нүдийг хүрээлсэн үл мэдэг үрчлээ энд тэнд ил гарч ирсэн хөх судас мэтийн насны тэмдэгт дарагдахгүйн тулд үсээ будуулж оготор бошинз өмсөж явдаг боловч сэтгэлээрээ бол тэрхүү «Наран нүд» гэдэгтэйгээ адилхан. Хоролмаа хувцасныхаа өчүүхэн нугалааг хүртэл тольдож засаад үсчний газраас гарав. Түүний нүдэнд зуны тунгалаг хурц наран мэлтэсхийв. «Хүмүүс намайг аятайхан харж байна» гэж бодоход хөл хөнгөрөөд явчихна. Хоролмаа өөрийг нь хүн ямраар харж байгааг андахгүй. Атаархал, шохоорхол, адлал цөм хүний ганцхан харцнаас илэрхий болно. Хоролмаа үүнийг өөрийн эрдэм гэж санахгүй бөгөөд бүсгүйчүүд цөм тийм мэдрэмтгий биз гэж бодно. Энэ хагас сайн өдөр хотын гудамж чөлөөнд зүйл зүйлийн цэцэг цацсан мэт олон өнгө хосолжээ. Тэдний дунд ягаан бор цэцэг бол Хоролмаа байлаа. Өөрийгөө тийн бодож, бүжигчин мэт өлмий дээрээ хөнгөхнөөр гишгэн цээжин биеэр урагш тэмүүлэн салхи татуулж явлаа. Түүнийг нүдний булангаар боловч харалгүй өнгөрөх харцуул үгүй. Энэ өдөр нартай жаргалтай өдөр ажээ. Өрнөдийн аль нэг орны жуулчин бололтой ёнхор хамартан дайралдав. Шорт хэмээх шуудаг өмсөж нэг их үстэй хөлөө ил гаргасан хийгээд нүдэндээ том хар шил зүүж гохийсон урт хүзүүндээ зургийн хэдэн аппарат зүүсэн лут эр Хоролмааг ээрч «Эрхэм хатагтай минь, ганцхан хурам хүлээнэ үү. Та ёстой сайхан монгол хүүхэн байна. Таны зургийг авахыг зөвшөөрнө үү» гээд хариу хэлэхийн завгүй зургийг нь дарж орхив. Гадаадын хүнтэй сээтэгнэв гэж ойлгосон зарим хүн зэвүүрхсэн юм уу шоолсон янзтай харжээ. Гэтэл Хоролмаа улам урамтай, баясгалантай боллоо. «Сайхан монгол хүүхэн» гэж харийн хүнд сайшаагдахад аятайхан байлгүй яах билээ. Багахан юмнаас ертөнц уужим болно. Гаднын орон зай өнгө үзэмжийг сэтгэлийн хэмжүүрээрээ хэмждэг хүний аятайхан ганц үг нарыг гэрэлтэй, тэнгэрийг чөлөөтэй болгоно. Амьдралын зам гэгчийн нэгэн хэсэг нь хотын шуугиант энэ гудамж болж алхаж гишгэхэд хөнгөн. Ийм цагт хүнийг хайрлаж яваагийн учир утга бүрэн болж ганц хүнд биш бүхий л ертөнцөд тэр хайраа хүртээмээр санагдана. Язганасан энэ олон хүний дээрээс гал улаан шүхрээр бууж «Би та нарт хайртай Би газар, тэнгэр, хот тосгон, уул тал цөмд нь хайртай!» гэж хашгирмаар санагдана. Баярлавал ч баярлахын чинээ баярлаж, гутаж гунивал ч өөд татахад хэцүү болчихдог зантай Хоролмаад «хаврын тэнгэр шиг» гэдэг маш дэлгэрсэн зүйрлэлийг хүмүүс «хайрлах» нь элбэг боловч өөрөөр байж чаддаггүй билээ. Энэ бол үнэн хэрэгтээ хаврын тэнгэр шиг муу зан биш, харин гэнэн цагааны тэмдэг болох бөгөөд ертөнцийн бүх явдлын төлөө баяр ба шанлалыг эдэлж байдаг хүний зан юм. Гэвч үүнийг тэр болгон ойлгох нь үгүй. Элдэв чимэг зүүлт баарцаглуулж хоргой торго өмссөн хоёр ихэмсэг хүүхэн Хоролмааг тээр ХОЛООС илэрхий шоолон инээлдэв. Нэг нь годгорхон гэзэгтэй охидууд байх цагтаа Хоролмаатай хамт сурч байсан танил юм. Одоо хотын цуутай авгайчуудын нэг бөгөөд Хоролмааг тоохгүй болсоор уджээ. Тоохгүй нь ч яах вэ. Хамгийн гомдолтой нь гэвэл Хоролмаагийн тухай элдэв хов жив тараадаг хүн. Хажуугаар нь өнгөрөхдөө маш увайгүй жоотолзон, Мастер сайн уу? гэж ирээд л учир зүггүй инээд алдав. Хоролмаагийн дотор гэнэт харанхуйлж хотын дээрээс бууж үзэгдсэн нөгөө гал улаан шүхэр «Сайхан монгол хүүхэн» гэж хэлүүлээд баярласан баяр цөм хийсэн ариллаа. «Би эдэнд ямар муу юм хийлээ дээ» гэж Хоролмаа сэтгэл алдран гомдлоо. Нар бүдгэрч аугаа цэнхэр огторгуй хумигдчих шиг. Алдар цол ч юм уу гоо сайханд чинь атаархан хов живээ хавчуулж байна гэж харцуулын хэлэхээр нэг хэсэг итгэдэггүй явсан юм. Уран гимнастикийн нэрт тамирчин явсан жавхлант залуу насанд тэр бол тоохын ч хэрэггүй зүйл байжээ. ГЭТЭЛ ТЭНгэрээс шүхрээр буудаг болсны нь хойно элдэв муусайн хов бүр гаарч итгэхээс өөр аргагүй болсон билээ. Шүхрээр бууна гэдэг бол жишээ нь саяын хүүхний атаархлыг улам хөөргөх юм байжээ. Хэдэн нас дүү нөхөртэй суусан, шар нүдтэй байж үсээ хараар будуулдаг зэрэг нь бүр сүртэй юм болчихно «Юунд ингэнэ вэ? Би ямар гэмтэй юм бэ?» гэж бодох тусам нартай жаргалтай энэ өдөр хар өдөр болон хувирлаа. 2. БҮТЭН САЙН ӨДӨР. Буянт ухаагийн дэнжид шүхэрчдийн үзүүлэх наадам болж байв. Чухам чаддаг чаддаггүй хүн бүхэн шүхрээр бууж баймаар цэлмэг баймаар цэлмэг сайхан.Шүхэрчдийг шохоорохоор ирсэн хүмүүс хотоос энэ аглаг ойд дэнжид хэсэг бусгаараа гарцгаажээ. Зарим нь Туулын усанд орж наранд биеэ шарж хэвтэцгээнэ. Хоролмаагийн нөхөр Мягмар хүмүүсээс холхон ганцаараа сууж байв. Хэдэн насаар эгч эхнэр авснаас болж үеийн нөхдөөсөө гашуун үг бишгүй сонсовч дотроо бахархаж явдаг хүн. Бас цуутай хүүхэнтэй суух гэж мэрийсэн эсвэл эр хүн байтал зальт эмийн эрхэнд орсон зэргээр адлан ярилцана. Энэ бол нөгөө ховч хүүхнүүдээс л гардаг үг юм. Гэвч Мягмар Хоролмаад үнэнхүү хайртай. Хоролмаа жөтөөч хүмүүсийн хэлцдэг шиг тийм адал самуун явдалтай хүүхэн биш гэдгийг мэдэж байвч олон хавар нэгэндээ гэгчээр элдэв муу үг дуулсаар хардлагын хар хумсанд зүрхээ маажуулах нь цөөнгүй болжээ. Өнөөдөр Мягмарын нартай жаргалтай өдөр байх ёстойсон. Гэвч өчигдөр орой яльгүй юмнаас хилэгнэн, Чи учиртай гурвын Хоролмаатай яг адилхан» гэж ирээд л аашилснаа бодоход яс хавтайм ажээ. Жаахан халамцуу байсныг хэлэх үү. Энэ өдөр Хоролмаагийн наран нүд нэг нь бүүдгэр байлаа. Түүнийг нь сэргээж гэрэл гэгээтэй болгох гэж оролдовч нэг л болсонгүй. Шүхрээр бууж ирсэн хойно нь ямар аятайхан үг хэлье дээ гэж бодолхийлэн сууж байгаа нь энэ. Нисэх онгоцны буудлаас хөөрсөн түрүүчийн «царцаа ногоон» эргэлдэн эргэлдсээр өндөр авч шүхэрчдийг цацлаа. Энэ бол эрэгтэйчүүдийн баг бөгөөд Хоролмаа гурав дахь онгоцноос үсрэх ёстойг Мягмар мэднэ. Олон өнгийн шүхэр цэв цэлмэг тэнгэрт цэцгийн цоморлиг мэт задран алгуурхнаа доошлох нь үзэсгэлэнтэй бөгөөд бахдалтай. Бууж ирэнгүүт нь угтаж очоод «Наран нүдээрээ намайг хараач! Газрын хөвгүүн миний сэтгэлийг гийгүүлэх гэж сарнай цэцгээс мэндлэн бууж ирсэн хурмастын ариун дагина минь! Би чамайгаа дахиад хэзээ ч гомдоохгүй гэдгээ тангараглая!» гэнэ. Тэгэхлээр Хоролмаа наран нүдээрээ инээгээд л миний хэлсэн муу үгийг мартчихна. Ер нь ийм нартай жаргалтай ертөнцөд хүн хүнээ атаа жөтөө санаж зовлон үүсгэхийн хэрэг юу байна ? Адгийн муу хов үг хүртэл зүрх сэтгэлийг могойн хор шиг хордуулж байна шүү дээ. Хоролмаа бид хоёр хичнээн жаргалтай байж болох билээ. Хэдэн насны зөрөө ад үзэгдмээр тийм ёсон бусын явдал юм гэж үү? Бид хоёрын хувийн явдал бусдад ямар хамаатай юм бэ? Хоролмаа түрүүн буудал руу явах гэж байхдаа яасан сайхан тэнгэр вэ гээд санаа алдсан. Цэлмэг сайхан тэнгэрт дуртай хүн чинь яаж хар муу санаатай байх юм бэ? Золигийн тэнэг би дэндүү хайртай болоод л дэмий үг хэлчих юм... Мягмар энэ мэтийг бодон байтал гурав дахь онгоц Буянт Ухаа дээгүүр эргэлдэн хөөрлөө. Хоролмаа тэргүүтэй хэдэн бүсгүйчүүд их өндрөөс үсэрч дураар шумбасны эцэст шүхрээ задлах учиртай. Хүмүүс түүнийг маш их сонирхон хүлээж байсан тул тал бүрээс гүйлдэн цугларчээ. Онгоц цэв цэнхэр тэнгэр өөд хөөр хөөрсөөр зохих өндрөө авсан хойно хэдэн бяцхан цэг тасарч чулуу мэт уналаа. Хүмүүс амьсгаа хураан нэг-хоёр-гурав-дөрөв гэж тус бүрдээ тоолно. Хар эрчээрээ унаж явсан тэр цэгүүд хэдхэн хурамын дараад бас л хөх, шар, цэнхэр ,цагаан өнгийн цэцэг болон дэлгэрэв. Харин гал улаан өнгийн цэцэг дэлгэрсэнгүй. Та минь ээ! Нэг нь ойчив биш үү! гэж хэн нэгний хашгирахад Мягмар толгойгоо халхлах мэт гараа сарвайн, Ээ чааваас! гэж гаслаад тэр зүг гүйлээ, Түргэн тусламжийн тэрэгний чагнаал час час хийв. Мягмар хирдхийн айсандаа тэнхээ нь барагдан «Шүхэр нь задарсангүй юу? Шүхэр нь! Шүхэр нь задарсангүй юу? Яачих нь энэ вэ?» гэж дэмий л уйлагнан гүйж явлаа. ХОНГОР ЗУЛ YЛГЭРИЙН ОРОНД ӨГYYЛЛЭГ Ойн цагдаа намайг vvр цайхаас урьтаж ирээрэй гэсэн. Хонгорзулын тухай ярьж өгнө гэснийг санаад би эртээ гэгч бослоо. Эмгэг биеийн нь яс янгинан өвдөж байгаа бололтой гиншиж хэвтсэн эмгэн буурал эжий минь дэнгийн гэрэл бvртэлзэж, нойрмог нvдээ нухлаад, Хvv минь ийм эрт хаачихна вэ? гэж дорой дуугаар асуув. Ойн цагдаатай хоёул гөрөөс намнана гэхэд, Мэдэж яваарай цаадах чинь олигтой хvн биш дээ гэв. Тэнгэрийн хаяа битvv байхад ойн цагдаа бид хоёр хөвчид гарахаар явлаа. Энэ хvн бусдын боддогтой адил тийм тэнэг мангуу биш. Хэрийн хvнтэй нийцдэггvй нууц сэтгэлтэй, хачин этгээд байдалтай бөгөөд ой модыг амьтайгаа чацуулан хамгаалдаг учир муу санаатай мулгуу бодолтойд тооцогддог биз дээ. Заримдаа ой тайгаар орон гэрээ хийж, хэд хоног залган уул хөвчийн гvнд хэрэн хэсэн явах бөгөөд идэр гурван есийн хvйтэн шөнө, битvv ойн дунд гулгуун хэмээх их тvvдэг асаагаад, бор гөрөөсний мах шарж идээд, нударгын чинээн толгойтой оготор гаансандаа тамхи нэрж, гашуун утаагий нь залгилж, хөвчийн хvрэн баавгайн арьсан дээр хажуулдан хэвтэхдээ ганц бах нь ханадаг гэлцэнэ. Сvсэг ихтэй чавганц нар тvvнийг «хар махгалын ХУВилгаан гэж цуурхдаг билээ. Эх нутгаа орхин явснаас хойш олон жилийн дараа би нэгэн сарын амралтаа өнгөрvvлэхээр буурал ээжийндээ ирсэн бөгөөд бага залуу насандаа, ойн цагдааг бусдын адил зэвvvрхэн vздэг байжээ. Харин одоо ном бичигт шунамхайрч, байгаль ертөнц хvн амьтны элдэв явдлыг ихэд сонирхох болсон тул ойн цагдааг амьдралын нэгэн vзvvрт сэтгэл санаагаа нууцалж хvнээс онцгой явах тавилантай болсон сонин хачин хvн гэж тvvний амьдралын учир явдлыг уудлан илрvvлэхээр санаа шулуудан аль л байдаг арга ухаанаа зарж ой хөвчийн тухай vлгэр домгийг нь өдөөн яриулж аливаа санал бодлыг нь даган баясан, тал өгсний учир би дотно хvн нь болж авлаа. Бидний ууланд авирахын vес vvр цайж эхлэв. Нэвсгэр хар ойн дундаас энд тэнд хөвчийн хөх байцас цухуйн харагдахаар ойн цагдаагийн ярьсан vлгэр домог санагдана. Хонгорзулын тухайд бол бас л ямар нэгэн vлгэр домог сонсоно гэж боддог байлаа. Хонгорзул! Ойн цагдаа хааяа энэ нэрийг хэлэхдээ нvд буруулж, уйтгартай бөгөөд сvртэй болдог байлаа. Тэгэхээр нь Хонгорзул гэгч өөрийн нь амьдралтай ямар нэг холбоотой байх гэдэг бодол төрөөд тэр тухай ярьж өгөөч гэж гуйхаар «Найман сарын сvvлчээр Нэрст уулын ар талд гарч баавгай агнана. Тэгэхдээ би чамд ярьж өгөмз» гэсэн юм. Одоо бид тийшээ очиж яваа нь энэ билээ. Ойн цагдаа хvнд, хөлтэй хөгшин зээрд морин дээрээ хажуулдан хөглийн харлаж байгаа ойн зvг ширтэж явна. Том гуулин аралтай суран бvсэндээ vйсэн хуйтай, ясан иштэй том хутга хавчуулж мөрөвч мод нь халцарсан хураан буу vvрч, ярайтал чихсэн сумтай ширэн дайз бvсэлжээ. Бvйлсний vндсээр хийж, хvрэл цагирагаар чимсэн том гаансаа зуусан нь бух тэрэг мэт утаа савсуулж, он жил хуучирсан одончуу юvдэнгийн нь чихэвч налбаг салбаг хийнэ. Ой хөвчид мацахдаа гөрөөс мэт сурамгай болсон морь нь битvv ширэнгийн зай завсрыг андахгvй ажээ. Би дөрөөгөөрөө модонд тээглэж, нvvрээ мөчирт чавхдуулж, яаран бачимдан дагаж явлаа. Yvрийн туяа ойн гvнд нэвтэрчээ. Гэвч нvд дасаагvй хvнд нvvл модны орвон, ойн ёроол дахь бул чулуу, модон гахай юмуу баавгай шиг харагдана. Наймдугаар сард ой хөвч бvрэн чимгээ зvvжээ. Шилмvvст модны титмийг цогцолсон гишvv мөчрийн завсраар, оюу өнгөтэй гэгээ татан, нарийхан гол шиг хус улиас навч найлзуураа дааж ядан гайхахдаа шөнийн будангаас хvртсэн шvvдрийн сэрvvн дуслаар шvршинэ. Ойн хөвд ногоонд шингээстэй чийг усыг амталсан зvйл бvрийн цэцэг жимсний анхилуун vнэр өгvvлж баршгvй сайхан. Наран өөдөлж уулын ташланд туссан тvрvvчийн туяа нь моддын завсраар харван зурайж, шөнө тогтсон манан буданг нэвтлэв. Моддын урт хар сvvдэр уул өөд тэмvvлж, нарны гэрэлд умбасан ойн цоорхой дахь өндөр ургацат цэцэг ногоонд агссан шvvдрийн бөмбөлөг алтан одот ундрам чулуу мэт гялалзав. Бид эртэлж мордсон тул одоо нэгэнт Нэрст уулын ар биеийг барьж явна. Нэлээд өндөрт гараад эргэж харвал тэртээ хөхөмдөг лаван татсан хөвчийн дээгvvр цаст уулын цагаан оргил өглөөний наранд тодроод, цэлмэг тэнгэр өөд улбар туяа цацруулан байна. Би байгалийн vзэсгэлэн сайханд сэтгэлээ өгч орхиод, замчныхаа тухай мартах дөхжээ. Тэгтэл морьд маань чихээ сортойлгон сэрэмжлэхийн сацуу ойн цагдаа ямар нэг бодьгvй биетэй юм шиг чив чимээгvй vсрэн бууж, нvд ирмэхийн зуур буугаа мулталж цулбуураа над хаяж өгөөд битvv ширэнгэнд шингэн замхрах адил алга болов. Хэдэн мөч өнгөрлөө. Чихээ солбиулж, биеэ хөвчлөн байгаа морьд гэнэт огло vсэрсний дараа буун дуу сонсдов. Ой мод сvртэйеэ нvргэлэн цууриатав. Дахиад шувуу жиргэж, уулын горхи шоржигнохоос өөр анир чимээгvй болсны дараа буу дуугарсан зvг яаран очлоо. Ойн цагдаа хожуул дээр сандайлаад хvрэл чимэгт аварга гаанснаасаа хөх утаа баагиулна. Хажууд нь том хар баавгай хэдийн унажээ. Болор уст уулын горхины дэргэд гал тvлж бяцхан зэс тогоонд цай тавиад хоёул тавлан суулаа. Горхины урсах чимээ их л сонихон нэгэн vе бvл-бvл-гvл-гvл гэх бvдэг чимээ сонсдож байснаа бас тогтуухан цөөрөмд чулуу шидэх адил тодхон чимээ гарна. Жигvvртэн шувуу жиргэх ус шоржигнох, навч найлзуур сэржигнэх энэ бvхэн ерийн боловч сэтгэл санааг бvvвээлэн мансууруулагч ойн доторх хөгжмийн хөг аялгуу ажээ. Нар дээр гарч модод сvvдрээ хураавч, цаст уулнаас vлээж байгаа намрын салхи сэрvvн. Ойн цагдаа хvндээр шvvрс алдаж миний бодлыг замхрууллаа. Хонгорзул минь яг энvvхэнд намайгаа хvлээдэг сэн гээд ногоон дээр хажуулдав. Би ам ангайж, амьсгаагаа дарлаа. Xөөрхий Хонгорзул минь гайхалтай бvсгvй байж билээ. Төрсөн нутгийнхаа ой хөвчийн эзэгтэй, лусын дагина шиг энэ байгаль ертөнцийг цогцолсон ил далдын vзэсгэлэн сайхан бvхнийг над мэдрvvлсэн юм даа. Дvv минь чи тvvнийг цэцэгнээс мэндэлсэн бvсгvй байсан гэж бодоорой. Ойн яргуй цоморлигоо дэлгэх, монос мод нахиагаа задлах өдрийг хvртэл тэр андахгvй мэддэг байлаа. Ойн дунд энэ дэлхийн vзэсгэлэн сайхны охь манлай нь байдаг юм шvv. Бидэнд олдохгvйгээс биш ой дотор алтан мөнгөн цэцэг навч байдаг гэж Хонгорзул минь ярьдаг байлаа. Модны навч цэцэгний дэлбээнд тогтсон шvvдрийн дуслыг мөнхийн рашаан гэж хvртдэг, ой хөвчийн агаар салхинд шингэсэн цэцэг жимсний vнэрийг мэддэг байжээ. Хонгорзул vнэхээр цэцэгнээс мэндэлсэн юм. Энэ дэлхий ертөнцөд хичнээн их хайртай байсан гэж санана. Ой мод, цэцэг навч, жигvvртэн шувуу тэр бvхэнд хичнээн хайртай байсан гэж санана. Хонгорзулын минь хайрт орон дэлхий ой хөвч бидний богинохон жаргалын өлгий болсон юм. Дvv минь чи ой шуугиж модны навч шивэгнэхийг сонсож байна уу. Миний Хонгорзул ертөнцийн энэ эгшиг дууг гайхалтай уран гоё тайлбарлан ойлгуулж чаддаг байлаа. Өөрөө хичнээн сайхан дуулдаг байсан гэж бодно. Хонгорзулыг дуулахаар хөвчийн мод жингэнэн цууриатаж цэцэг навч найган ганхаж, огторгуйд нисэж яваа бvргэд шувуу жигvvрээ дэлгээд элэн хальдаг байсан юм. Хонгорзул арван долоохон настай, уулын горхины ус шиг мэлмэрэнхэн байдаг тунгалаг хар нvдтэй, шvр шунх шиг улаан ягаахан уруултай уяхан бор бvсгvй байлаа. Эх болсон байгаль дэлхийн хайр хишиг vзэсгэлэн гоог өвлөн авч төрсөн юм. Дvv минь! Хонгорзул арван долоохон настай байжээ. Бид хоёр эрхийн чинээ, эвий багахан наснаасаа баян Гарьдын хонь хариулдаг байв. Он жил өнгөрч, хvний vрс өслөө. Золгvй нэг өдөр Баян гарьдын хорлонт нvд Хонгорзулыг ширтсэн юм. Тэгээд хоёр чих дvлий хойтох урдахаа мэдэхгvй усан тэнэг хvvдээ эхнэр болгож богтлон авлаа. Хонгорзулыг баян Гарьдын мангуу хvv гэрийнхээ мухарт хашиж, хорт могой шиг хяхарч, ховдог чоно шиг архирч байжээ. Хавчиг толгойтой, хар элэгтэй тэр муухай амьтан хаа л явбал дагаж явдаг, хавьтсан хvнтэй хардаж хайр найргvй жанчдаг байлаа. Хөөрхий Хонгорзул хатсан навч шиг хорчийж, хар нvд нь булингартаж, ягаан уруул нь зэвхийрлээ. Аз болж тэнэгийнхээ нvднээс далд хааяа надтай уулзавч, бузарлагдсан бие ариун нөхөрлөл ангид гэж хэлдэг байлаа. Тэр жилийн хавар боллоо. Мөрөн голын мөс халзарч шугуй мод нахиалж, усны шувуу ирэв. Баян Гарьдын малын хойноос явж байгаа Хонгорзул гунигт дуу холыг зорин уянгална. Тэнэг хар хvн сайн морь унаад тvvнийг харуулдан явдаг байв. Хөвчийн мод ногоорч хөхөө шувуу донгодов. Огторгуйн мандалд наран гийж, дэлхийн хөрсөнд цэцэг ногоо дэлгэрч байвч Хонгорзулын нvд уйтгарын мананд хучаастай. Тэр сэтгэл булаам ялдам сайхнаар инээмсэглэдэг байснаа ч мартжээ. Зуны тэргvvн сарын нэг өдөр Гарьдын бэр оргож гэнэ гэж нутгийнхан ярилцлаа. Хонгорзул бид хоёр яг энvvхэн хавьд уулзсан юм. Тэгээд эх нутгийн маань уул хөвч, ой мод хар элэгтэн, харгис санаатнаас биднийг нууж, ариун усаараа ундалж амтат жимсээрээ тэжээсэн юм. Хонгорзул дахиад цэцэглэн сэргэлээ. Зуны цэлмэг шөнийн тvмэн тvмэн од хайрлан ширтэж, цаст уулын сэрvvн салхи энхрийлэн илбэж, жигvvртэн шувуу тойрон жиргэж, хөх хад хөмөгтөө хоргодуулж, ногоон ой сvvдрээрээ халхалж байлаа. Баян Гарьдын тэнэг хvv араа шvдээ хавирч, ар өвөрт гарч хагархай хэнгэрэг шиг паржигнаж, хамаг амьтны тvйвээж байжээ. Хонгорзул vнэхээр цэцэгнээс мэндэлсэн юм. Тэгэвч айл амьтан адуу малын барааг мөрөөдөх болж, бид ХӨВчийн гvнээс эргэж ирлээ. Тэгтэл гай дайрч Гарьдын хар тэнэг миний анд явсан хойгуур Хонгорзулыг олоод боож алсан юм. Би гашуудал хилэнгийн туйлд хvрч Гарьдын тэнэг хvvгийн тархий нь хага ДЭЛСЭЖ, гэр оронгий нь тvймэрдээд монголын хязгаар нутагт хулжин одож билээ. Хуучин цаг улирч, хувьсгалын цаг эхлэхэд би буцаж ирсэн юм. Дvv минь чи тэгэхэд өлгийтэй хvvхэд байжээ гээд хонгорзул цэцгийн зөөлхөн бөмбөлгийг илбэн: -Хөөрхий миний Хонгорзул ийм л цэцэгнээс мэндэлсэн юм даа гэж хоолой зангируулан өгvvлж билээ. ӨВГӨН ХҮН ЧУЛУУ ХОЁР Ёнхор өвгөн Хөшөөтийн хүн чулууны дэргэд ирлээ. Тэр сүүлийн үес нойр муутай болж, өглөө хар үүрээр сэрчихээд хийх юмаа олж ядахдаа морио эмээллэж ойр хавийнхаа аль нэг толгод довцог дээр гараад орчин тойрныг ажиж, элдвийг дурсаж суудаг зантай болжээ. Залуу зандан цагийнхтайгаа адил сайн морь унаад, алсын аянд мордох чадалтайсан бол толгой хазайсан тийшээ арилж өгмөөр санагдавч «Эр бор харцагын» жигүүр цуцжээ хөөрхий. Эр хүн насанд дарагдаж гэр сахиж суух шиг адгийн юм байхгүй бололтой, Гэвч бухимдаад бухимдаад хаачих билээ. Хүний насан хэмжээтэй нартад төрснөөс хойш үйлээ эдлэн, хадан гэртээ харих цагаа хүлээхээс өөр аргагүй гэсэн ч төрж өссөн тал нутгийнхаа довцог дээр гарч алсын барааг харах нүдтэй, ажилд хуруу нэмэхгүй ч хошуу нэмэх ухаантайгаа яваа нь бас жаргал. Түүний өнгөрүүлсэн амьдрал энэ талынхаа харгуй зам дэв дэнж дээр үл үзэгдэх номын үсгээр бичээстэй бүхэл бүтэн түүх шашдир ажаам. Энэ талд түүний гаргасан мөрийг хэмждэг юмаа гэхэд нас шиг нь урт болно. Нас шиг урт ч гэж дээ. Орчлонгийн цаг хугацаатай зүйрлэхэд хүний нас өнөө төрөөд маргааш үхдэг шавьжийн нас л юм. Гэтэл бас хүний мөнх бус нь үнэндээ аз жаргал ч шиг. Ухаангүй гэвэл, тэнхэлгvй бие болчихоод мөлхөж дуусдаггүйсэн бол тэрүүн шиг гутамшиг хаа байх 6илээ.Ёнхор энэ мэт олныг бодно. Тэр морио тушаад чулуунд биш айлд ирсэн юм шиг мод толгойгоо гаргаж тухлан суулаа. Их л хожуу зуны сүүлчээр ган тайлагдан, тал нутаг шим шүүсээ хөрснийхээ гүнд нөөж байгаад сая дэвтэн гадагш бялхуулж, цэцэг ногоо дэлгэрээд хөдлөх тэнхээтэй эр хүн гэрт хэвтэхийн аргагүй. Тэгээд л Ёнхор гэртээ тогтохоо 6айжээ. Энэ хөшөөтын хөндий унаган нутаг, хүн чулуу ч 6агын танил нь.Сүүлийи хориод жил хааяа отроор л ийшээ дөхөж бус урагшаа Хэрлэнгийн хөвөө даган нутаглаж 6айжээ. Харин ноднин хавар атрын шинэ аж ахуй байгуулагдахад Хөшөөтийи хөндий тарианы газрын зах болж хоньчдыг ийш нь нүүлгэсэн юм. Гэтэл энэ хавар тарианы газрыг дахин тэлж хөндийн дундах бяцхан довцог дээр хүн чулуу одоо тариан дунд шовойж сууна. Ёнхор хүн чулуу хоёрт гаднах төс бий. Гурвалжин хамартай шовгордуу толгойтой, өргөн шанаатай, бүлтгэр том нүдтэй энэ энэ чулууг арай ч өвгөний дүрээр хийгээгүй байлтай билээ. Ёнхор гаансныхаа галыг цохих гэснээ больж хүн чулуу өөд өлийн хатингар хар нүүрээ vрчийлгэн ийн бодов. «Чи ч гэсэн хазайчихаж шүү дээ. Таракторын банди нар л түлхээ биз дээ, моншнууд. Манайхаар давхиж очдог нойтон хамуу бол ч хуга цохио хаяж мэднэ. Гэсэн ч тун бөх юмаа чи. Миний л ухаан орохын нэг ийм юм шовойж суудаг. Чулуу гэсэндээ булгалаад бут цохичихгүй бол ингээд сууж л байх юм. Их юм үзсэн толгойдоо чи. Хэдийд хэн яах гэж чамайг тээсэн ухаантай юм. Эрт баларынхны л ажил биз. Шүтээн ч юм уу аль хуланцын үеийн дайн дажны дурсгал ч юм уу. Чулуу биш хүн юмсан бол мөн хачин жигтэй түүх дэлгэхсэн биз. Хэдэн мянган жил энэ талыг бүлтийтэл харж суухдаа чухам юу эс үзээ аж. Миний багад чихтэй юмсан чи. Юм дуулбал дуулахаар дэлдэн том чихтэй. Хэдийд хэн булгалж орхисон юм бол доо.Чулуун хүнийг хүртэл зүгээр байлгахгүй гар нь загатнасан хачин хүмүүс байх юм. Нүд амыг нь будаж шоглож шүү дээ, хөөрхий. Хазайхаараа ч хазайсан юм билүү. Хорвоо гэдэг махан хүн байтугай чулуун хүн ч элээх хойно доо. Чи бид хоёр энэ нутагт хазайж унатлаа мөн ч их юм үзэх нь ээ. Хар л даа, ганцхан жилийн өмнө эрүүл байсан газрыг одоо хар! Хөшөөтийн хөндий тариалангийн хөндий боллоо. Хөшөөтийн хөндий гэж чиний нэрээр нэрлэсэн юм биз. Намайг бодвол нутагийн нэрийг нэрлүүлсэн чулуу даа чи. Чи тэгээд энэ тариан дунд орчихоод юу бодож бүлтийж энэ тракторчид чамайг дэмий түйвээгээд яах вэ гэсэн шиг гайгүй холхнуур тойруулж хагалж дээ. Хамар аманд чинь будаг түрхээд л орхиж. Тэрнээс биш тэр айхтар трактордараа түлхээд хаячихвал өнгөрөх нь тэр, Чи яахав ингээд үүрд мөнх шовойж суух чулуун толгой. Би хэцүүдэх нь. Мал бэлчээх газаргүй боллоо. Хамаг газраа урж тарианы газар болгох юм гэж хэн саналаа. Хүчиндээ эрдсэн юм шиг өч төчнөөн трактор адуу мал шиг цусуулаад эрүүл газар үлдээлгүй хөрсийг нь эргүүлж орхих юм. Бүр нэг шунаг гээч. Тэгсэн байтлаа бас хэдэн түмэн хоньтой байх гэнэ. Тэр олон түмэн хонио хаана бэлчээж яаж өсгөх ухаантай юм бол. Талх гурил иддэг хоньтой болох юм байлгүй. Ногооны униар татсан ямар сайхан хөндий байлаа. Одоо хар. Агь таанын үнэр ч байхгүй. Тоос манарсан хувхай цагаан тал. Ядахдаа ган болоод тариа нь ч ургасангүй. Хавар сүрхий л ногоорсон. Хэдэн өдрийн нар даахгүй хуга гандчихсан эд юм тайлангуут цэцэг ногоо дэлгэрч байдаг газар энэ. Ёнхор тамхиа угсруулан нэрж, хөх хиаз татсан бүлтгэр нүдээрээ-хөндий талыг уйтгарлан харна. Хүн чулуу ногоон будгаар хөмсөг сормуус зурсан амьгүй нүдээр гөлрөн, шовгор толгойгоо үл мэдэг гилжийлгэн санаашрах мэт. «Хүн чулуу хүртэл бодолд ормоор хорвоо юмаа. Далан хэдэн жил дэлхийн шороо хөдөлгөж үхэхээс бусыг л үзлээ. Одоо хүний сүг л болж. Өтлөхөөрөө хүүхдийн тоглоом болдог нь үнэн юм. Манайх гэдэг айл эх тархиа алдлаа. Миний үгийг үг болгож авах хүн ч алга. Дураараа тонгочоод л. Эцгийн буян дээр туйлж яваагаа мэдэхгүй амьтас юм гээч. Энэ тарианы аж ахуй руу юундаа зүтгэнээ. Нэгдэлдээ бол адаглаад малаа бэлчээж газартай байхгүй юу. Машин бужигнасан газар руу зүтгээд цөмөөрөө хар тосонд зууралдсан жолооч болох санаатай хачин хүүхдүүд юм. Манайхаас салдаггүй тэр лэнтгэр уруу татаж гүйцлээ л дээ. Бүстэй нь ч яах вэ. жолооч молооч болдог л байж. Морь биш мод унадаг цагт одоо яана гэх вэ. Бүсгүй хүүхэд таракторч болно гэдэг чинь юу гэсэн үг вэ? Янжиндуламын солиорч байгааг харахгүй юу. Тэр муухай хар юманд уруу татагдаад, малаасаа зугтаагаад замаа алдах нь. Багахан өвчигнөвөл таарах вий таануус. Намайг хуучныг баримтлагч энэ тэр гэж шоолно гээч бас болоогүй. Толгойтой бүхэн тарактор машины жолооч болбол хэн чинь хонь малаа харах юм. Миний үгийг тоохгүй болж гэнэ гээч. Хэний ухаанаар өдий хүрсэн улс вэ! Айл шиг амьжиргаатай, журамтай, өнөр өтгөн яваа бол тэр чинь хэний ач. Одоо л би хэрэггүй болж гэнэ. Дайр дарамт гэх нь холгүй, хэрэгт бүү оролц гэхээс наахнуур гээч. Гайгүй үхэж холдохоор минь жарганаа та нар гэж Ёнхор дотроо зүхээд хүн чулуу өөд өлсхийи, гаансныхаа модны хэмлэгдсэн үзүүрээр хатгаад «Хөөе чи юу гэж бүлтийж суунаа. Чи бид хоёр шиг хэрэггүй юмс энэ дэлхийд алга болжээ гэж чангаар өгүүлэв. Уг нь тал нутаг шигээ уужим дотортой эрсэн. Одоо зөнөг залгахын хажуугаар урьдын эрх мэдэл бага багаар алдагдан буйд бухимдан ааш зан эвдрэн яхиршжээ. Хорвоотой эвлэрэхгүй санаа нь тэр Ёнхор гэгч ийм нэгэн ягжгар хар өвгөн уг нь бүхний мэдэх хар гэртээ хаан, бор гэртээ богд сон. Нутгийнхан нь тэгж л хэлнэ. Чухам энэ өвгөн л Ёнхорынхон гэгч олон салаа мод шиг салбарлан ургасан айлын үр үндсийг тавьсан. Олны мэддэгээр бол Ёнхор өвгөн эрх хүчин төгөлдөр хэвээрээ барахгүй одоо харин гэр хотлоор тахин шүтдэг суумал бурхан. Эднийх гурван гэрээрээ сууна. Отгон хүүгийнх, дунд хүргэнийх хоёр эднийхтэй холбоотой юм шиг дагаж явдаг ажээ. Зургаан охины дөрөв нь аль дивангалавт эрд гарч одсон, хадамд очилгүй хэдэн бутач хүүхэд төрүүлсээр хоцорсон дээрээсээ дөрөв дэх охин, отгон охин Янжиндулам хоёр нь гэртээ. Ингээд эднийх хүүхэд хөгшид нийлээд хориод хүн болно. Ёнхорын хаан түшлэг нь хойморын эрээн авдар. Тэр авдраа түшиж суугаад, урдаа том хар данхтай цай, эсвэл түмпэн шиг том модон хултай айраг тавиад, одоо хэд хүрсэн эхнэр Дэжидээс эхлээд хүү хүргэнийхээ баг хүүхдүүдийг хүртэл тэг ингэ гэж зарлиг буулгана. Түүний энэ зарлигийг хазайлтгүй биелүүлдэг нь ганцхан эхнэр Дэжид ажээ. Уур бухимдлаа гаргаж аашилдаг хүн нь ч энэ. Ер нь эднийхэн Ёнхор өвөө гэгч тэргүүн буурал ч, ухаан саруул янхир хар өвгөнийг ёстой л нягтаар тойрон хүрээлжээ. Тэгсэн атал Ёнхорын санаанд таарах юм ховор. Нутагт нь атрын шинэ аж ахуй байгуулагдахад хүү хүргэн, охин бэр цөмөөр олон жил өмссөн хуучин хувцаснаасаа уйдсан юм шиг сангийн аж ахуйд орно гэж сүйд майд болоход өвгөн эсэргүүцээгүй юм. Нэгдлийн хонь ч харсан, сангийн аж ахуйн хонь ч харсан ямар ялгаа байх билээ. Гэтэл тэр хонь ямаа бэлчих газраар хавчигдан, бага охин тракторч болно гэж гүйхийг урьдаас даанч таасангүй. Энэ мэтээр олон жилийн тогтсон амьдрал нь өөрчлөгдөх болохоор өвгөн бараг л насандаа хийгээгүй алдаа хийсэн юм шиг цухалдан бухимдаж эхэлжээ. Юу сайндаа хүн чулуунд зовлон тоочиж суух вэ. Ёнхор ийнхүү хүн чулуутай хөөрөлдөн амаа гарилдтал тамхи татаж суутал ёстой л түйрэн хатгалаа. Хөшөөтын хөндийн урд захын их замаар давхилдан өнгөрөх машинуудыг хараад ч тэр үү, аль энэ чихгүй хөх чулуу нэг юм шивгэнэчихэв үү бүү мэд. «Замын тэргэнд суугаад аймаг руу арилж өгье. Хэргээ өнгөрсөн өвгөн гээд орхих нь уу, аль хөл болох нь уу үзье та нарыг. Том хүүгийндээ очиж хэд хоноё. Онгоцоор нэг нисэж үзье. Тэнгэрт хөөрөх чадал ч удахгүй тасрана» гэж Ёнхор шийдээд мордож зам дээр гар өргөн зогстол удсан ч үгүй «ЗИЛ»-тэй залуу жолооч ирж зогсов. Аж ахуйн жолооч бололтой залуу, өвгөнийг таньж? — Ёнхор гуай та чинь юу болоод зам отоо вэ? гэхэд. — Аймагт хүү дээрээ очно, Онгоцны буудлын дарга Дамчаа гэж дуулсан уу. Тэр чинь миний том хүү гэлээ, ...Ёнхор өвгөн онгоцны цонхоор зуны талыг харж явав. Ийнхүү бүргэдийн нисэх өндрөөс нутгаа харахад ямархан уужим дэлхий дээр төрсөн хүмүүс билээ дээ, бид чинь гэж сэтгэл уужирмаар. Өвгөн арван хэдэн жилийн өмнө анх тэнгэрт хөөрч нутгийнхаа уужим чөлөөтэйг мэдэрсэн билээ. Түүнээс хойш онгоцоор нисэх дуртай болсон, Амьдралын их далайг туулан туулсаар насаа элээсэн тал нутаг нь ямархан гэгээн гэрэлтэй өгөөж дулаан царайтай, төгсгөлгүй ая дуу шиг яруу сайхан уянгатай билээ. Тал намхан намхан толгод гүвээнүүдийн ногоон долгисоор алсын алсад униартан цэлийж, цэлмэг хөх тэнгэрийн хаяанд хараа алдарна. Ов товхон үүлсийн сүүдэр алгуурхан хөвж, хааяа айлын цагаан гэрүүд бөмбийлдөж адуу мал бэлчинэ. Хөх ногоон, ухаа шаргал алагласан энэ их тал нутаг ертөнцийн түмэн галавт ийнхүү амгалан бөгөөд хувиршгүй мэт боловч хүний үр нэгэн төрөл өнгөрөх хооронд юуг эс үзнэм билээ. өвгөн Ёнхор ухаан орсон цагаас энэ уужим талд хөлгийн шандас сунгаж, жилийн дөрвөн улирлыг төгсгөлгүй нүүдэл суудалд өнгөрүүлжээ. Тийнхүү өнгөрүүлсэн жаргал зовлонгийн өдрүүдийг тэнцүүхэн тооцох аргагүй. Гэвч ямар ч гэсэн хүний амьдрал үүлэн сүүдэр шиг нүүгээд өнгөрчихгүй юм. Үр ач нар хүний зэрэгтэй болж гал голомт залгалаа. Тал хүн хоёр эх үр шиг амин хүйсийн холбоотой ажээ. Амьдралын элдэв явдлыг энэ талаасаа ангид үзэх аргагүй. Тэр ч байтугай ухаан санаа, зориг хүслэн, алдаа эндэгдэл цөмөөрөө холбоотой. Өөрийн ааш араншин, урвал хувиралтай энэ тал, хүнийг хүн болгож хатуужуулан амьдралд тэнцэх чадлыг нь ч шалгана. Ёнхор ч нэг биш удаагийн шалгалтыг давсан юм. Дөчөөд жилийн өмнөх бичин жилийн их зудаар яаж сүйрсэн нь мартагдашгүй. Ган гэх нохойгүй газар гишгэх малгүй хоцорсон айл олон сон. Харин тэгэхэд эднийх цөөн малтай залуу айл хангай руу цагийн ид аюулаас урьтаж нүүж унаа, хоол залгах хэдэн малтай үлдсэн. Харин гол аюул цагийн бэрхээс биш хүнээс ирэх юм гэж хэн санах билээ. Хавар цас ханзарсан хойно нутаг руугаа дөхөж явтал холын нутгаас өвлийн шуурганд уруудаад эзэнгүй болсон хэдэн адуутай тааралдаад тууж харьсан. Тийнхүү нутагтаа бас л тоолон хэдэн малтай ирээд зудын хариу дэлгэр сайхан зун зусаж байтал аймгийн шүүхээс дуудаж зуд турхныг далимдуулан бусдын мал хулгайлсан ял тулгажээ. Хэрвээ адууны эзэд сураглаж ирдэг юмаа гэхэд доголон сарваа үлдээлгүй буцааж өгөх хүн, хэдрэг болсон хэдэн адгуусыг малд хайртайдаа л ачиж чирэх нь холгүй авчирч тэвээрүүлсэн хүн харин бузар хэрэгт холбогдчихов. Шүүхэд үнэн учраа хэлэвч хүний урманд үг болгож авсангүй. Тэгсээр бүр тогтоол уншуулдагийн даваан дээр өргөдөл гуйлт бичиж, шахаа тангараг өгч байж нэр бүтэн мултарсан сан. Сүүлд сонсоход хэдэн адууны тухай нутгийнхандаа ярьсныг нь хэн нэг хүн хулгайн хэрэг болгож алтан хошуу өргөчихсөн байв. Ёнхор их л гомдож урьдын цагт юмсан бол нэртэйгээр нь сайн эр болоод арилж өгмөөр санагдаж билээ. Ямар ч уйтан давчуу, муу муухай юм байж боломгүй энэ цэлгэр сайхан талд хүн хүний мууг үзэх дон бас л арилаагүй ажээ. Ёнхор энэ мэт өнгөрснийг дурсан, нэгэн аясаар хүржигнэх онгоцны чимээнд сэтгэлийн утас хөглөгдөн явахад идэр залуугий явдал нүдний өмнө эрээлжлэнэ. Хорвоо дээр мөнхий дэлгэр зун гэж байх биш ган зуд салхи шуурга олон үзжээ. Хүний нэгэн насанд байгаль дэлхий, цаг уур хүртэл хувиран өөрчлөгдөх юм. Идэр залуугийн цаг, өтөл нас хоёр дэлхий ертөнцийг өөрөөр хардаг ч биз. Залуу насанд газрын холыг бахданхан туулдаг асан талын шаргал зам зурайн харагдана. Алтан шар зам сан билээ. Адуу малын эрэл, арилжаа наймаанд эр хүний ид хавыг сэргээн тэртээ өмнө зүг униартах алсын говь нутаг руу, энтээ умар зүгийн алаглах хангай руу зорин хөлгийн чадлыг үздэг сэн. Хол ойрын хүнтэй танилцаж ааш зан, аж байдал, хүсэл зоригийг нь шинжин өөрийнхтэйгээ тэнцүүлэн бодож ажил амьжиргааны ч найр наадмын ч ухаан эрдэм сурч явжээ. Сурсан юм юухан боловч илүүдсэнгүй. Залуугийн цаг одоо үлгэр түүх мэт боловч ямар гайхамшигтай байж вэ! Морин дэл дээгүүр хийсгэж явсан залуу нас. Үргэлж ааг хүчээ багтааж ядан явах юм шиг уул гүвээ намхан, газар ойрхонсон. Морины сайныг шилж унаад дуртай газар, дуртай айлдаа хийсгэн очиж найр наадам хэсэж, адуу мал эргүүлэн уйдах түүртэхийг огтхон ч мэдэлгүй цагийг өнгөрөөдөгсөн. Айл болж мал хөрөнгө таслан яг тийм зуны ногоон тал дээр шинэхэн цагаан гэрээ барьж, уяан дээрээ анхны айлчдыг гэрийн эзний ёсоор угтаж байхад «Ёнхорынх гэдэг шинэ гэр бүл монголд нэмэгдлээ» гэсэн бахдал төрж билээ. Тэгээд л анхны хүүхэд анхны олз омог, анхны эргэлзэл мөхөсдөл. Бусдын дор орохгүйн төлөө тэмцэж ухаан зарах хэрэгтэй байлаа. Хүүхэд өсгөх ч мал өсгөх ч санаан зоргоор биш. Гэсэн ч эрийн чадал, амьдралын ухаанаар ядсангүй. Цөөхөн жилд юмжиж авсан сан. Ёнхорынх гэдэг зүгээр нэг айл биш харин баян чинээлэг айлын тоонд оров. Хүний санаа ханах биш. Унах морио ижилсүүлж, эмээл хазаараа гангалж өмсөх зүүхээр уралдана. Зуд турханд дайралдаж, хүний мууд өртсөн ч эр хүн долоо дордож найм сэхнэ гэгчээр ажраагүй. Амьдралд гомдох юм алга. Гэсэн ч амьдралын тогтсон урсгал өөрчлөгдөн, дадсан заншил эвдрэх нь өнөө маргааш гэхийн аргагүй цаг юм. Бүх юм ая зүйгээр, амар жимэр боллоо гэтэл юмыг заавал өөрчлөх, хувьсгах гэсэн шиг эргүүлж хөрвүүлж хаяна. Энэ тал нутагт хэзээ заяанаасаа болоод байсан юмыг нэг насыг элээх хооронд хичнээн ч өөрчлөв. Нэгдэлжих гэж бөөн хөл болсон. Айл шиг айл болох гэж хүч ухаанаа зарж, насныхаа даваан дээр гартал өсгөж цуглуулсан малыг нийт дундын юм болгоно гэдэг хялбаргүй ч цагийн эрхийг дагахгүй хаашаа гарах билээ. Орон гүрэн даяар болсон явдлаас хойш суултай биш. Нэгдлээ гээд доройтсон юмгүй. Тэгээд өнөө л нутагтаа, өнөөх л малтайгаа. Гэр хотлоор олуул болж, нэгдлийн хонь мал харсны хөлс мөнгө ч чамлахааргүй, амины мал нь алж идэж барагдахааргүй. Гэтэл бас амьдрал хувиран хөлбөрөхийг үзэж дуусахгүй хорвоо юм. Ёнхор өвгөн энэ мэт өнгөрснийг эргэцүүлэн тал нутгаа ширтэн явав. Төрж өссөн газраа харахад төрсөн эхийн царай шиг үрчлээ нугачаа нь хүртэл танил дотно. Булаг шанд хиргэсүүр хад, замын бэлчир цөм цээж номын үсэг шиг. Бууж нүүсэн бууц, аян жин, отор нүүдэл, үдэлж хоносон газар, хурдан морь тарлаж уралдуулсан дэнж дэвсэн алган дээр шиг ээлжлээд тэр бүхэн юу юуны түрүүнд идэр залуугийн явдлыг санагдуулна. Насны нар хэвийх тусам өглөө эртийн цаг нь улам тодордог нь хүн өтөлсөн хойноо дуртгалаар боловч жаргаг гэсэн тавилан гэлтэй. Насан эцэслэх хугацаа өнөө маргааш гэлээ ч урьдаас мэдэхийн аргагүй хойно, хүний ухаан алдраагүй цагт дурсахаа дурсан, боддогоо бодож, хэлдгээ хэлж явах аргагүй бас тавилан. Тэгээд л ингэж хүн амьтанд төвөг ургуулж бас болоогүй тэнгэрээр нисэж явна. Сүүлчийн удаа ингэж жигүүртний нисэх өндрөөс тал нутгаа харж яваа юм билүү. Атрын аж ахуйн нутаг эхэлж тариалангийн шар ногоон дөрвөлжингүүд шатрын хөлөг шиг эрээлжилнэ. Ганхан жил гэхэд тэнгэрийн хаяа хүртэл гүвээ толгодыг дамнуулан хичнээн их газар хагалж вэ. Энэ хязгааргүй талыг цөмийг нь эргүүлж тариалсан ч чадал хүрэхгүй юм алга. Машин трактор нь адуу малаасаа олон боллоо. Тэр нь арай л хонь ямаа шиг өсөж үрждэггүй байлтай. Тэгээд энэ их тариа талхаа яаж идэж барах улс юм. Малаараа амьдраад байж болдоггүй цаг юм биз. Хүн амьтан шороон түм болж идэх хэрэглэх нь дийлдэхээ байсан хэрэг биз. Ёнхор онгоцны гэгээвчээр гэр хотоо олз харав. Бяцхан хөх толгодын энгэр дэх тэднийхний чандмалсан гурван гэр, тэднийхнээс дээш саахалт саахалт зайтай буусан хэдэн айл аж ахуйн хоньчид бөгөөд тэдний зуслангийн нутаг гэж зурвасхан газар эрүүл үлдээсэн хумсын чинээн ольтрог л гэсэн үг. Аж ахуйнхны хэлдэг дөрөв таван түм байтугай дөрөв таван мянган хонь бэлчээх газар үнэндээ алга. Ёнхор өнөөх хүн чулуугаа бас олж харав. Тэр нь тарианы хязгааргүй ухаа шаргал талбай дундах ногоон довцог дээр арчаагүй шовойно. «Чи ч тариан далайн хүйс болжээ! Дуусгана даа биднийг.Харж л байгаарай. Нэг л өдөр булга татаад хаячихна» гэж Ёнхор юунд ч юм гоморхлоо.«Ганцхан жил гэхэд газар дэлхий ийм өөр болох гэж байх уу? Миний ухаан орсон цагаас жар далан жил яв янзаараа, ургадаг өвс ногоо нь ургаж байсан газрыг хүч чадалдаа эрдсэн юм шиг мөн амархан эргүүлэх юмаа. Манайхаар ирдэг лэнтгэр хотоос нэг дор гучин тарахтор нүүлгэж ирлээ гэж гайхуулсан. Нээрээ өнгөрсөн хавар газар тэнгэр нийлэв шүү дээ. Олон улаан тарахтор урд хойноо орж уралдаад тэнгэр тултал тоос манан босгоод ирсэн. Аж ахуйн төв гэж ганц гэр, хэдэн майхан барьчихаад өдөр шөнөгүй бужигнаж гарсан. Түйрэнд хатгуулсан улс уу гэмээр. Тэгээд л талыг өдөр шөнөгүй урж тарсан. Яарахыг нь яанаа. Хүн ер яасан яаруу адгуу болсон юм. Өдөр шөнийг ялгахгүй, босоогоороо ундлаад л уралдчихна. Бүр нэг бие биенээсээ урьтаж түрүүлэх дон туссан улс юм. Хэн нь илүү их газар хагалах вэ, хэн нь илүү их тариа хураах вэ, цөм уралдаан. Манайхаар ирдэг лэнтгэр хүртэл газар хагалалтад түрүүлсэн гэж тарахтортаа улаан туг хийсгэсэн их додигор юм яваа биз дээ. Буруу хойшоо бол. Бас хүндэт самбарт зураг нь хадагдсан гэж бага охин гайхуулаад байсан. Тэр мэтээр лэнтгэрийг сүрхий амьтан болгож уруу татагдаад байгаа юм. Бүсгүй юм байж тарахторч болно гэнэ гээч. Улаан тугаар шагнуулж, самбарт зургаа гаргах санаатай золигтож байхгүй юу. Одоо ер эр эмгүй цөмөөрөө машааны жолоо мушгиад уралдах санаатай. Хүний дотор уралдах л дон шүгэлсэн цаг юм. Бидний үед ямар айван тайван байлаа. Малын олон, морины хурдаар мөчөөрхөлдөхөөс өөр юмгүй. Амьдрал гэдэг их гол шиг намуухан, адгаж тэвдэх юмгүй сайхан байжээ. Одоо чинь энэ олом машаан тэрэгнийхээ хурданд газар дэлхийг эргүүлж хөрвүүлэх чадал тэнхээндээ болоод тайван сууж чадахаа бүр байжээ. Дандаа л хөл хөөрцөг, тоос манан. Газар дэлхий хүртэл хувирах гэж яардаг болсон юм биз. Ганцхан жилд энэ шүү дээ. Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдэг л энэ. Морио унаад цэцэг ногоо дэлгэрсэн талаараа галгиулж явсан саяхных шүү дээ. Гэтэл үндсээрээ өмхөрсөн зөнөг би хүртэл тэнгэрээр нисэж явна. Одоо хүн бүхэн газраар биш тэнгэрээр явах гэдэг болж. Яараад л тэр. Хүүгийндээ хэд хоног хэвтэж амрахгүй, ардаа айхтар их ажилтай хүн шиг бухимдаад л энэ дээ. Юу сайндаа гэрээсээ оргож босож явах вэ. Хүн гэдэг үү... Онгоц газардахаар доошлов. Ганцхан жилийн өмнө аж |ахуйн төв гэж ганц гэр, хэдэн майхан байсан гэхэд өч төчнөөн барилга байшии ярайсан хотхон болсныг Ёнхор хараад «Бутны шоргоолж оо бутны шоргоолж» л наашгүйхэн: бодоод хүүгийн өгч явуулсан бэлэг сэлтийг цуглуулав. Ёнхор өвгөн гэнэт алга болж хүмүүсийг хөөрхөн сандаргасан байв. Гэрийнхэн нь хөдөө хээр үхчихээгүй байгаа гэж морьтой, мотоцикльтой, явган нүцгэн, их багагүй тал тал тийшээ эрэл: хийж айл саахалтынхан нь мордоцгоон аж ахуйн төвийнхэнд ч мэдээ хүргэж баахан хүмүүсийг эрэлд гаргах гэж байтал аймгаас хүү нь утасдаж сая учир нь олдсон байв. Ийнхүү өвгөний нэр хүнд нэмэгдсэнгүйгээр үл барам харин ч зөнөг залгасны баталгаа болжээ. Өвгөн ирээд хэд хонож байтал нэг өглөө харсан чинь анжис чирсэн трактор бараг хаяагаар нь шон татаж байв. Давхиж очвол эднийхээр байн байн ирж бага охиныг нь уруу татдаг өвгөнийхөөр бол лэнтгэрээс өөр нэргүй тракторч хүү шугам шиг шулуухан зурвас татаад дуу аялж явна. «Бүр нэг бах нь ханаад дуулж гэнээ чи» гэж өвгөн цухалдан тракторынх нь урд морио хөндөлсүүлэн — Хөөе чи зогс! гэж тушаав. Залуу трактороо зогсоож богино өмд, шаахайнаас өөр хувцасгүй, үдээр шиг чилдэн хөх юм гарч ирээд, — Амар сайн байна үү? Ёнхор гуай? гэж зальтай нүдээ жоотгонуулан мэндлэх нь шоолслн янз илэрхий. Ёнхор! үргэлж барьж явдаг шилбүүрээрээ нүцгэн биеийг нь тас ороолгомоор хорхой хөдлөн, — Чи яаж яваа юм? Тэг татаж яваа юм уу? гэв — Тэг биш тэмдэг ээ. Ёнхор гуай. Энэнээс нааш уринш хагалах гэнэ. — Мөн дөө. Заавал манай хаяагаар хагал гээ биз? — Тэгсэн шүү. Танай хаяагаар оруулаад Хөшөөтийн талбай хүртэл шан тат гэсэн... — Хонио хаагуур бэлчээх гэж байна? — Аа мэдэхгүй. Танайхыг нүүлгэнэ гэсэн байх. — Хааш нь? — Аа мэдэхгүй. — Лэнтгэр чиний мэдэх юм юу байхав дээ гэж Ёнхор аашлаад мордож төв рүү давхилаа. Давхисаар аж ахуйн төвд ирж юуны түрүүн малын ерөнхий эмчид агсрахаар оров. Аж ахуйн контор угсруулсан хоёр НОГООН вагон чингэлэгт байна. Малын эмч дөнгөж нэг муу сахлын ортой болж яваа шаримгар шар залуу өвгөний ганц сайн танил. Чамар үүлдрийн хонь гэдгийн ашгийг өвгөн ухуулж номлосоор танилцсан юм. Ер нь залуу хүн гэхэд малд дөт, өвгөд настны мал маллах арга ухааныг сонирхдог сайн хүү гэж өвгөн тооно. Одоо Ёнхор түүнийг хараад «Өрөвлөг нь гүйцээгүй ангаахай шиг» гэж голлоо. — За хүүхээ чи хэдэн хонио буцааж ав! гээд Ёнхор мэнд усч үгүй вагончигны шалан дээр завилаад мод толгойгоо гаргав. —~ Яах нь энэ билээ. Ёнхор гуай минь? —- Би л лав дийлэхгүй нь. Нэгдэлдээ буцна байгаа. — Юу гэсэн үг вэ! Танайх чинь уралдаанд түрүүлээд аж ахуйн аварга болох гэж байхад. — Үхсэн хойноо аварга бол. Малаа хариулах газаргүй хэвтэж. ~ Өө тэгээд та, эндээ ч бид бас хэрүүл болж байна. Уриншийн төлөвлөгөө биелүүлэх гээд малын бэлчээрт орж байна. Газар зохион байгуулалтын зураглалыг ч зөрчөөд. — Тэр уринш муринш, зураглал мураглал чинь миний ухаан хүрэх юм биш. Чи зүгээр хонио хаана бэлчээхийг л хэлээд аль. Үгүй бол нээрээ намайг явуулаад өг. — Ёнхор гуай минь ганц арга байна. Та хонио Хөшөөтийн тарианд оруул. Хураах юм ургаагүй, малаа бэлчээхээр шийдсэн. - Энэ намар чинь л тариа иддэг байх даа. Түүнээс биш тариа иддэг хонь гэж хэн зүүдэллээ. ~ За та юу ч болсон бэлчээгээд л үз. Үлгэрийн хонь шиг л таргална гэж малын эмчийг инээхэд Ёнхор шооллоо гэж гэнэт уурлан галтай гаансаа түрийрүүгээ шаагаад өрвөсхийн босож. — Үхсэн хойноо аварга бол. Малаа хариулах газаргүй хэвтэж. Үлгэрийн хонь гэж юу байсан юм? Хэдэн юу чинь ...Хонинд даан чиг хараал байхгүй юм гээд чингэлгийн өмнөх үүдний тотго түсхийтэл мөргөж аваад гарч одов. Гэр тийшээ давхиж явахдаа Ёнхор үнэхээр нэгдэл рүүгээ буцаж нүүе, аж ахуйн хоньдыг хүргэнийдээ орхиод алга болж өгье яадаг сан вэ, нэгдэл хөөхгүй нь лав гэж бараг эргэлтгүй шийдэх шиг боллоо, «Хонио тарианд оруул гэнэ шүү. Яв явсаар байчихаад дэлхий хавчсан юм шиг малдаа тариа зулгаалгаж суудаг болох нь. Ухаанд нь ухна үхсэн улс юм гээч. Тариа нь ургасан ургаагүй газар хадарч төлөвлөгөө биелүүлж л байвал болох нь тэр, Хэрүүл: хийлээ гэнэ шүү. Юугаа мэдэж тариа мал хоёртой байна гэсэн хүмүүс юм?» гэх зэргээр хий бухимдан цогиулж, өглөөнөөс хойш нэлээд давхисандаа хөл нь шархиран, дөрөө жийх тэнхэлгүй болоход арга буюу морио татаж галигуулав. Шаргал манан татаад халуу шатлаа. Явсаар Хөшөөтийн хөндийд ирж өнө ах хүн чулууныхаа дэргэд буухдаа арай л хөл нь бохирч мөлхсөнгүй. — Ёо-ёо. Мөлхөх нь ээ, мөлхөх нь. Үйлсгүй юмаа чухам. Чам шиг суумал чулуу сан бол амар байж дээ. Юу ч болж байсан падгүй дүлий дөмбө оргиод гэртээ шовойж суухгүй юу. Төрийн төлөө оготно боож үхнэ гэгчээр юуч вэ дээ би. Ядахдаа хагас өртөө давхих тэнхээ байхгүй. Чи бид хоёр ч үеэ өнгөрөөж, хүний доог болох болж дээ. Буруу хойшоо. Ёнхор хүн чулууны сүүдэрт сууж тамхиа татлаа. Ингэж яваа нь ямар ч учиргүй юм шиг, юуны төлөө бие зовоож вэ дээ гэж гэнэт бөөн хар уйтгар зүрхийг базлав. Бие нь сульдаж нүд нь бүрэлзээд нэг л жигтэйхэн. — Больжээ, больж. Чам шиг чулуу байх минь яалаа. Амьд хүүр болсон мөртөө улсын явдалд оролцож явах хэрэг юу байнаа? Үхэх өдрөө хүлээгээд зүгээр сууж болохгүй байна уу? гээч. Ямар би чам шиг чулуу биш хүн юм хойно зүгээр суух уу тэгээд? Ертөнцийг харах нүдтэй, юм сонсох чихтэй хүн юманд оролцолгүй яах уу. Хэлээд өгөөч чи! Миний зааваргүйгээр энэ айл юу болох вэ. Аж ахуйн аварга болох гэнэ шүү. Тэр чинь хэний хүч вэ? Хаврын шуурганаар яалаа? Монхоодой (хүргэн нь) золиг хониноосоо төөрчихөөд нусаа татаж ирсэн. Гэрээ тохиолоор олж ирээгүй бол хонь ч байхгүй, өөрөө ч нагжийхгүй юу, золигийн хуухай чамайг. Намайг байхгүй бол эд хонио аль зүгт уруудаж, хаа хүрэх багцааг нь ч мэдэхгүй юм чинь. Тэгээд хэдэн зуун хонио цөмийг осгоочихоод нусаа татаж суух байсан. Ээ дээ залуу хүн байж бүр нэг арчаагүй. Тэр нэг паржигнасан юмаа уна хийж давхихаас өөр юм мэдэхгүй. Хоньчин биш адгуус л гэсэн үг. Ер нь юу ч болж байсан хамаагүй бээвгий чамайг. Намайг бодвол малынхаа төлөө санаа зовж үг яриа гаргаж явмаар даа. Тэгэхгүй ээ, тэгэхгүй. Ухаан нь хүрэхгүй. Намайг байхгүй бол яах улс юм? Тэртээ талбайн зах дахь худгийн ойролцоо улаан трактор гогцоо хийн эргэлдэнэ. Нөгөө лэнтгэр чиргүүл дээ ган тавиад ус зөөдгийг Ёнхор андахгүй. Говиос цэрэг татагдаад аймгийн нисэх онгоцны буудлын цэнэглэгч машины жолооч байхдаа, ахдаа айлчилж очсон Янжиндуламтай танилцсан гэж ярьдаг тэр залууг эднийхний багацуул хөөрхөн ах гэцгээхээр нь өвгөн зориуд цаашлуулж лэнтгэр л гэнэ. Эднийх атрын аж ахуйд орсон нь охин лэнтгэр хоёрын хэлцээнээс болсон гэдгийг өвгөн таамаглана. Цаадах нь цэргээс халагдаад аж ахуйн тракторч олно, охиныг нь дагуулж сургана энэ тэр гэж мөнөөхөч толгой эргүүлэх явдлын гол нь гарсан хэрэг. Янжиндулам л сангийн аж ахуйд оръё гэж бүр нэг адтай зүтгэсэн. Өвгөн дотроо бол залуусын явдалд уужуухан гэлээ ч охиноо тракторч болно гэж өвчигнөх юм гэж санаагүй билээ. — Хараач тэднийг. Янжин нөгөө лэнтгэртэйгээ эрхэлж яваагаас зайлахгүй. Бөгс өндийхийг бүр нэг андахгүй шүү. — Чи хөө юу бодож бүлтийж суунаа? Бүсгүй хүүхэд хүртэл гүйдэг төмөртэй ноцолдохыг ганц аз гэх цаг ирдэг байна шүү дээ. Ёстой л урьдын юм ул болж өнөөгийн юм зул болох нь тэр. Урьд сайн морь гэж үхдэг байсан бол одоо байдгаа сэгсрээд нэг паржигнадаг юм авбал асныхаа хэргийг бүтээх нь тэр. Тэрнээс нь хонь мал ч үргэхээ байж дээ. Урьд яадаг байлаа? Аль харааны газар машин дүнгэнэхээр адуу мал хуйларч хуймраад сүйд шүү ээ. Одоо юун тэр байхав. Миний энэ хөгшин зээрд хүрэн машин тракторыг ижлээ гэж андуурах нь холгүй гээч» ердөө л одоо малаа машинаар хариулж будаагаар тэжээх болох нь ээ, болох нь. Харж л байгаарай яг л тэснэ. Хонио тарианд оруул гэхийг дуулав уу. Одоо энэ хормойноос минь эхлээд тэнгэрийн хаяа хүртэл ухаа шарлаж байгаа юманд дураар нь оруул гэж байна. Газарт ургаа тарианд хэн мал бэлчээж үзлээ. Энэ гандсан тариа гэдэг гарахад ч нэг л уйтгартай хувхай эд юм. Эрүүл газар олдохгүй өдийд цэцэг ногоо хэнзэлчихгүй юу. Тариа гэдэг газарт булсан мөнгө гээ биз дээ? Гайтай ган болж тэр их булсан мөнгө нь газрын гаваар орлоо л доо. Улс баян тулдаа л хожмын юмыг хардаг бизээ. Ээ бүү мэд. Чи бид хоёрын мэдэх юм үгүй болжээ хайрхан минь. Ёнхор өвгөн Хөшөөтийн хүн чулуутай ийнхүү хөөрөлдөж сэтгэл жаахан тайвширлаа. Өнөөх улаан трактор худаг тойрон эргэлдсээр л. Амьдралын жирийн өдрүүд ээлжилсээр атал яагаад ч үгээр харж сууж болохгүй элдэв явдал гарна. Гэр хотолынхноо зүгээр захдаж захираад элдэв хэрэгт оролцохгүйхэн шиг сууж болох л сон. Гэр зуур хийх ажил ч мундах биш. Амины цөөхөн гүүнийхээ айргийг сайхан исгэж уугаад айл хэсэж хөгшидтэй хуучлан, шатар даалуухан тоглоод өдөр хоног өнгөрөөж явбал хүмүүс Ёнхор ёстой л зөв өтөллөө гэх биз. Юманд оролцохоор л буруу өтөллөө гэнэ. Зүгээр сууж чаддаггүй гэрээсээ босож арилдаг, үг яриа гаргадаг, яхир яндан зантай энэ тэр гэх зарим нь аягүй бол үхэж далд ороосой гэдэг биз. Ёнхор ингэж бодонгуутаа улам л адгаж гүймээр болно. Зүгээр суухын ч арга үнэндээ алга ажээ. Тэр өглөө болгон Xөшөөтийн тарианд хонио бэлчээдэг ажилтай боллоо. Энэ нь бараг л ер бусын сонин санагдана. Хонь гэдэг амьтан тарианд ийм дуртай байх юм гэж хэн саналаа. Гандсан тарианы ногоон ёзоор үнэхээр шимтэй эд юм. Хоньд нь малын эмчийн хэлдгээр үлгэрийнх юм шиг таргалав. Бүр нэг бөмбийж цайгаад жинхэнэ өөхөн тарга суухыг хэлэх үү. Тэгээд л Ёнхор хонио тууж очоод өнөөх хүн чулуутайгаа сэтгэлийн үгээ ярьж суухад аятай юм болжээ. Яриа хөөрөх хүн олдохгүйдээ биш өвгөн хэзээнээс ингэж санасан бодсоноо юутай ч хамаагүй ярьж явдаг зантай. Үглэж яншихын оронд тэр нь дээр. Тэгээд ч энэ хээр арын булаг шанд, хад чулуу, хайлаас мод, үүлэн сүүдэр, нар салхи, жигүүртэн шувуу тарвага зурам цөмөөрөө ухаантай, тус тусын ааш араншин, хэл яриатай. Хүн хүсвэл түүнийг нь ойлгож болохоор тийнхүү ойлгох нь хүний өөрийн ухаан, нүд чихний хурц сонороос л болох зүйл мэт санагдана. Ер нь юмыг ажиж бодож явдаг сониуч хүнд байгаль дэлхий барагдашгүй олныг хүүрнэж чадах бөгөөд хүнд хань болж ухаан задлах үй түмэн зүйлийн үзэгдэл оршин буй. Ингэхлээр л гэртээ гиюүрч хэвтсэнээс хөдөө хээр явах нь ганц жаргал юм. Гэр шиг уйтай юм ч үгүй болдог бололтой. Малын эмчийн хэлснээр Ёнхорынх үнэхээр аж ахуй аварга хоньчин болж насаараа нэр төрөө хугалахгүй гэж тэмцэж сурсан хүнд харин ч бүр шинэ дарамт нэмэгджээ. Бас тэгээд аварга цол олгох гэж сүртэй юм болдог. Аж ахуйн дарга даамал, эмч мэргэжилтэн нар ойрын хоньчид цуглаж бараг л найр наадам хийх шахсан. Төл бүрэн бойжуулсан, хаврын шуурганаас хонио аварсан, тарианд хонио бэлчээж таргалуулах шинэ туршлага гаргасан гэж хүртэл магтацгааж, аваргын үнэмлэх “Социалист уралдаанд түрүүлэгч” гэсэн алтан улаан дарцаг, тэр ч байтугай мянган төгрөгөөр шагнадаг юм байж. Ингэж байхад юманд оролцолгүй зүгээр сууна гэдэг юу гэсэн үг вэ. Эрүү өвдөг нийлсэн ч айлыг авч явах ухаантай яваагийн гэрч бус уу? Ертөнц хувирахад хүн бас адилхан хувирдаг жамтай юм. Нэг бодлын сонин сайхан цаг иржээ. Бухимдал цухалдал нартад амьд явах хугацаа дуусаж ойртсоны цондон биз. Ай даа залуу явсан сан бол гэсэн бодол хааяа ан бас орж ирнэ. Арай чалхтайсан бол аваргынхаа шагналаар паржигнадгийг авч унаад давхиж явахыг хэн байг гэх вэ? Залуугийн цагийг харамсах юу билээ. Үнэндээ юу бүтээж юу үзлээ? Арай л Хөшөөтийн хүн чулуу шиг дэмий бүлтийж суусангүй. Дэндүү налгар наазгай, дүлий балай юм шиг явжээ ч гэмээр. Хүний орчлонд юу олж байгааг мэдэхгүй ёстой л тэнгэрийн хаяанаас цааш харах нүд, хүрэх ухаангүй явжээ. Тэгээд ч одоогийн хүмүүст далдуур атаархаж, хуучны төлөө дэмий өөнтөгч зан гаргаж яваа хэрэг. Тэгээд л заримдаа нээрээ зөнөглөж хүүхдийн тоглоом болох нь. Нөгөө лэнтгэрийг хүүг уруу татаж, улсын машинаар тоглож байна гэж матах санаатай бригадын төвд давхиж очоод яалаа. Охиныг нь аль хэдийн тракторчноор бүртгэж авсан гэж даапаалсан. Ёнхор ийнхүү нэг өдөр Хөшөөтийн тарианд хонио бэлчээр өнөөх л хүн чулууныхаа хажууд тамхиа угсран нэрж уулаа. Намрын дохио орж хонгор салхи сэвэлзэн, алсын уул гүвээнд хэнзэлсэн ногооны униар татна. Урд замаар нөөх л эцэс төгсгөлгүй яарсан машин тэрэг цувна. Тэдний дундаас бэрзээнтэн бүхээгтэй ачааны ёндгор тэрэг гарч Хөшөөтийн хүн чулууг яг чиглэн ирлээ. Юун улс юм болоо? гэтэл бүхээг дотроос урьдаар баахан царил зээтүү шидээд хэдэн залуу гарч ирэв. Хүн чулууг л зайлуулж хаях нь илт. Тэдгээр залуус өвгөнтэй мэндлээд царил зээтүүгээ барин хүн чулууг бүслээд авах нь тэр. --Та нар энүүнийг зайлуулах нь уу? Хэнд саад тээг болдог юм бол доо? Миний л мэдэхийн ийм нэг юм бүлтийж суудаг юм. -Энэ чинь зүгээр нэг чулуу биш эртний түүхтэй эд, хотын музейд аваачиж тавинаа гэлээ. -- Үгүй ер. Түүхтэй эд гэнээ! Хэн мэдлээ гээд өвгөн хүн чулууг түшин босож санаандгүй шовгор толгойгий нь илбээд авлаа. -- Өвгөн гуай та хот орохдоо энэ хүн чулуугаа музейд очиж үзэж болно шүү гэж нэг залуу хэлэв. -- Хохир цаашаа. Насаараа үзсэн чулуу даг гэхэд залуучууд инээлдэн хүн чулууг малтаж гарав. Ёнхор эртний танил хүн чулууныхаа булгарахыг харж үл төвдөн нуруугаа үүрч морио хөтлөн тарианд дэлхэн бэлчиж буй хоньд руугаа дөхөхдөө «Зүгээр байдаггүй хачин улс юмаа. Дэндвэл мань мэтийг ч тэр мүзээдээ тавих нь холгүй. Даанч дэлхийн шороо хөдөлгөж яваа хүн юм сан хойно унах өдрөө л унаад газар булагдана даа, хөөрхий» гэж бодож явлаа. ЭЗЭН Намрын хүйтэн өглөө. Намар орой болж ой мод нүцгэрсэн атлаа бас өвөл болоогүй үе. Ийм үеийн хар хүйтэн, уйтай бор шаргал өнгө нэг л таагүй, бушуухан цас ороосой доо гэмээр болно. Нэгдлийн дарга Лүмбэн контороосоо гарахдаа тэгж бодож явлаа. Олон жил ижилдэн дасал болсон байдал эргэн тойрны хүрээлэх боловч ямар ч энгийн уйтгартай өдөр заавал нэг шинэ юм гараад ирсэн байна. Лүмбэн тэр шинэ юм юу байгааг олж харж байж санаа нь амардаг ажээ. Ажлын тасалгаанд суух нь дургүй. Нэг газар суугаад байхаар шинэ юм олж үзэхгүй нь лав. Тэгээд өглөө болгон тасалгаандаа орж ирж элдэв цохолт зэргийг бушуухан хийж, бичиг дансны хүмүүст товчхон үүрэг өгөөд л гараад явчихна. Энэ бол ажлын барил нь. Сууж байж чаддаггүй ямар янзын дарга вэ гэж муулах хүн хааяа байх боловч тоохгүй. Ер нь нэг л мэдэхэд нэгдлийн агуулах юм уу машины гарааш, түлээний хашаа аль нэг газар ирчихсэн байна. Юмыг газар дээр нь үзэж зааварлахаас сайн юмгүй гэж аргагүй ойлгосон хүн. Энэ өглөө шинэ юм юу байна гэж эзний хурц нүдээ хэсэг ажиглав. Намар эрт шохойдож будсан цагаан байшин журамтай эгнүүлж барьсан гэрүүдээс утаа гарч байна. Намрын энэ хүйтэн өдөр утаа гарч байх сайхан. Хэдэн айл үүднийхээ пинг тавиагүй харагдав. Орж хэлэх юм шүү гэж Лүмбэн бодов. Нэгдлийн төвийн жижиг цэцэрлэг навч нахиагаа гөвж дууссан боловч хэдэн ятаг шаазгай нисэн суун шуугиж байна. Амжсангүй дээ, хэдэн нарс гацуур суулгах байсан юм. Тэгвэл ногоон мод өвөл сайхан харагдахгүй юу гэж Лүмбэн бодов. Ятаг шаазгай ч гэсэн аятайхан харагдаж байлаа. Нэгдлийн арын их модтой ууланд бол ганц нэгхэн мод шар улаан навчтай хэвээрээ харагдах ажээ. Бусад модны навч унасан байх атал яагаад хэдхэн модны навч унаагүй байна вэ гэж бодов. Хаширцуулаас асууж мэдэх хэрэгтэй. Хаширцуул заавал нэг юм хэлнэ. Тэд байгальд насаараа ойр дөт байсан болоод их л нарийн юм ажигласан байдаг. Нэг шинэ зүйл олж үзлээ. Бага сургуулийн байшингийн үүдэнд том улаан таван хошуутай ногоон бүрээстэй эсгий хаджээ. Их л муухай өргөн савх модоор даруулжээ. «Энэ захирал Бадамханд их нүдний ургүй нөхөр шүү» гэж бодов. Тэр улмаас бага хүүгийн тухай сэтгэл зовж эхэллээ. Өчигдөр захиралтай уулзаад үүдээ дулаалах болж дээ гэхэд нь «Өнөө л дулаалчихна. Харин танай хүү нэгдүгээр улирлаар муу гарчихаар болоод байна. Хичээлийг нь давтуулаач» гэсэн. За гэхээс өөр яах билээ. Ер нь Лүмбэн бол хоёрхон хүүгээс болж их юм дуулж яваа хүн. Том хүү нь бас л сурч чадалгүй долдугаар ангиас гараад муу хэрэгт холбогдож шоронд орчихсон. Хэдэн жил болж байна. Бага хүүгээ арай ч дээр болох бол уу гэсэн чинь тэгсэнгүй. Хар толгойдоо л гомдож явахаас өөр яах билээ. Ухаан муутай хүүхэд төрүүлээд хүмүүжүүлж чадаагүйн хохь. Хүү хүүхэд эцгээ дууриадаг юм даа гээд өөрийгөө хянаж үзэхэд хүний дор тийм ч их орчихооргүй байсан шиг. Эхнэрийг юу гэх вэ. Нутагтаа нэртэй л хүүхний нэг л байсан. Нэг их ухаантай хүн биш боловч тэнэг биш юм шиг байдаг. Хүүхдийнхээ мууг ханилсан ганц нөхөртөө тулгалтай биш. Гэсэн ч бухимдаад дэмий юм чалчих удаа бий. Өчигдөр ч гэсэн хүүг муу сурлаа гэнэ. Чи хичээлийг нь давтуулаач гэж эхнэртээ хэлсэнд цаадах нь «Би цэцэрлэгийн нялх нойтон юмтай зууралдсаар өөрийнхөө хүүхдийг ч санах зав алга. Ажлаас минь гаргаад аль. Амьдралаа бодоод л би ажил хийж байна.» гэхээр нь «Бид ямар хоол хувцсаар гачигдаад байгаа биш ажлаас гараад хүүгээ бод л доо» гэсэн. «Гачигдаагүй нь яах вэ. Арван хэдэн жил нэгдлийн дарга хийгээд гэр орныхоо байж байгааг хар. Чи өөрийгөө олдошгүй амьтан гэж арай бодоогүй биз дээ. Нэг л өдөр халагдана. Ядахдаа хэдэн төгрөг хадгалахыг бодъё » гэж эхнэр нь үглэж гарсан. Иймэрхүү маргаан гарахад эхнэрийн зөв ч юм шиг болоод Лүмбэн мухардчихна. Ер нь гэр бүлийн амьдралыг зохионо гэдэг бүхэл бүтэн нэгдэл удирдахаас хэцүү юм шиг. Нэгдэл бүх юмтай болсон байхад гар хоосон шахуу. ГЭВЧ хөрөнгө хогшил цуглуулна, хожим хойно яах бол гэж амиа бодно гэдэг бол Лүмбэнгийн зан огт биш. Яахав түмний дунд яваа хойно болохдоо л нэг болно гэдэг уужуу амгалан хүн билээ. Гаднах байдал ч тийм. Гохийсон туранхай биетэй урт чацтай, гонзгойвтор цэвэр бор царайтай. Нүд нь багахан уйтгартай харцтай. Юм ярихдаа сунжруулж их цөөхөн үгээр олон юм хэлчихнэ. Нэг их хөгжиж наадаж явахгүй боловч зүгээр ч үгүй шог хошин юм хэлчихнэ. Ер ярианы нь өнгө хөдөөх хүний байдалтай. Их ухаарлаа ирсэн хүн түүний ярианаас болоод уур нь дарагдчихна. Хувцас бол голцуу хуучивтар юм өмсөнө. Гоёлын хоёр хувцас нь аль хэдий нь нүдлэгджээ. Ямар нэг чухал хурал, баяр энээ тэрээ болоход «Манай дарга дэгжин харыгаа өмсчихөж, өргөн бүстэй саарлаа духдуулчихсан гэх зэргээр ярилцана. Заримдаа ч жаахан муйхардуу зантай, зөрүүд. Тийм зан нь хөдөлчихвөл яаж ч болохгүй. Тийм үедээ сүрхий худлаа инээнэ. Хэ-хэ-хэ гэж ирээд чангаар инээвэл зөрүүд нь хөдөлчихсөн хэрэг. Дээрх үед дээлийн нударга огтлох, нохой устгуулах зэргийн инээдэмтэй ажилд оролцож ч явсан удаатай. Тэр нь буруутаж. дууссан боловч санасандаа бас л хүрсэн юм. Юу гэвэл энэ нэгдлийнхэн хадлан тариалан тэрэг техник хөдөлгөдөг ажилд монгол дээл өмсөхөө байгаад уджээ. Xүмүүс үндэсний хувцас ад үзлээ гэж муулж байсан хэдэн жилийн өмнө нэг залуу дээлийн хормойгоороо хадуурт орооцолдож үхсэнээс хойш мэдсэн юм. Лүмбэн нэгдлийнхээ төвийн гол чөлөөгөөр ийш тийш харж нуруу үүрэн яаралгүй явав. Байшингуудыг тойруулж барьсан том хашаанд хагд өвс халиурч, цааш нааш явахдаа хүмүүсийн гаргасан зөрөг зам зассан юм шиг зурайна. Өнгөрсөн жил зэргэлдээ нэгдлийн дарга ирээд «танайх чинь ламын гэр шиг цэвэрхэн юмаа» гэсэн. Атаархаад л тэгж хэлсэн хэрэг байх. Бараг хоосон газар байгуулсан бүхнээ үзэхэд өөрийнхөө гэрийг санаснаараа засаж янзалсан хүн шиг сэтгэл өег байдаг билээ. Гэвч сүүлийн үед нэг зүйл үргэлж бодогдох болов. «Тун ч яаруу сандруу богинохон настай юм хийж байна даа. Энэ бүхэн чинь зөвхөн бидний биш үр хүүхдийн маань орон гэр юмсан. Ер нь хаа ч гэсэн баахан хөрөнгө шидэж байгаад насгүй, түргэвч юм хийж байна. Энэ чинь үнэндээ үр хүүхэддээ биш амиа бодсон юм болж байна. Бүгдийг мөнх юм хий гэж ярихаа байя. Гэхдээ наад зах нь арав хорин жилийн эдэлгээтэй юм хийдэг байгаа даа» гэж одоо ч бодож явлаа. Цомхон цэвэрхэн юманд дуртай Лүмбэн их мөртлөө бөглөрсөн юмыг үзэхдээ дотор нь бачимдана. Энэ замбараагүй хөглөрсөн юм үрэгдэх нь амархан гэдгийг хүн бүрт ойлгуулах гэж мөн ч их зүдэрсэн билээ. Нэгдлийн цахилгаан станцын моторчин цэвэрч болгох гэж бас нэг инээдэмтэй юм болсон. Солярка гудамжаар цэлийтэл урсгаад тун болж өгөхгүй болохоор нь нэг өдөр станцын байшингийн ханан дээр Лүмбэн өөрөө соляркаар нэг том гахай зурчихаж билээ. Моторчин түүнийг нь үзээд хар эрчээрээ гүйн ирж намайг доромжилж байна. Одоохон халаад аль! гэж хангинажээ. Чингэхэд Лүмбэн нөгөө тайван янзаараа хэ-хэ гэж «дүү минь чи агуулахаас шохой аваад байшингийнхаа ханыг будаж тэр муухай гахайг баллачих. Тэгээд солярка нэлийтэл асгахаа боль» гэжээ.. Моторчин ч хэн гахай зурсныг гадарласан бөгөөд түүнээс хойш соляркийн торхыг хүртэл гялалзтал арчдаг болсон юм. Лүмбэнгийн өөдөөс үржлийн станцын гурван сычев гарч ирлээ. Хавирга нь хэрзийж, сүр сүлд нь унтарсан тэр гурван амьтан дайралдсан бүхнийг сэжилж хаяхаар завдан айсуй. Лүмбэн тэднийг мод барьж хөөе явтал ашгүй морьтой хүн тааралдсанд «Эднийг тууж, үржлийн станцын хашаанд хаагаач» гэв. «Мөн хариуцлагагүй улс шүү. Хэрэгтэй цаг нь өнгөрлөө гэсэн шиг ингэж хаях гэж байх уу! Зун ямар сайхан амьтад гүйлдэж байлаа. Одоо араг яс л гэсэн үг. Гуравхан амьтныг сайхан тэжээж байж бололгүй яах вэ даанч дээ» гэж Лүмбэн их л гутран цааш явлаа. Пингээ тавиагүй гэрүүдийн нэг нь Боль хөгшнийх байв. Хүн гаргаад пингий нь тавиулж өгөх юм байна шүү гэж бодлоо» «Ганц хүү нь гадаадад сургуульд явсан. Мундаг хүү дээ. Боль гуай дал гарч яваа билүү. Дахиад тав зургаан жил амь мэнд явбал хүүгийнхээ өргөмжийг үзэх нь байна шүү дээ. Өнөр өтгөн айл байлаа. Ганц сайхан охин нь хүний эхнэр болсон жилээ үхсэн. Хүү нь хоёр гурван жилийн дараа машины ослоос бас үхчихсэн. Тэгээд ганц бие хөгшин үлдээгүй юу хөөрхий. Тэр их зовлонг яаж даана даа гэмээр байсан. Тэгээд улаан цуравтай айлаас нялзрай амьтан өргөж авахаар нь яаж ч тэрнийгээ өсгөх хүн болохыг нь үзнэ дээ гэмээр байсан. Намар хүүгээ Улаанбаатар дагаж очоод гадаадын сургуульд үдэж мордуулчихаад ирэв шүү дээ. Нэгдэл мөнгө өгөөд хувцаслаад чухам өөрийн хүү шиг явуулсан. Онц сурлагатай сайхан хүү. Насан дээр гарсан хойноо зовж өсгөсөн нь эхийн ачийг хариулах ч хүү. Тэгэхэд манай хоёрын байж байгааг. Ямар азгүй айлд ийм хүүхэд төрдөг байнаа?» Нэг мэдэхнээ гудамжны голд гутлын хоншоороор шороо этрэн зогсжээ. Сургуулийн завсарлагааны хонх дуугарахад хүүхдүүд гүйлдэн гарав. Есөн настай подгор бор хүү нь довжоон дээрээс хол үсрэн хаврын нялх хурга шиг тонгочин наадан харагдана. «Яах вэ муу ч гэсэн эр хүн. Том болоод зам алдчихгүй бол хүний дунд явахдаа л явна. Одоо нялх амьтан яах вэ, анги ахиад ирэхээр сайн сурах ч юм билүү» гэж эцгийн ёсоор хүүгээ өмөөрөн бодлоо. Жаахан гуниг орж ирж байснаа алга боллоо. Гэртээ нохой дагуулсан хэдэн анчин явж харагдана. Суудлаар нь, морь нохойны нь зүсээр тэднийг ялган таньж «Балдангийн бригадын хэд явж байна. Дутуу байгаа хэдэн бугыг гүйцээнэ. Гахайтай ирвэл нь нэгдлийн гуанзанд бугын махыг, гахайн өөхтэй хольж байгаад сайхан хуурга хийлгэж үзнээ байз. Хүний ходоод алчих болуу» ч гэж бодов. Дэлгүүрийн хажуугаар гарч явтал Балжир гэдэг өвгөн адууч гарч ирээд их л ууртай уухилан «Даргаа над үүнийг цохоод аль! Хоршоо дарга баярт хадгалсан юм гээд өгөхгүй байна. Би ч бас баяр хийх гэж байна» гэхэд учир ойлгож ядан өргөдлийг уншвал «Хүү эхнэр авсан та найранд хэрэглэх арван шил архи олгоно уу» гэж мурий сарий бичжээ. Лүмбэн бүр ч хөгжилтэй болж «Өгөлгүй яах вэ. Хүү эхнэр авна гэдэг чинь бөөн баяр биз, чухам гээд «Хэрэгтэй архийг нь олго» гэж цохов. Өвгөн их хэргээ бүтээж адуучны майга хөлөө пар пар чирч шор манарган хоёр гараа бас тохойгоор нь дугуйлдуулан хаяж одоход «Хөөрхий Балжир гуай ч хөлөө даахаа байж явна даа. Эр зоригоороо л яваа хүн. Юу гэж ярьж байлаа, хөгийн юм. Аа тийм, нөгөө азаргын тухай яриа биз дээ. Ямар ч азарга тавьсан одоо хамаагүй болж. Урьд би түмэн шинжээтэй байсан гэж аашлаагүй юу. Тэгээд Моломын буурал азарга бид хоёр адил болжээ. Тэр ямар сайхан адуу байлаа. Одоо сүргийн захад л нойрмоглож явах болж. Аргагүй миний залуу байхад соёолондоо анхны наадам авч байсан юм чинь гэж ирээд үү. Балжир гуайнхаар бол бараг л хүний нас шиг урт настай адуу байх нь. Хөгшин амьтнаар тоглоом хийж дэл сүүлийг нь хяргаадахсан байна билээ. Азарга хөгширөхөөрөө гүүнд гологддог л юм байгаа биз, харин та нар намайг голох болоогүй гээд зөндөө хангинасан шүү. Адууны удам угсаа гэж одоо ч бүр ярихаа байсан. Бие томтой хүчтэй ч юм уу аль хурдан сайхан агт зориуд үржүүлээд наймаа хийвэл ч бөөн алт олно л доо. Ноднин гадаадад гаргах агтнаас хэдэн мянган адуу гологдсон байсан. Балжир гуайн аашилдаг ч ортой доо» гэж бодов. Лүмбэн нэгдлийнхээ дундуур ингэж «ерөнхий эргэлт» хийгээд ойрх голын айлуудад орохоор мордов. Машинаар ойр газар давхихын оронд морь унаад юм бодон галигуулж явах дуртай. Ер морин дээр юм бодох сайхан. Тийн зөөлөн олонцогтой эмээл дээр биеэ сул орхиод бүүвэйлүүлэн хээрийн салхинд явах шиг аятай амралт үгүй. Ингэж галигуулан явахаар нь «манай Лүмбэн дарга ч өвгөн болж явна даа» гэлцэнэ. Давхин шуугиулж явбал нь илүү цог золбоотой харагдахсан биз. Эхлээд орох дуртай айлдаа орлоо. Орох дуртай айл гэж байлгүй яах билээ. Чихээ унжуулсан хөгшин хоточ нохой үхрийн хашааны дулаан бууц дээр хэвтэж байснаа сөөнгө бүдүүн дуугаар хөв хуцаж хэд харайгчаа болсноо залхуу нь хүрсэн байртай болж амаа долоон, дулаан хэвтэр тийшээ гэлдрэв. Лүмбэн одоо нохойд хайртай. Ялангуяа энэ айлын хөгшин халтар яргиж яншихгүй сайн нохойн тоонд орно. Гэрийн эзэн анд явжээ. Жилд үнэг, чоно, шилүүс зэргийг хэдэн арваар нь агнадаг сүрхий анчин. Гэрийн эзэгтэй баярын царайгаар угтав. Лүмбэн энэ айлд их тус болсон билээ. Дахин нийгэмчлэх үеэр нэгдлээс дайжин хот ороод амьдралаа зохиож чадалгүй бараг л жорлон ухдаг дээрээ хүрээд байхад нь нэгдэлдээ буцааж орон гэр, ашигтай сайн мал өгч өөд татсан юм. Тус болсны шан гэж горьдоогүй боловч үнэндээ гэрийн эзэгтэйг л хайрлаж эрх тушаалаа ашигласан юм байжээ. Тэр нууцыг хоёроос өөр хэн ч мэдэхгүй. Бие биеэ зүгээр сайхан харахаас биш сэжиг ч төрүүлэхгүй байж сурсан хоёр. Лүмбэн өнөө ч гэсэн ирэх өдрөө олж иржээ. Тэндээс мордож явахад дотор нь бүүр ч уужирчээ. Голын арал, шугуйгаар явахад намрын шар нарны үеэр юм шиг тааламжтай ажээ. Навч нь унасан улиасан шугуйгаар дүүрэн ятаг шаазгай цагаан алаг далавчаа гялалзуулан шаагина. Эднийг зарим нь манай нэгдлийн төвийн хэдэн модонд очдог юм байна шүү гэж Лүмбэн бодов. Улиасны мөчрөөc хамгийн сүүлийи ганц хоёрхон навч хийсэн унана. «Дуламсүрэн ёстой нэг сайхан монгол хүүхэн шүү. Илүү дутуу зан байхгүй. Чанасан цай, хийсэн хоол нь хүртэл цаанаа нэг л нүнжигтэй. Ярих хэлэх нь ч уянгатай. Хүний сайхныг их хожуу ойлгодог байна шүү ер. Үхэж хэвт, над шиг л бүрэг мулгуу хүний чанар тэр биз. Гээд яах вэ дээ, өтөлсөн болохоос үхсэн биш» гэж сэтгэлээ заслаа. Дуу аялмаар санагдахаар нь «Байз уу, юугаа дуулдаг юм билээ» гэж нэг хэсэг бодоод, Судгийн ногоо хөөрхий сугсраад байнаа хө Сургий нь дуулаад хөөрхий өрөвдөөд байна хө гэж эв хавгүйхэн дуулав. Ер нь тэгээд мэддэг дуу гэвэл бараг л энэ билээ. Их л сэтгэл хөдөлсөн цагтаа дуулна. Шугуй дундуур хэдэн бяруу шүдлэн хагд өвс зулгааж яваа харагдана. «Энэ чинь нөгөө Донровын хэд байна шүү дээ. Шугуйгаар нэг тараачихаад дажгүй хэвтэж байгаа биз. Одооноос арчлахгүй бол энэ хэдийгээ ноднингийнх шиг хагасалж орхих вий. Ер яасан дүүрчихсэн залхуу хүн байдаг байнаа» гэж дотроо зэмлэсээр тэр Донровынд ирэв, Тэднийх голын арал дээр хоёр гэрээрээ байна. Хашаа саравч муу атал гэр гэдэг улаан халзтай өргөө л гэсэн үг. Уяан дээр нь хэдэн морь байна. Хэдэн бүдүүн ноход харайж ирээд мориноос нь арай л хуу татчихсангүй. Нохойн дуунаар гэрээс Донровын эхнэр бултасхийн гараад буцаж оров. «Энэ хэд лав мурийтай даалуу тоглож байгаа. Ороход нэг их гэмгүй царайлсан улс байх вий» гэж бодсоор гэрт ороход нээрээ хэдэн залуу «За явъяа» «За мордъё доо» гэцгээн гарч явав. Гэрээр дүүрэн архины үнэр ханхлах бөгөөд хурган дотортой торгон дээл сугалдаргалж хоймортоо налайсан Донров ч хөлчүү харагдана. Гэрийн дотор цагаан ор, эрээн авдар, гурван талтай толь, хивс, торгон хөшиг цөм бий. Лүмбэн цай оочиж нэг хэсэг дуугүй сууснаа «Донровоо! Чиний хэд чинь урд шугуйгаар л нэг тарчихсан явна» гэхэд Донров тоомсоргүй шилбэлзэн «Явж л байг даа. Ямар чоно нохой байх биш.» гэв. «Чи ер нь ингэхэд нийгмийн мал харах хүсэлтэй хүн үү, үгүй хүн үү?» гэхэд «Буцааж авахгүй юу» гэж шулуухан хэллээ. Лүмбэн хэ-хэ гэж инээгээд, аягатай цайгаа тавьж «За; хө чи тэгвэл энэ хэдийгээ маргааш Сономын бригадад аваачиж өгчихөөд хоёр хоногийн дотор нэгдлийн төвд бууж сургуулийн галч хийнээ» гээд гарч явахдаа Донров маргааш л би малаа харъя! гэж очихыг мэдэж байлаа. Баяр хөөртэй явсан сэтгэл нь дахиад л бухимдчихав. «Золигийг хөөгөөд явуулчихаж болдогсон бол. Даанч хүн байхгүй хэцүү юм. Хэрүүлтэй уруултай ч гэсэн хэдэн бяруу харж байна. Донров мэтийн нэгдлийн хаяанд таргалсан юмнууд үнэ туньтай болж байгааг хэлэх үү» гэж элдвийг бодон буцаж явахад нэгэнт орой болсон байлаа. Маргааш бас л нэг ийм өдөр эхлэв. Тэр өдөр баярлуулах гомдоох ямар боловч заавал шинэ юм авчирна. Эзэн хүн «юу боловч тэр шинэ зүйлийг олж харах ёстой. Тэгвэл амьдрал урагшлана. ЭЭЖИЙН АВДАР Цэрэндулам эмгэн намрын өглөө нар битүүд босоод үнээгээ сааж суухдаа тэнхээ жигтэйхэн алдарсныг мэдлээ. Бороо орох янзтай бүрхэг сэрүүн болоод ч тэр үү үнээнээс сүү гарч өгсөнгүй. Гэтэл өвсний сөл сая тасарч байхад сүүгээ ингэж татмааргүй. Хар тарлангийн угсааны уг нь сүүтэй үнээ нь хүйтэн бороо зөгнөсөн бололтой хавьчиж тэлчлээд ивэлгэж уясан тугалаа хүртэл муухай хялалзана. Хотын хог дээрээс түүж авчирсан талхны булангуудыг дорхноо хивж орхиод түмпэнгээ харжигнуулан долоов. Талх тавьж өгөхгүй бол саалгадаггүй амьтан. Гурван жилийн өмнө том хүү нь сангийн аж ахуйгаас гунжин үнээ авч өгсөн юм. Сангийн аж ахуйд талх тариа идээд сурчихсан бололтой. Одоогийн үнээ л талх иддэг болж. Хөдөө газар үнээ байтутай өөрсдөө ч талх гэгчийг мэдэхгүй явсан цаг саяхан сан. Ингэхээр хотын хог дээрээс талх түүх хэрэг гарна. Хориод жилийн өмнө аргал түүж явсантайгаа адил одоо шуудай үүрээд хог дээрээс талхны өөдөс түүж явахдаа «Би чинь юуны төлөө ингэж явна даа» гэж хааяахан бодогдоно. «Хүүхдүүдээ хараад суухгүй яасан шунаг хөгшин бэ» гэж хүмүүс ад үзэх болов уу гэж ч бас бодно. Гэтэл өөрийгөө болоод хүүхдүүдээ сүүтэй ундтай байлгах, хүүхдүүддээ тээр болохгүй тэнхээтэй дээрээ толгой даагаад явах нь дээр. Идэх юмаар дутаад хог шиншилж яваа биш. Тэгээд бас хотынхон талхаа бараг л бүтэн бүтнээр нь хог дээр хаячихдаг нь харуусмаар. Яасан ч салан гэх юм уу цамаан улс байдаг юм. Талх тарианы тухай хаваржин намаржин яриад байдаг. Өчнөөн их ажил, яриа болж авсан юмыг үнээнд ч гэсэн түүж өгөхөд буян болууштай. Үнээ нь түмпэнгээ цоолох нь уу гэлтэй хэсэг долоосноо хошуугаараа нудраад шидчихэв. Эмгэн, «Хүүхдүүд ганц машин өвс авч өгнө гэсээр оройтох нь байна. Яасан ч барагддаггүй ажилтай улс юм» гэж ганцаараа үглэсээр гэртээ орж жаахан шар будаа бүлээн усанд зуураад үнээндээ өглөө. Будаа нь ч бас л дуусах тийшээ хандаж. Хуучин бэр нь эртээд хагас шуудай шар будаа авч өгсөн юм. Үнээтэйгээ хувааж идсээр дуусгалаа. Шар будаа идэж үнээ нь сүү ордог, сүүгий нь сааж будаатай цай өөрөө хийж уудаг, яах вэ хөөрхий гэж бодогдоно. Ер нь Цэрэндулам эмгэн «Яах вэ хөөрхий» гэсээр яваад хорвоог туулж өнөө хүрчээ. Үнээ тавьж өгсөн будаагий нь бас л дорхноо ховх долоочихлоо. Үнээнийхээ дэлэнг барьж үзэхэд сүү гармаар боловч хөх нь нэг л хатуу оргиод байна. Яагаад энэ билээ гэсэн чинь үнээний хөх гэнэт хатуурсан биш гарынх нь тэнхээ мууджээ. Насаараа шувтарсан үнээний хөхийг дийлэхээ болих нь. Өчигдөрхөн зүв зүгээр юм шиг байсан. Уг нь зөвхөн өөрийнхөө цайны сүүг боддог бол ингэтлээ мэрийх хэрэггүй сэн. Гэтэл гурван айлыг сүүтэй байлгах гэдэг болохоороо хэдэн дусал ч гэсэн илүү саахыг хичээнэ. Том хүүгийн залуу эхнэр машинтай гялалзаж ирээд сүү авахдаа «Яасан жаахан юм. Та хуучин бэрдээ л шавхаад өгчихөө биз дээ» гэж дандаа чамладаг. Хуучин бэртэй нь адил шуудайгаар шар будаа авч өгчихөөд чамлаж байгаа бол ч бас яамай санж. Гэтэл ээж сүү сааж бид авч байх ёстой гэхээс цаашгүй хүүхэн дээ хөөрхий. Эмгэн гол нь том ач охин Тунгалагтаа л сүү уулгах юм сан гэж мэрийнэ. Нас арван тав зургаа хүрч яваа мөртөө бие султай түүнийг эмч нар сүү, тараг ууж бай гэдэг. Өөрийнх нь гар дээр өссөн, эмээгийн ганц эрх охин. Бас хуучин бэрийгээ өрөвдөнө. Том хүүд нь хаягдаад өчнөөн жил ханьгүй яваа хөөрхий. Том хүү нь нас тавь шүүрсэн хойноо хориод жил ханилсан эхнэрээ орхиж өөрөөсөө хориод нас дүү эхнэр авсан. Залуу сайхан эхнэртэй болох гэж хүүхдүүдээ өнчрүүлэмгүй сэн. Гэтэл отгон хүү нь < Цаадах мангар чинь залуу хөөрхөн эхнэртэй болох гээд л энэ» гэдэг. Ёстой бүү мэд. Мангар юм бол юу гэж машинтай дарга болох билээ. Хүний сэтгэл яаж хувирах нь багцаагүй хорвоо гэдэг л энэ байх. Бага хүү ч гэсэн хүн хэлэлтгүй. Өөрөөсөө тав зургаан нас эгч хүүхэнтэй суусан. Гэхдээ тэр нь дөлгөөн сайхан зантай хүн. Нэг л гэм нь хүүхэд төрдөггүй. Залуу хүн байж өөрөөсөө эгч, хүүхэд гаргадаггүй хүүхэнтэй сууна гэдэг гайхалтай. Гээд яах вэ харж байхад үнэн сэтгэлээрээ ханилсан хоёр. Тэгээд ч эхнэр нь яавал хүүхэдтэй болох вэ гэж юм мэддэг гэгддэг хүмүүсээс сэм асуулган, жил бүр Хужиртын халуун усанд очиж сувилуулдаг юм. Нас дөч хүрээгүй, мах мариа сайнтай хүн эгзэг нь таарахаар хүүхэд олно биз. Эмгэн ингэж бодно. Бодох юм барагддаг хорвоо биш дээ! Одоо ч хоосон түмпэн харжигнуулан долоох үнээнийхээ хөхийг тэнхээ алдарсан хуруугаар шувтран «Тунгаа бие нь муудаад эмнэлэгт хэвтсэн гэсэн дээ эвий минь. Элгэн тараг бүрээд аваачиж өгье. Ганц машин өвстэй л бол талх түүгээд алзахгүй онд орно. Эрээндэй (үнээгээ ингэж нэрлэнэ) хээл хожуу авсан ч халуун намраар ширгэх болоогүй. Зуны сүүл сар гарч байхад Зундуйн бухад гучин төгрөгөөр гуйж хээлтүүлсэн юм чинь өдийд хээлийнхээ нялхад харин илүү сүү ормоор юм. Тэнгэр муухайрахыг зөгнөлөө хөөрхий минь» гэж бодон хувингийнхаа ёроолд жаахан сүү саагаад бостол өмнө талын хонгор шар уул яг нүдэн дээр нь унан дайвалзаад, дотор нь харанхуйлан зүрх нь салгалав. Нүдээ аньж нэг хэсэг зогслоо. Зуны их үерийн дараа Хайлаастын амны хойт уулын оройд шахам нүүж бууснаас хойш ингэж дотор нь давчдаад байх болж. Үерийн дараа хүүхдүүд нь ёстой усан галав юүлсэн ч аюулгүй гээд уулын оройд буулгасан юм. Гэтэл уг нь талын хүнд өндөрдөөд байгаа бололтой. Ядахдаа амны урд талын их уул дандаа л нүдэн дээр нь унаж ирээд байх шиг болно. Зуны их үерээр өөрийнх нь хашааны нэг тал усанд автаад гайгүй өнгөрсөн ч айл саахалтынхан нь сүйрэхийг үзээд хирдхийн цочсоноо бие нь муудчихсан бололтой. Тэгээд л үүдээрээ гадагш цухуйх болгонд урд талын хонгор шар уул мэлсхийгээд дотор бачимдуулна. Уг нь хотын шуугианаас хол сэргэлэн сэлүүн газар. Өглөөгүүр бол Хэрлэнгийнх нь талыг санагдуулсан агийн үнэр ханхална. Эрт босоод гарахад их хот тоо томшгүй машиныхаа дуугаар битүү түрхрэн сэрж, өглөөний тогтуунд тунасан хөх утаан хөнжил доороо харлан нэвсийж байхад эдний энд хэдийн нар тусчихсан байна. Гэхдээ л намрын ухаа шар уул нүдэн дээр унаж дотор бачимдуулан Хэрлэнгийи талыг учиргүй санагдуулах нь хэцүү. Хэрлэнгийнхээ талд явсан болоосой гэж үе үехэн зүрх шимширнэ. Нутаг санагдангуут урьдын явдал дурсагдана. Урьдын явдлыг дурсахаар хүн санагдана. Одоогийнхыг бодвол биеийн чалх, нүүрний толио алдаагүй явснаа хааяа үгүйлэн гансархуйд нүгэл байгаа даа гэмээр. Гэвч насан дээр гараад залуу зандан цагаа дурсах нь хүний ёсон юм биз. Өчнөөн жил дэлхийн шороо хөдөлгөж явахад үүрдийн, зуурдын ялгаагүй ойр дотно явсан хүмүүс цөм эвий хөөрхий гэмээр. Муугий нь өршөөж муухайгий нь дарж явахад хүн бүхэнд сайхан хорзоо билээ. Эмгэн нүдээ аньж хэсэг зогсоод гэртээ орлоо. Цайгаа сүлж уугаад, өчигдөр орой чанасан хонины толгой жаахан мөлжөөд орондоо орж хэвтлээ. Гадаа хүйтэн зэврүүн байвч эрт давхарласан дөрвөн ханат нь дулаахан. Өнөөдөр бямба гариг. Бямбад л үхэхгүй юмсан гэж гэнэт бодлоо. Зуны их үерээс хойш хааяахан үхэх цаг дөтөлжээ гэж бодогдоно. Далан настай айл буухаар үхлийн тухай бодогдох болдог биз. Гэлээ ч насны туйлд хүрлээ гэж сая болтол санахгүй явж. Өмгөрхөн гэрийнхээ тавилга энэ тэрхэн юманд хараа тусгаж бодол болон хэвтлээ. Отгон хvvгийн авч өгсөн жижигхэн телевизор, одоо санахад холын хол тэр нэгэн цагт төрсөн гэрээсээ инж болгон авч гарсан арслантай авдар хоёр л гол хогшил нь болжээ. «Дайны урд жил аав хотод ирж хэдэн хонь зараад надад энэ авдрыг аваачиж өгсөн сөн. Нүдээ эргэлдүүлсэн алтан арслантай хачин гоё эд байж билээ. Одоо ч холторч муудаж дээ, хөөрхий. Энэ авдар бид хоёр л салахгүй хамт явсаар насыг элээлээ» гэж эмгэн бодов. Авдар бид хоёр гэж бодоход эд эзэн хоёр элэгдлээ ч гэсэн явж л байна гэсэн шиг аятай байх аж. Хуучны зэс цар дээр мөлжиж тавьсан хонины толгой хоосон ухархайгаараа ширтээд байх шиг болохоор нь эмгэн босож далд хийлээ. Сүүлийн өдрүүдэд энэ тэр юмыг дэндүү гоочилж хараад байх болж. Сайн ёр биш дэг. Хашааны нь тал үерт урссаныг хүүхдүүд нь гүйцэд бөглөж амжаагүй хэдэн банз дутуу орхисныг харахаар ил задгай сууж байгаа юм шиг эвгүй санагдана. Зурагтын дуу нь хүртэл чанга сул нь таарч өгөхөө больж. Чанга тавихаар толгой хагачих гээд сул тавихаар шивгэнээд эвгүй. Хорооны эмчид биеэ үзүүлэхэд цусны тань даралт ихэдсэн байна. Зурагт удаан битгий үз гэсэн. «Авдар бид хоёр хамт явсаар насыг элээлээ» гэж бодоход би ганцаараа биш гэсэн шиг байх атал цаана нь нэг л их юм үгүйлэгдэнэ. Гэтэл чухам юу үгүйлэгдээд байгаа нь тодорхойгүй. Өнгөрснийг дурсах ч яах вэ. Нэгэнт өнгөрснийг одоо эргүүлэх гэж үгүйлэх ёсонгүй. Ертөнцийг Хэрлэнгийнхээ тал шиг уужмаар харж өнөө хүрсэн хүнд хорвоогийн жамаас гажих юун билээ. Гэхдээ л... Ганцаардал уу? Хүүхдүүдээ харж явж ганцаардана гэж баймгүй. Одоо өнгөрснийг дурсахад бодол санаа эргэн эргэн очдог нь нөхөр агсан Баатарцогт, одоо баруун аймгийн нэг уурхайд ажиллаж буй дунд хүү хоёр. Нэг нь бүр мөсөн холдсон, нөгөөх нь хол суугаа. Хүний хань хүүхдийн эхийн сэтгэл зүрхэнд насан турш салахгүй явдаг энэрэл хайр гэж байдаг бол тэр хоёртой холбоотой. Дунд хүү нь долоон жил шоронд суугаад ноднинхон гарсан. Баруун аймгийн нэг нүүрсний уурхайд ажилчин болж эхнэр авч төвхнөөд, одоо л нэг буяны замд орох тийшээ ханджээ. Цэрэндулам эмээ долоон жилийн турш говьд байх нэг хорих газар жил бүр очиж хүүгийнхээ царайг харж, суллагдах хугацааг нь тоол тоолсоор наранд гарахыг нь амьд мэнд дээрээ үзлээ. Хүү нь суллагдсан даруйдаа ээждээ ирж хэд хоноод, хол газар очиж амьдралтай болоод ээжийгээ аваачиж өргөнө» гэж андгайлаад явсан. Нөхөр агсан Баатарцогт өвгөн Хэрлэнгийнхээ талд адуу малаа хариулж суугаа. Баатарцогт гэхээр сайхан ч нэртэй эр юмсан гэж эрхгүй бодогдоно. Ер нь хөгшин түүнийхээ тухай дандаа өнгөрснөөр бодно. Гэвч тэр нь нутаг усандаа нэртэй малчин, өнөр өтгөн айл тэргүүлэн яваа билээ. Хорь гаруй жил ханилж гурван хүү төрүүлээд сална гэдэг ёстой л хувь тавилангийн эрх биз. Дунд хүүгээс л болж салсан. Нөхөр нь угаас хүүхдийг хатуу гараар сургах ёстой гэж үздэг, жаахан дэггүйтвэл чөдөр ногт бариад босдог хүн сэн. Тэгэхээр нь хүүхдээ өмөөрнө. Өмөөрснөөс болоод хэрэлдэнэ. Дунд хүү л хэрүүлийн шалтаг болдог байлаа. Хаанаа ийм хүн төрвөө гэмээр. Яаж ч болдоггүй дүрсгүй хүүхэд байдаг даа. Гэтэл тэр төрхгүй бор банди ээжийн хамгийн хайртай хүү. Сургуулиас оргоод ирчихэд нь ганц хоёр хоног гэртээ байлгая гэж өвгөнтэйгээ зөрнө. Гэтэл нөхөр нь олон таван үггүй тас шавхуурдаад сургуульд нь аваачиж тушаана. Нэг удаа өвлийн хүйтнээр оргож ирэхэд нь аав нь мордоод түүнийгээ сумын төв хүртэл арваад мод газар явган хөөж аваачсанаас болоод хэрүүл дэгдэж Цэрэндулам отгон хүүгээ сундлаад төрхөмдөө харьчихсан. Түүнээс хойш хэрүүл дэгдвэл гэртээ харьчихдаг зантай болсон. Залуу явсан болоод нөхөртөө эрхэлж байгаа нь тэр. Дунд хүү нь найман жилийн сургууль дээсэн дөрөөтэй явж төгсөөд техникумд суралцаж байснаа хүний санаанд оромгүй хэрэгт холбогдож ял шийтгүүлсэн. Тэгэхэд л нөхөр нь «Чиний төрүүлсэн хүүхэд миний нэрийг бузарлалаа» гээд явчихсан юм. Өнгөрсөн юм өнгөрснөөрөө л холдон холддог хорвоо. Гэвч нэгэнт насны туйл дөхөж ирсэн бол өнгөрүүлсэн амьдралынхаа утга учрыг болоод одоо иймэрхүү янзын амь зуулгатай яваагийнхаа учрыг цэгнэж мэдэх ёстой болдог биз. Магадгүй үгүйлэгдэж дутаад байгаа гол юм энэ биз. Үр хүүхдүүдийнхээ өмнө өөрийгөө буруутгах зөвтгөх аль нэгийг шийдэх юм уу ер нь би юуны төлөө явж вэ? гэсэн эх хүнд хамгийн энгийн ойлгомжтой мөртөө бас ч цагаа тулахаар зовлонтой асуулт тулгардаг ажээ. Гурван хүүгийн нэг нь буруу замаар орсон, гурвуул эцэггүй өссөн аль аль нь миний буруу биш биз, тэгээд ч гурвын гурван хүүтэй эх хүн байтлаа ингэж ганцаараа гэрийн мухар сахиж, хотын хог дээрээс талхны өөдөс түүж хүнд муу хэлүүлж яваа юм биш биз? гэж бодогдоно. Гэдэс цатгалан, мөр бүтэн хойно хүүхэддээ дараа бололгүй явахаас дээр юмгүй гэдгийг хүмүүс ойлгох ч бий, үгүй ч бий. Өчигдөр хажуугийн айлын чавганц орж ирээд хөөрөлдөж сууснаа «Миний хүүхэд өнжөөд л шөлний мах авчирч өгдөг. Чи тэгэхэд цайны сүүгий нь залгуулаад голцуухан толгой шийр буцалгаж суух юм» гэхэд хэлэх үг үнэндээ олдоогүй. Гэтэл хүүхдүүд нь юмаар дутаагаад энэ биш ердөө л өөрийн байдгаараа байж, толгой шийр буцалгаж суух нь дээр шиг санагдана. Толгой шийр идээд муудсан юм ер алга. Отгон хүү нь үнээ, гэрээ зараад манайдаа бай гэж бишгүй л хэлдэг. Гэтэл хүү минь өөрөөсөө зургаан нас эгч хүүхэн бид хоёрыг аятай байлгах гэж зүдэрнэ биз гэж бодогдоно. Зургаан насаар эгч хүүхэн харин ч хүүгийнх нь эрхэнд байх юм гэж санагдахгүй. Цэрэндулам эмгэн энэ мэт өнгөрснийг дурсан хэсэг хэвтээд бие овоо тавирахад босож хувцаслав. Гадаа хүйтэн бороо дусагнаж, өнөө хашааных нь онгорхойгоор салхи исгэрнэ. Үнээндээ өгөх өвсгүй хашаа онгорхой хоёр л тохь алдуулж байх шиг санагдана. Өвстэй болж хашаагаа бөглөвөл ямар ч гэсэн энэ жил онд мэнд ормоор санж. Эмгэн хогоо шүүрдээд авдар телевизорынхоо тоосыг арчив. Хагас сайн бүрд бага хүүгийндээ очиж усанд ордог боловч энэ өдөр бороотой хүйтэн учир гэрээс гаралтгүй, зүгээр дотуур хувцсаа солихоор шийдлээ.Ач охин Тунгалагийнхаа угааж өгсөн өмд, цамц,оймсыг гаргаж өмслөө. Авдраа ингэж нэг нээвэл юухан хээхнээ гаргаж янзалдаг зантай. Хамаг дуртгал нь энэ авдарт хадгалаастай юм шиг тэр юухан хээхэн, хүүхдийн хуучин баривч, сам шүүр, торгоны өөдөс хүртэл цөм ямар нэгнийг санагдуулна. Ач гуч нарт ч хэрэг болно гээд хадгалж явдаг үзүүрсгэн дээл, ганц хурган дотор, залуудаа өмсдөг асан сайхны угалзтай гутал хоёр мөнгөн аяга, элдэж зөөллөсөн ишиг хурганы ганц хоёр арьс, даавуу торгоны өөдөс,сам шүүр, утас зүү тэргүүтэн юмсаа цөмийг гаргаж тус тусад нь боож эвхэж тавив. Энэ байдаг хөрөнгө хогшил хамгийн үнэтэй эд гэвэл сувдан даруулга. Жижигхэн сувдуудыг мөнгөн дээр суулгаж алтаар хүрээлсэн энэ даруулгыг тэр жил нөхөр нь авч өгсөн юм. Үүнийгээ бэрүүдийнхээ хэн нэгэнд нь өгнө гэж боддог боловч чухам хэнд нь өгөхөө мэдэхгүй өнөө хүрчээ. Бас нэг нандин юм нь гэвэл тэртээ тавиад оны дундуур анх хот ирэхдээ нөхөртэйгээ авахуулсан зураг. Утаанд шарласан тэр зургийг хатуу цаасанд хавчуулаад хадгалж явдгаа гаргаж авдар дээрээ тавилаа. Хувийн зурагчин суврагын дэвсгэр дээр, цаасан цэцэгтэй ширээний хоёр талд зогсоож байгаад авсан тэр зургийг харахад залуу нас эрхгүй дурсагдана. Сайхан ч хүмүүс явж дээ. Өөрөө цоохор хоргойгоор өргөн эмжсэн дугуй хээтэй торгон дээл дээр ташаан толгойгоо товойтол дурдан бүс ороогоод бэлхүүсээ үл мэдэг нахийлган, сийрсэн бүрх малгай хазгайдуухан шиг тавьсан, урт хар гэзгээ харуулах гэж жишүү зогссон, давхраатай том хар нүдтэй, жирэвгэр том хөмсөгтэй, жимийсэн нимгэхэн уруултай, хөөрхөн шөнтгөр хамартай хүүхэн байж. Нөхөр нь босоо ширүүн үстэй, ширвээ сахалтай, инээвхийлсэн том алаг нүдтэй, ташаа тулан ханхалзсан эр байж. Ёстой л идэрхэн гялалзаж явсан цаг сан. Бүсгүй хүн залуу сайхан явахдаа үс цайж нүд унах цаг ирэхгүйн чинээн бодож хүүхэд төрөх ч жаргал, хүний . нүд булаах ч бахархал болон янаг ялдам ааш, бие цогцсын гоо үзэсгэлэнгээр эрчүүдийн ааг омгийг дарах ид хавд автагдан явдаг санж. Гэтэл үнэндээ тэр нь ямархан зуурдын явдал байж вэ. Яасан амархан хагдарч гундаад эм биеийн жаргал эхийн зовлонгоор солигддог байж дээ. Цэрэндулам эмээ залуугийнхаа зургийг нэг хэсэг харж суулаа. Одоотой даанчиг зүйрлэхээр байх уу даа.Сайхан ч улс явж дээ, хөөрхий минь. Зууван хар нүднийх нь гал цог нэгэнт буурч эх хүний энэрэн нигүүлсэхүйн зөөлөн дулаан гэрэл, ганцаардлын буюу өчнөөн жилд таньж бараагүй хорвоогийн явдлыг эрэгцүүлэн эрэгцүүлсээр ядарсан ухааны хөх мананд бүрхэгдсэн Цэрэндулам эмээ идэрхэг залуугийн инээд баярыг нууж гэрэлтсэн давхраалаг зууван хар нүдтэй, зургийн хуар шиг Цэрэндулам хүүхэн хоёр зэрэг ширтэлцэв. Ийнхүү залуугийнхаа зурагтай ширтэлцэхүйд «би чинь цагтаа сайхан хүүхэн явж шүү дээ» гэж эрхгүй бодогдоход нүднээс нь уйтгарлалын хөх манан хөөгдөн, далдын далд гүн холоос ч гэсэн залуу зандан цагийн гэрэл гэгээний үлдэгдэл сэрэн сэрэн алдаад, нүүрнийх нь үрчлээг хүртэл толийлгон засав. Ингэж суутал айлынх нь авгай орж ирэв, Өөрөөс нь арай залуувтар энэ авгай угаас хотын хүн бөгөөд хүний бага эмч охин, жолооч хүргэнтэй, тов хийсэн амьжирлагатай айл. Нөхөр нь хэдэн жилийн өмнө нас барсан учир мөн ганцаараа суух боловч «байдаг хүнтэй». Тэр «байдаг хүн» нь хот хөдөө хоёрын хооронд панз үсэргэдэг гүйдэл суудал нь сайн мэдэгдэхгүй нэгэн сүрхий эр билээ. Авгай түүгээрээ илт бахархана. Үерийн дараа айл бууснаас хойш хоёр хөгшин долоон булчирхайгаа тоочин ярилцсан. Гэвч чавганц нарын ярих хөөрөх юм дуусах биш. Залуудаа авахуулсан зургийн тухай яриа ч дорхноо үүдлээ. Урьдын зурагчингууд ч сайхан патиар татдаг байж шүү дээ. Хүнийг байгаагаас нь цэвэрхэн болгочихно гээч. Тэгээд бүр үлгэрийн оронд байгаа юм шиг сүм суварга, цэцэг навчтай авна. Одоогийн зурагчид нэг л гялсхийгээд л дуусаа. Зураг авахдаа хүртэл яардаг цаг болсон юм. Яарахгүй юм гэж ер байхгүй. Бид ер ямар тайван хүмүүс байсан юм. Манай өвгөнийг яана даа. Байж байтлаа гэгээн цагаан өдөр хөнжилдөө оръё гэнэ. Хүн ороод ирвэл яана гэхээр хэн ирдэг юм гээд л хэвтэнэ шүү дээ гэж айлын авгай хөхөрлөө. Цэрэндулам эмгэн хөршийнхөө иймэрхүү хөнгөн шалигдуу ярианд дургүйхэн гэвч энэ удаа залуу зандан насаа дурсаад ч тэр үү «Нээрээ л тайван сайхан цаг байж дээ» гэж бодоод Хөдөөгийн бид нар ч бас арай дэндүү амгалан гэмээр улс байжээ. Намар өдийд бол бүр ч нэг зоо тэнэгэр сууна шүү дээ. Тэр намар Баатарцогт маань туувраас буцаж ирлээ. Би хорин гурав, дөрөвхөн настай байсан байх. Нөхрөө санадаг цаг л даа хөөрхий. Баатарцогт анх мал туусан нь тэр. Тэгээд Эрээнцавын баазад мал хүргээд хөлсөнд нь зөндөө мөнгө авсан байхгүй юу. Гэртээ орж ирэнгүүтээ «Миний эхнэр намайгаа их санав уу?» гэж байна. «Саналгүй яах вэ. Бүр бэтгэртлээ саналаа» гэсэн чинь тэгвэл чамайг шалгана даа гээд тоглож байна. «Шалга, шалга л» гэлээ хөөрхий. Тэгээд эхнэр минь намайгаа аргагүй их санажээ гээд түрийвчнээс сувдан даруулга гаргаж өглөө. Түүнийг нь би одоо хүртэл хадгалж явдаг гэхэд хөрш авгай, Алив түүнийгээ үзүүлээч. Банзар (байдгийнх нь нэр) лав авна шүү, түүнийг чинь. Идэшний малаар өгчихгүй юу гэв Цэрэндулам эмгэн сувдан даруулгаа дургүйхэн гаргаж үзүүлэв. Хөрш авгай түүнийг нь үзээд Үнэхээр гоё эд байна. Санасны төлөө сувдан даруулгаар шагнадаг сайн л нөхөртэй байж дээ чи гэв. Ингээд хоёр хөгшин нэг нь салсан, нөгөөдэх нь нас барсан нөхрүүдийн тухай дурсаж суулаа. Нөхрөө дурсана гэдэг гайхамшигтай юмсанжээ. Цэрэндулам эмээгийн нүднээс өнөөх уйтгарын хөх манан арчигдан арилж, дотор нь уужрав. Үдэш үнээгээ саахад гар хуруу нь тэнхээ орсон шиг хагас хувин сүү саалаа. Шөнө оройхон болтол дотуур хувцсаа угаагаад унтахаар хэвтэв. Унтахынхаа өмнө зурагтаа асааж харах гэсэн боловч айхтар чанга дуутай цахилгаан хөгжимд жаадгар хувцастай, эрэгтэй эмэгтэй нь ялгагдахгүй залуус дэвхцэж дуулалдаад үзэж болсонгүй. Маргааш ач охиндоо аваачиж өгөх тараг бүрээд залуу бэрийнхээ авчирч тавьсан савыг сүүгээр дүүргээд хэвтэхдээ « маргааш залуу бэрийн ирэхэд сувдан даруулгаа өгье байз, Хэзээ үхэхээ мэдэхгүй мөртөө юу гэж дарж суух вэ. Гоёх дуртай хүүхэд зүүг дээ, хөөрхий. Даавуу авч хурган дотроо өнгөлөөд Тунгаадаа өгөх юм байна. Дунд хүүгийнх сая айл болсон төвхнөж ядаж л яваа вий, хөөрхий. Ирэх зунаас намайгаа аваачна гэж захидал бичдэг дээ. Намайг зовоосноо ухаараад насны нь эцэст өргөе гэж боддог болоо биз дээ, эвий минь. Эр хүн долоо дордож найм сэхдэг. Ажилтай, амьдралтай залгаад ямар ч сайхан хүн болж явахыг хэн байг гэх вэ дээ» гэх зэрэг олныг бодсоор тайван унтлаа. Өчигдөр орой эмнэлгээс гарсан ач охин Тунгалаг өглөө эртлэн эмээгийндээ гүйж ирэв. Өдийд хэдийн үнээгээ саачихаад юмаа хийж байдаг эмээ нь орноосоо босоогүй байлаа. Үргэлж халуу дүүгэж байдаг өмгөрхөн гэр нь нэг л ер бусын цэмцгэр хүйтэн аж. Угааж өлгөсөн юмнаас нунтаг савангийн чийглэг үнэр анхилна. - Эмээ та босох болоогүй юм уу? Гээд Тунгалаг ор луу нь дөхөснөө зог туслаа. Эмээ нь туранхай гараа элгэндээ эвхээд унтаж байх шиг атал царай нь зэвхий даагаад нэг л биш. Нүд нь аниастай, цусгүй уруул нь тас жимийгээстэй. Охин нь хэрэг биш болсныг мэдээд Эмээ!эмээ минь ! гээд орны нь хажууд сөхрөн уналаа. Ийнхүү Цэрэндулам эмгэн насан өөд боллоо. Гурван өдрийн дараах сондгой гаригт эмгэний шарилыг хотын ойролцоох Цагаан давааны оршуулгын газар хөдөөлүүлэв. Хүүхдүүд хуучин шинэ бэр, ач нар тэдний танилууд, ажлын газрынхан гээд олон хүн ирлээ. Холын аймгаас дунд хүү нь саяхан суусан эхнэртэйгээ амжиж ирлээ. Эцгийгээ дуурайсан ханхар том биетэй, ширвээ сахалтай, орон шоронд олон жил явсан гэхэд хаа очиж номхон дөлгөөн янзтай бодол болсон тэр хүү ээжийнхтэйгээ адилхан зууван хар нүднээсээ том том нулимс дуслуулан чимээгүй уйлахад жаахан биетэй, нэг л дүрлийсэн том л нүд болсон бондгор бор царайтай, охин сэвлэгтэйгээ эхнэр нь яах учраа олохгүй бүлтэгнэнэ. Том хүү нь санчигнаасаа бууралтаж яваа буржгар хар үстэй, өөртөө ихэд, итгэсэн нүдтэй бөгөөд их л энгийн эелдэг ааш гаргаж ядсан хүн, зөвхөн авсыг нүхэнд тавихад хэдэн дусал нулимс унагаад, учир зүггүй эхэр татан уйлах залуу эхнэрээ нүд үзүүрлэн хялмалзаж байлаа. Эхнэр нь ч баяр ёслолд ирсэн юм шиг гоёчихсон бөгөөд энийг тэг, тэрнийг ингэ гэж зааварчлан, тийнхүү уйлахдаа хүмүүс жүжиглэж байна гэж сануузай гэсэн янзгүй. Отгон хүү нь зүс царайгаар ээжтэйгээ яг адилхан залуу, царай ихэд баргар, хамаг хар бор ажлыг гардан хийж самгардан нэг ч дусал нулимс унагасангүй. Түүний эхнэр урьдынхаар бол сайхан хүүхэн гэгдэх заан шиг алхаатай, дөлгөөн царайлсан гамбагар цагаан хүүхэн чимээгүйхэн уйлж бараг л муужирч унах нь холгүй ач охин Тунгалагийг аргадан түшиж байлаа. Эмгэний хуучин бэр насжиж яваа гэвч биеэ сайтар торддог нь илт өндөр бор хүүхэн нөхөр агсныхаа эхнэрийг үзэн ядсан харцаар ширэв татан арваад нас хүрч яваа хүүгээ дэргэдээ аваад хүмүүсээс зайдуухан бүхнийг ажин зогсоно. Эмгэний шарилыг Цагаан даваан дахь алаглан ярайсан олон булшны захдуу уулын энгэрт булж толгой талд иргэдийг үйлчлэх товчооны алгын чинээн чулуу тавилаа. Харин отгон хүү нь аав, ээж хоёрынхоо хамт авахуулсан зургаас ээжийнхээ залуугийн зургийг хуулуулж жаазалснаа чулууны нүүрэнд хаджээ. Ах нь «3алуудаа нас барсан юм шиг хаашаа ч юм бэ дээ» гэхэд «Зүгээр төрсөн, нас барсан он нь бичээстэй байгаа юм: чинь. Одоо болтол ээжийнхээ зургийг авахуулах ухаан хүрээгүй л бид бодмоор юм» гэлээ. Эмгэний хойтын ёсыг гэрт нь хийлээ. Хүмүүс өмгөр гэрт нь багтахгүй шахам шахцалдан сууж идээ будаа зооглон, архи дарс уугаад явсны дараа хүү бэрүүд бэлдэж бэлдсэн юмаа шавхав. Тэгээд хөрөнгө хогшлыг нь авах болов. Ингэхдээ том ахыгаа харах нь аргагүй, Том хүү жаахан хөлчүүдүү бодол болж сууснаа. Үнээгий нь Жанцан (бага хүү), гэрийг: нь Дорж (дунд хүү) авна биз дээ гэв. Үнээгий нь Цогт ах та өөрөө ав л даа. Бид үнээгээр юу хийх вэ гэж Жанцан хэлэв. Тэгвэл Тунгалагт нь өгвөл яана? гэж Цогт эхнэрээсээ хяламхийн асуув. - Бололгүй дээ. Ээжийн авдарт юу байгааг үзэх юм бишүү? гээд Цогтын эхнэр холторч бүдгэрсэн алтан арслантай авдар тийш харав. Гал улаан зогдортой, амандаа солонгын өнгөт тууз зуусан арслан эргэлдсэн алаг нүдээрээ эзнийхээ хүү бэрүүдийг харж байв. Дорж чи гэрийг нь ав л даа гэж, Цогт дүүгээ аргадсан янзтай хэлэхэд, - Би юу ч авахгүй дээ, ах минь. Дурсгал болох нэг л юм байвал боллоо гэв. - Тэгвэл гэрийг нь би авъя л даа, яахав гэж Цогт хэлээд авдрын өмнө очиж сөхрөн нүүрний тагийг авч юмсыг нь гаргаж тавилаа. - Уржигдар Жанцан бид хоёр авдарнаас найман зуун төгрөг авсан шүү дээ. Нас барахдаа хэрэг болно гэсэн шиг хэдэн давхар боогоод хадгалсан байна лээ гэхэд - Бидэнд тээр болохгүй гэсээр яваад үхэхдээ ч тээр болсонгүй. Биднээс гавьтай гарлага ч гарсангүй гэж Жанцан санаа алдав. - Ээж маань аргагүй л буянтай хүн дээ гэж Жанцангийн гамбагар цагаан эхнэр хоолой зангируулав. Дорж нэлээд согтсон бололтой ээжийнхээ орны хөлд суугаад толгой унжуулан чимээгүй уйлна. Эхнэр нь яах учраа олохгүй түүний дэргэд цомцойн бүлтэгнэнэ. Цогт сүүргэн дээл, хурган дотор, угалзтай гутал гурвыг гаргаж тус тусад нь тавиад Сэгсүүргийг Доржийнд, хурган дотрыг Жанцангийнд өгье. Гутал нь надад үлдэг дээ гэхэд эхнэр нь Чи монгол гутал хаа өмсөх вэ. Доржийндоо өг дөө гэв. Бэргэний хэлдэг зөв. Хөдөөний хүнд байсан нь дээр л дээ гэж Жанцангийн эхнэр хэлэв. Ээжийнхээ... ээжийнхээ юмыг хувааж суух гэж.. ямар заяагүй... гэж Дорж энэ удаа ингэнэтэл уйллаа. Эхнэр нь дагаад уйлчихав. Цогт гутал, дээл хоёрыг цаашаа тавиад Эх, эцгийнхээ юмыг хүүхдүүд нь өвлөж авдаг хуультай хойно доо. Хувааж цөхөх хөрөнгө хогшил байгаа биш гээд эхнэрээ царайчлан харав. Тэр нь өөрт юу ч ногдсон падгүй гэсэн шиг янжуур зуугаад чандага булчинтай гоё хөлөө хөдөлгөж сууна. Цагт боодолтой энэ тэрхэн юмнуудыг задалж үзээд авдарт нь буцаан хийж байтал хүүхдийн хуучин баривчинд боосон хоёр мөнгөн аяга, жижиг торгон ууттай юм гарч ирлээ. Уутны амыг задлан алган дээрээ сэгсэртэл алтан хүрээтэй сувдан даруулга унав. Гэр дотор намар оройн ганц хоёр онхиогүй| ялаа нисэх нь дуулдам чив чимээгүй болов. Цогт ээжээсээ үлдсэн тэр үнэтэй цайтай юмсыг тус тусад нь тавиад харж сууснаа Манайхны айлын тоогоор юм байна шүү дээ. Нэг нэгээр авъя. Харин энэ даруулгыг... гээд эхнэр тийшээ хяламхийв. Наадахыг чинь Доржийнд өгье л дөө гэж Жанцан хэлээд мөн эхнэр тийшээ харав. Дорж нулимсаа арчаад босож ирэн хүүхдийн баривчийг аваад Ээж минь миний цамцыг хадгалж явж шүү хөөрхий. Би үүнийг л авъя. Бусдыг нь та нар ав. Над өөр юм хэрэггүй гээд дахин ингэнэтэл уйлж эхнэрээ хөтлөөд гэрээс гарав. Юу гэсэн үг вэ! Хувааж авалгүй яах юм гэж Цогтын эхнэр дуу алдав. Цогт үлдсэн юмсыг шийдэмгийгээр авдарт буцааж шидээд, Өөрөө мэдэг. Ээжийг зовоосон хүн гэвэл Дорж гээд бослоо. Жанцан босож нэг мөнгөн аягыг Доржийнд ногдсон дээл гутал дээр тавиад даруулгыг ахынхаа эхнэрт сарвайж Үүнийг та ав. Ээжийг жаргааж зовоосон тухайд бол бид цөмөрөө холбогдоно. Одоо үүнийг ярьдаг цаг гарч. Маргах юмгүй гэхэд Цогтын эхнэр даруулгыг бушуухан аваад дуугүй цүнхэндээ хийв. Цэрэндулам эмээ агсны хүү бэрүүд ээжийнхээ хөрөнгө хогшлыг хувааж дууслаа. Ээжийн авдар хоосорч өглөг буян билигдэж солонгын өнгөт тууз намируулан буусан гал улаан зогдорт алтан арслан аягын чинээн алаг нүдээ эргэлдүүлэн хоцорлоо. САРНЫ СОНАТ Би нэг захидал авлаа. Тэр захидалд: < Олон жилийн өмнө таныг залуухан эмч байхад би сэтгэл мэдрэлийн эмнэлэгт эмчлүүлж байсан юм. Гашуудалт тэр жилүүдийн явдлыг дурссан минь танд хачин санагдаж магадгүй. Гэвч би танаас нэг зүйлийг гуйхаар шийдлээ. Би багаасаа уран зохиол уншдаг, зохиолчийн дүрслэн бичих чадалд итгэдэг учир таныг тус болох болов уу гэж горьдоно. Хэн нэгний дуртгалыг сэргээж өгөх мэтийн юм хийж суух зав танд үгүйг сайн мэдэж байвч мийний дурсах гэсэн тэр хүн намайг аврах гэж яаж хичээж байсныг танаас өөр мэдэх хүн үгүй учир энэ захидлыг бичлээ. Эмч та нарын ачаар л би дахиад хүн болж хорвоогийн тоосыг хөдөлгөн, нарт ертөнцийг ухаант хүний нүдээр харж байна. Гэтэл надад тус болох гэсэн тэр хүний дүр байдлыг саная гэвч даанч манан дунд юм шиг л байх юм. Тэр хүн миний төлөө сэтгэлийн зовлонд унаж яваад л осолдсон байх гэж бодогддог. Та түүнийг санаж байгаа биз дээ? Нэрийг нь Буд гэдэг. Тэр миний ухааныг сэргээх гэж өдөр бүр ирж хөгжимддөг байсныг хожим мэдсэн юм. Нас барсанаас нь хойш хоёр жил илүү болж байж би сая эдгэрсэн юм билээ. Тэгээд Будын дүр байдлыг санах гэж оролдоод чадаагү. өнгөрсөн бүх юм байн байн үүлэнд хаагдах нар шиг орон гаран байсан. Будын яг тэрхэн үеийн байдлыг нь харах юмсан гэж бодсоор одоо хүрлээ. Тэгээд л таныг гуйхаар шийдлээ. Будын тухай танд ямар нэг тодорхой дуртгал үлдээ ч үгүй байж болно. Гэвч зохиолч хүн элдвийг ажиглаж явдаг болохоороо анхаарсан байж юу магад гэж бодлоо. Ой ухаанаас минь тасарсан тэр жилүүдийг ялангуяа Будын дүр байдлыг нөхөн сэргээж чадвал насны нэг хэрэг бүтмээр санагдах юм. Миний тархинд үлдсэн орон гаран ой дуртгалд Будын хөгжмийн тасалданг дуу л нэг бүдэг нэг чанга болж уянгалсаар одоо хүрлээ. Зохиолч хүн хэрвээ хүсвэл тэр дууг ч бүтэн болгож чадна гэж би итгэнэ. Таны цагийг үрэх илүү ажил гаргаснаа уучлахыг гуйж ёсолсон Урнаа> гэжээ. Энэ захидал залуугийн явдлуудыг гэнэт санагдуулан сэтгэл хөдөлгөлөө. Өнгөрснийг үгээр зуран сэргээж тэр ч байтугай тасарсан аялгууг бүтэн болгох зохиолчийн чадалд энэ эмэгтэй итгэжээ. Гэтэл миний чадал хүрэх болов уу? Будыг би урьд ч хаяахан дурсдаг байв. Гэвч түүний хайрын дууг зүрхэндээ тасалдангиар боловч хадгалан явах хүний тухай буюу Урнаагийн тухай бараг мартсан байжээ. Гэтэл энэ захидлыг уншаад залуу зандан цагийн тэр мэт явдлыг юундаа ч мартдаг билээ дээ гэж гутарлаа. Ингээд Урнаагийн сэтгэлд одоо хүртэл уянгалсан хөгжмийн аялгууг сэргээе гэж энэхүү гунигт бяцхан өгүүллэгийг бичлээ. Зуны нэг өдөр би сэтгэл мэдрэлийн эмнэлэгийн эмч нарын тасалгаанд гиюүрч суулаа. Манай эмнэлэгийн ихэд хуучирсан П хэлбэрийн дан байшингийн цонхны доогуур өвчтөнүүд нарлаж дэмий балай юмаа ярьцгаан, урд хашааны зах дахь уурын пийшингийн нүүрсний хог дээр хаанаас гарч ирснийг бүү мэд, нэг муу илжиг байн байн орилох нь чихэнд чийртэй. Миний тархинд элдэв бодол эргэлдэнэ. <Муухай орилоо илжиг байна даа. Ижлээ ингэтэл дуудаж байгаа бол их л санаж мөрөөдөж дээ. Адууны төрөл гэхэд даанч олиггүй дуутай амьтан шүү. Адуу шиг хангинатал янцгаадагсан бол ижлээ ч амархан олохгүй юу. Амьтны дуу хоолой ч гэсэн алагтай эрээнтэй хорвоо юм> Энэ мэтийг бодож суутал хаалга аяархан нээгдэж нэг хүн урьдаар хоолой засаад < Орж болох уу?> гэв. Цайвар царайтай, намхан биетэй, гуч эргэм насны хүн байлаа. Шингэн хар халимаг гялалзтал тослон хажуу тийш нь самнаж, томдосхийсэн хул шаргал чисчүү костюмынхаа энгэрийн халааснаас ягаан алчуурын өнцөг цухуйлгасан зэрэг нь их л нямбай дэгжин байрын тэр хүн хайрцаг нь нэлээд холторсон хийл хөгжим барьжээ. Тэр ухаалаг бөгөөтөл балчир хүүхдийнхийг санагдуулсан номхон бор нүдээрээ ая тал засах буюу дэмжлэг эрсэн янзтай харж зогсоход би түүнийг зоригжуулан: - Та наашаа суу. Хэрэг зориг хэнд вэ? гэж увайгүйхэн шиг асуухад тэр бас л зориг дутсан нь илт жижигхэн амаа мурийлган инээмсэглээд сандлын ирмэг дээр суулаа. Өвдөг дээрээ тавьсан хийлийн хайрцаг дээгүүр бүсгүй хүнийх шиг нарийхан цагаан хуруунууд нь далд буй хөгжмийнхөө утсыг эрэх мэт тэмтчинэ. <Хөгжимчин л байна. Өвчтөн эргэх гэж ирсэн бол хөгжимтэйгээ биш хоол цай барьж ирмээр юм> гэж бодоод - Та хэнтэй уулзах гэж явна даа? гэхэд ямар нэг юм шийдэж ядсан шиг цонхоор уулын толгой харав. Түүний сэтгэлд ямар нэг гунигт хөгжим уянгалж буйг би сая л таамаглалаа. Түүний энэ зориг дутсан номхон байдал сэтгэл санаа нь алс хол буюу хөгжмийнхөө тэр гунигт аялгуунд орооцолдон төөрчихснийх биз. Уулын толгой ширтэх тэрхэн зуур нүд нь ямар нэг алсын юмтай холбоо аван хэлцэх шиг болов. - Би Урнаатай уулзах гэж ирлээ. Уулзаж болох уу? гээд тэр намайг гуйн харав. - Уулзаж ч болно л доо. Гэхдээ хэн юунд ирснийг ухаарч мэдэхгүй шүү дээ. Одоо өвчин нь хүндрэлийн үедээ байна. Зүгээр харвал хар л даа. Та төрөл садан нь уу? гэж би бараг дэмий юм асуув. - Үгүй дээ. Би танил нь. Бид хоёр үерхэж явсан юм. - Эмнэлэгт хэвтээд гурван жил болоход.. - Би гадаадад сургуульд явсан юм. Харьж ирж чадаагүй гэж гэмших мэт сандран хэлэв. - Уг нь Урнаа бид хоёр театрын хөгжимд хамт байсан юм. Өвдөөд энэ эмнэлэгт хэвтсэнийг нь хожуу дуулсан л даа. Яасан юм бол доо? Эдгэрэх найдвар бий юу? - Яахыг хэлэхэд хэцүү л байна. Шизофрени гэдэг сэтгэлийн хүндхэн өвчин тусчээ. Ямар янзын ааш зантайгий нь та мэднэ биз дээ? Ер бусын байдал ажиглагддаг байгаагүй биз? - Ер бусын уу? Юу ч гэмээр юм бэ дээ. Жаахан хувирамтгай, бага юмнаас эмзэглэдэг ч гэх үү, аяыг нь олоход хэцүү л хүн. Ер бусын ч гэхэд хайшаа юм. Тийм зантай хүн бишгүй байдаг даа. Гэсэн ч их л сайхан… сэтгэлд нь үргэлж хөгжим уянгалж байдаг, их л сайхан.. гээд тэр ийнхүү ер бусыг нь мэдэхгүй юм уу сайхан гэж магтсандаа сэтгэл зовох шиг уруу харав. < Их л сайхан гэнэ шүү. Оролдож байсан нөхөр байна л даа. Хотын нэртэй хөөрхөн хүүхэн гээд наалдах гэж дагагсдын л нэг байна. Азгүй дурлалаас болж солиорлоо гэж ярьдагуудын л нэг биз> гэж би гэнэт дур гутаад - Та тэгээд харах гэж ирээ юу? Гэж ёозгүйхэн асуулаа. Гэтэл мань эр миний өөдөөс сөргөх янзтай эгц хараад: - Тиймээ, хармаар байна. Бид хоёр сайн байсан юм. Юугаар тус болохоо мэдэхгүй байна. Тэгээд хөгжмөө л аваад ирлээ гэж шулуухан хэлэв. Би учрыг ойлгон сувилагчийг дуудаж Урнааг эмч нарын өрөөнд оруулаад ир гэлээ. Сэтгэлийн өвчинд хөгжим яаж нөлөөлөх тухай туршилт шиг юм хийх нь. Хэдэн минутын дараа асрагч нар Урнааг аваад ирлээ. Тэр бүсгүй орчноос бүрмөсөн тасраад бүх хөдөлгөөн нь хөшчихсөн катотони хэмээх байдалд орж босох суухаа мэдэх байтугай нүдээ ч цавчихгүй. Удаан хугацаанд гараар хооллогчоон болсноос нүднээс гарч, нүүр царай нь амьд хүнийх биш баг өмссөн мэт, гэлээ ч угийн сайхны нь ул мөр бас л арилаагүй. Асрагч нар үс гэзгийг нь янзлаад өрөвдсөндөө ч юм уу аль дүрсгүйтээд ч юм уу уруулыг нь хүртэл буджээ. Сайхан нүдтэй хүүхэн гэж цууд гаргасан урт сормуустай том алаг нүд нь зургийн юм шиг хөдөлгөөнүй гөлрөвч тэртээ далд дарагдсан ухааны хурц гэрлээр харзны ус шиг мэлтэгнэнэ. Ямар нэг юмнаас гэв гэнэт айн хирдхийгээд тэр чигээрээ гөлөрчихсөн гэлтэй. Гэвч тэр харцны цаана, нарны туяа ойн шөвгөдөх хүүхэн харааны нь гүнд тийнхүү боогдож хавчигдсан ухааны зай чөлөө эрэх хязгааргүй зовлон гашуудал хуралдсан мэт. Тэгээд ч хүүхний энэ нүд айдас төрүүлэхийн зэрэгцээ бас ер бусын сайхан гэхэд болно. Ерөөсөө хүүхний ухаан саруул цагт ч нүд нь л ер бусын сайхан буюу бусдыг илбэдэн эрхшээлдээ оруулах чадал увидастай, түүгээрээ хүний сэтгэлийг хутган үймрүүлж тоглоом тохуу хийсэн ч хүсэл дуры нь татсан ч чадах байсан нь илэрхий. Энэ хүний хэлснээр сэтгэлд нь хөгжим үргэлж уянгалдагсан бол тэр нь энэ сайхан нүдээр цацран бусдын сэтгэлийн утсыг цочоон доргиож хариу нэхдэг байсан биз. Тэгээд л энэ ер бусын сайхан нүднээсээ ч болсон юм билүү. Ер нь Урнаад өвчин туссан буюу цаг иртэл нуугдаж байсан өвчин нь хөдөлсөн шалтгааны тухайд бол сэтгэхүйн ямар нэг нарийн учир холбогдлыг тодруулах хэрэгтэй байлаа. Би түүний ойр дотны хүмүүстэй уулзаж ярилцсан боловч тийм нарийн зүйлийн сэжүүр гаргах юм гэвэл өнөөх азгүй дурлал гэдэг л байв. Гэвч энэ бол үнэндээ наад захын юм. Азгүй дурлалаас сэтгэлийн хямралд орох алийг тэр гэх вэ. Харин энэ ер бусын сайхан нүд, сэтгэлд нь уянгалдаг хөгжмийн эгшгээс ч болсон юм билүү? Хүний сэтгэхүйн нарийн нандинд бүрэн нэвтрэх даанч аргагүй юм. Нөгөө хүн Урнааг хараад хэрдхийн цочиж өнөөх гөлрөн мэлтгэнэх нүдэнд нь татагдчихсан юм шиг яг ширтэн, амандаа ямар нэг юм шивэгнэж, сандал дээрээ дэмий л өндөлзөнө. - Та айх юмгүй. Таныг таних ч үгүй. Харин хөгжмөө тоглоод үз л дээ гэж би тайвшруулав. - Ийм болчих гэж хөөрхий минь! Одоо яанаа…Яана даа хөөрхий минь! Гэж тэр уйлан алдах зуур хийлийнхээ хайрцгийг салганан нээж, нэлээд элэгдэж хуучирсан хөгжмөө гаргав. Нүүрсний хог дээрх өнөөх илжиг орилоход би асрагч нарыг хөөж явуулаач гэлээ.Урнаагийн танил хийлээ мөрлөөд, толгойгоо гилжиилгэн нүдээ анив. Сандал ирмэгдэж суудаг нь хөгжимчний дасал болсон зан бололтой. Тийн нэг хэсэг азнаснаа хөгжимдөж эхлэв. Бетховений сарны сонатын гайхамшигт аялгуу долгилон гарч ирэх нь тэр. Цонхны дор дэмийрцгээж байсан өвчтөнүүд ч чимээгүй болов. Чийг үнэртсэн байшингийн нээлттэй цонхоор хийлийн уянгат эгшиг урсан урсан гарч, үд дундын нарны туяанд шингэн, үл мэдэг салхи хөдөлгөж ухаан санааг дуудан дуудан одох мэт. Сарны сонат, сарны гэрэл.. Сарны цагаан туяан дор мөрний намуухан урсгал мөнгөрөн, хэм үл алдан мяралзах харгиан дээр оддын туяа гялс гялсхийн, уйтгарт анир чимээгүйн дунд хэн нэгнээр санаа алдан ахуйд мөрний харгилах долгисын гэрэлд хүсэн мөрөөдсөн хайрт хүний нь мишээх сайхан нүд үзэгдэн үзэгдэн алдаад, алсаас түүний дуудах дуу гарав уу гэтэл замхран, алсын одод мөрний усыг гэрлээрээ тэмтрэхдээ тэр дууг нэг эрэн тэмтрэвч олж ядсан сэтгэлийн уйтгар зүрхийг шимшрүүлнэм. Дунай мөрний хөвөөнд сартай шөнө санаашран, зогдроо унуулсан хөгшин арслан шиг толгой гудайлган, долгисыг ширтэх Бетховений нүдэнд аль тэртээ залуу цагийн Жульетта Гвинчардийн ер бусын сайхан нүд нэг үзэгдэн нэг далд орох бөгөөд алдагдсан хайр дурлалын дуртгал болж үлдсэн сарны сонат тэр цагаас хойш хүн хүний сэтгэл зүрхэнд дамжин уянгалсаар одоо хүрсэн мэт. Мөрний мөнгөлөг урсгал, сайхан нүд … Ер бусын сайхан нүд … Урнаагийн нүдний гүнээс ухаарлын гэрэл сүүмэлзэх шиг болсноо ертөнцийг хаасан мананг нэвтэлж үл чадан буцаж далдарснаа сарны сонатын уянгат аялгуу бага багаар сэтгэлд нь нэвтрэн, өнөөх аймшигт хүлээс боолтыг тайлан чөлөөлөх үзүүр сэжүүрийг алдан барин байна уу гэлтэй. Хүүхний тун ч уран гоолиг агсан хүзүүний судас лугших нь хүртэл түргэсэн, мод шиг хөшчихсөн хурууны нь үзүүр үл мэдэг чичирхийлэхийг би үзээд < Үргэлж сэтгэлд нь уянгалдаг байсан хөгжим зай чөлөө олоод ухаанд нэвтрэхийг хэн байг гэх вэ. Цочрол мэдрэхүйн ямар нэг нарийн зааг цэгт тэр нь хүрээд сэтгэхүйд бас ямар нэг эргэх холбоо үүсгэх юм уу аль эрт холбоо тасарсан доминантыг сэргээж ч юу магад> гэж бодлоо. Тэгтэл миний бодлыг батлан Урнаагийн нүдэнд өнөөх ухаарлын гэрэл гэнэт дүүрч ирээд чийг дааварлан мэлтэгнэж, тэр нь аажуухан хур хурсаар нэгэн дусал нулимс болж нүдний нь булангаас арай ядан тасраад хацар дээгүүр нь алгуурхан бөмбөрөв. Нүдний нь харцанд илбэдэгдэн ширтэж суусан хөгжимчний уян хуруунууд хийлийнхээ утаснаас шүүрс алдах мэт тасалданг зөөлөн дуу татаад агаарт сарвайн хоцров. Нулимс уналаа! Ганцхан дусал нулимс ч гэсэн уналаа. Хэн хэн маань дотроо ингэж хашгирсан биз. Энэ ганцхан дусал нулимс бол чухам мянган лангийн үнэтэй! Миний баярласан гэдэг тоймгүй. Урнааг, энэ гайхамшигтай хөгжимчнийг барьж аваад үнсмээр байлаа. Урнааг асрагч нар авч одсоны дараа хөгжимч бид хоёр удтал хүүрнэлдэж сайн танилцав. Тэр сарны сонатын учрыг ярьсан нь уяралтай бөгөөд харамсалтай. Урнаа, Буд хоёр хотын нэг гудамжинд багаасаа тоглон өсөж бага сургууль, хөгжмийн сургуульд хамт суралцаад дуурийн театрын найрал хөгжимд хамт ажиллаж байжээ. Багын үерхэл яваандаа хайр дурлал болон хувирах нь амьдралд цөөн бус тохиолдоно. Харин энэ хоёрын хувьд бол их л хожуу мөртөө гаслантайгаар тохиолджээ. Нэг нь гоо үзэсгэлэнгээрээ, нөгөөдөх нь авьяасаараа цууд гарснаас л хожмын хэрэг явдал үүдсэн бололтой. Авьяас, гоо үзэсгэлэн хоёр нэг хүнд тэгш заяагдах нь ховроос сэтгэлийн зөрчил бухимдал тэр ч байтугай эмгэнэлт явдлын шалтаг болдог. Буд авьяасаараа нэрд гарахын үес түүнийгээ гоо үзэсгэлэнгээр улам бүр чимэглэн гэрэлтүүлэх хүслэн оргилоод иртэл тэрхүү мөрөөдөлт гоо сайхныг цогцлуулагч нь гэв гэнэт Урнаа болон харагдаж дур сэтгэлийг жолоогүй булаажээ. Тэр бол сэтгэлийн хөгжмийн аялгууг чимэглэсэн ер бусын хайр дурлал байлаа. Түүнийг нуун дарагдуулах нь зүрхийг эмтэлсэн зовлон байтал ил гаргаж зүгээр л эр эмийн ёсонд оруулбал ул мөргүй мөхөн сөнөх юм шиг аймшигтай байлаа. Тэгээд л Буд, Урнааг өдрийн бодол, шөнийн зүүд болгож, яавал ойр дөт байж салхины нь доогуур гарахыг ч хичээн тэгсэн мөртөө тэр ер бусын сайхан нүд, эмзэг шархламтгай ааш зангаас нь айгаад, биеэрээ биш зөвхөн сэтгэлд уянгалах хөгжмийнхөө эгшгээр хүрэлцэх буюу биет бус хийсвэр гоо сайхныг амтлан явжээ. Гэвч эр хүн юмсан хойно хичнээн тэгж явах билээ. Түүнийг нэг л өдөр эвдэх хэрэгтэй байлаа. Гэтэл Урнаагийн гоо үзэсгэлэн нь авьяасыг биш харин өөртэйгээ тэнцэх гоо сайхныг эрэлхийлэх эргүүлгэнд орчихсон байжээ. Тэр нь ч гуниг зовлон авчрав. Урнаа нэг циркчин залууд сэтгэлтэй болжээ. Тэр залуу хэдийгээр эр хүний бие цогцсын гоо үзэмж сонгомлоор бүрдсэн боловч мэдрэхүй нь ухаанаа дийлсэн муйхар түрэмгий эр байв. Тэр ялангуяа бүсгүйчүүдийн гоо сайхныг Буд шиг хийсвэрээр биш ганцхан биеэр нь эдлэх дуртай шуналтангуудын нэг байлаа. Урнаа тэр залуугийн чухам юунд нь тэгтлээ автагдсаны учрыг мэдэх гэж Буд зориуд цирк үздэг ч болов. Солонгын гэрэл цалгилсан циркийн дугуй дэвжээнд олон өнгийн гялтгануураар чимсэн шуудагнаас өөр хувцасгүй тэр залуу гарч ирээд аварга ширмэн туухайнуудаар тэвэг шиг наадаж булчингуудыг нь товойлгон сийлсэн мэт хүрэл биеэ гялалзуулах нь үнэхээр бахдалтай харагдан< Надтай даанч зүйрлэмгүй сайхан төрсөн эр юм даа> гэж эрхгүй бодогдоно. Тэгэвч тэр сайхан бие бол нэг л үзмэрийн шинжтэй, зуурдын үзэгдэл шиг итгэл алдагдуулам. Тийнхүү Буд түүнд атаархавч Урнаагийн болоод тэр залуугийн гоо үзэсгэлэн нь ч бас л түр зуурын найдваргүй холбоо үүсгэснийг зөгнөн сэтгэл зовж явлаа. Тэр зөнгөөр нь болжээ. Эдэлж хэрэглээд эвдэж сүйтгэхээс нааш санаа нь амрахгүй адгуусны чанарын тэр хүн Урнааг жирэмсэн болгоод хаяжээ. Урнаа гашуудал бухимдлын туйлд хүрч хэвлийдэх үрээсээ арай чүү ангижраад нэг хэсэг элий балай хачин болжээ. Тэгээд Будыг мананд бүрхэгдсэн сайхан нүдээрээ хий алгасан харж, шөнөжин сарны сонатыг хөгжимдүүлэн, төгөлдөр хуурын гялтганах гадар дээр нулимсаа унаган гашуудах нь элэг эмтрэм. Тэрхүү гашуудалт байдал түүний гоо үзэсгэлэнг улам ч яруу уянгатай болгож Будад ямар нэг алсын мөрөөдөл буюу өөрийн авьяасын увидас хүчинд итгэх итгэлийг төрүүлэн сарны сонатыг гайхамшигтай уран чадварлаг бөгөөд өөрийнхөөрөө хөгжимдөх болов. Тийнхүү сарны сонат Урнаад бол зүрх сэтгэлийг нь эмтчин одсон хайр дурлалын тухай гунигт дуртгал. Будад бол үзэсгэлэн гоо царай зүс, ер бусын сайхан нүд, гэлээ ч бүхнийг эрхшээлдээ оруулж чадахгүйг санагдуулан ялангуяа хүний ухааны бүдүүн хадууныг ухааралгүй сэтгэлийн зовлонд унасан амрагаа өрөвдөн аргадах хайрын дуу болжээ. Энэ нь харийн тэрхүү гунигт гоо сайхныг эвдэлгүй сэтгэлээ ариун тунгалаг авч явахын андгай мэт болжээ. Тэгээд л энэ. Буд энэхүү гунигт түүхээ ярьж нэлээд суугаад явахад би түүнийг их л өөрөөр үзэх болсон байв. Түүнийг сайхан хүн гэж бүрэн болох биз. Зөвхөн бие бялдар галбир хэлбэрийн талаасаа хүмүүсийн нүдэнд тэр болгон тусах хүн биш гэлээ ч зэрвэсхэн боловч ажсан хүнд түүний ухаан авьяас нүдэнд нь ч, хөдлөх ярих аашинд нь ч илэрхий. Түүнээс ямар нэг номхон даруу, итгэлтэй бас яруухан мөрөөдөлт ааш араншингийн гэрэл гэгээ орчин тойронд тусна уу гэлтэй. Буд тэр өдрөөс хойш бараг өдөр болгон ирж Урнаад хөгжимдөх болов. Би тэдэнд цахилгаан нойрсуулалтын бяцхан тасалгааг гаргаж төгөлдөр хуур тавиулж өглөө. Би хөгжмөөр сэтгэлийн өвчнийг анагааж болно гэж итгэхгүй боловч гайхамшигт тохиолдол ч байж болохыг үл үгүйсгэн бас Будын сэтгэлийг бодоод тэднийг ажиглан, Урнааг улам идэвхтэй эмчилж байлаа. Тийнхүү нэлээд хоног өнгөрөхөд эмчилгээнээс ч юмуу, хөгжмөөс ч юмуу Урнаагийн царай бяцхан гэрэл орж, ухаангүй хяртайн мэлтийсэн нүдэнд нь хааяа илааршихийн жиг совин үзэгдэх шиг болдог болов. Буд бид хоёр их л урамтай. Юмыг яаж мэднэ. Урнаагийн сайхан нүд нэг өдөр ухаанаар цалгилан гэрэлтэх ч юм билүү. Гэтэл гай дайрлаа. Дайрах дайрахдаа даанч өршөөл авралгүйг яана. Буд хоёр гурав хоног ирэхгүйд гайхаад сураглатал машинд дайруулаад эмнэлэгт хэвтсэн байв. Би мэс заслын эмнэлэгийн гэмтлийн тасагт гүйж очлоо. Буд ухаангүй хэвтэж байв. Түүний хөл, гар хугарч бяцраагүй атлаа тархины нь суурь яс гэмтсэн учир маш хүнд ажээ. Бид түүнийг аврах гэж хэд хоног нойр хоолгүй зүтгээд дийлсэнгүй. Би Будтай танилцаад удаагүй боловч төрсөн ах дүүгээ алдсан мэт машид гашуудлаа. Тэр Урнаагаа хөгжмийн эгшгээр аварч чадах эсэх байсныг бүү мэд. Би хэн хэнийг нь аварч чадаагүй гэмтэй юм шиг сэтгэлийн хүнд дарамтанд орлоо. Удалгүй би өөр ажилд шилжиж сэтгэл мэдрэлийн эмнэлэгээсээ холдсон бөгөөд эмч байсан залуу цагийнхаа жилүүдийг санахад Будын хөгжимдсөн сарны сонат сэтгэлд минь уянгалан миний ч амьдралд тохиолдсон гунигтай баяртай явдлуудыг нүднээ тодруулдаг билээ. Одоо өөрий нь бичсэнээр <Нарт ертөнцийг ухаант хүний нүдээр харж > явааг мэдээд би хүний хайр сэтгэлийн хүчинд итгэн бишрэхийн чацуу энэ хорвоод хүн хүнтэйгээ мартагдавч сэргэх ил далдын түмэн шинжмээр холбоотойг эрэгцүүлэн бодлоо. Хайрын сарны сонат зүрхний алтан чавхдаснаа эгшиглэх юутай жаргалан. САРНЫ САНОТБи нэг захидал авлаа. Тэр захидалд: < Олон жилийн өмнө таныг залуухан эмч байхад би сэтгэл мэдрэлийн эмнэлэгт эмчлүүлж байсан юм. Гашуудалт тэр жилүүдийн явдлыг дурссан минь танд хачин санагдаж магадгүй. Гэвч би танаас нэг зүйлийг гуйхаар шийдлээ. Би багаасаа уран зохиол уншдаг, зохиолчийн дүрслэн бичих чадалд итгэдэг учир таныг тус болох болов уу гэж горьдоно. Хэн нэгний дуртгалыг сэргээж өгөх мэтийн юм хийж суух зав танд үгүйг сайн мэдэж байвч мийний дурсах гэсэн тэр хүн намайг аврах гэж яаж хичээж байсныг танаас өөр мэдэх хүн үгүй учир энэ захидлыг бичлээ. Эмч та нарын ачаар л би дахиад хүн болж хорвоогийн тоосыг хөдөлгөн, нарт ертөнцийг ухаант хүний нүдээр харж байна. Гэтэл надад тус болох гэсэн тэр хүний дүр байдлыг саная гэвч даанч манан дунд юм шиг л байх юм. Тэр хүн миний төлөө сэтгэлийн зовлонд унаж яваад л осолдсон байх гэж бодогддог. Та түүнийг санаж байгаа биз дээ? Нэрийг нь Буд гэдэг. Тэр миний ухааныг сэргээх гэж өдөр бүр ирж хөгжимддөг байсныг хожим мэдсэн юм. Нас барсанаас нь хойш хоёр жил илүү болж байж би сая эдгэрсэн юм билээ. Тэгээд Будын дүр байдлыг санах гэж оролдоод чадаагү. өнгөрсөн бүх юм байн байн үүлэнд хаагдах нар шиг орон гаран байсан. Будын яг тэрхэн үеийн байдлыг нь харах юмсан гэж бодсоор одоо хүрлээ.Тэгээд л таныг гуйхаар шийдлээ. Будын тухай танд ямар нэг тодорхой дуртгал үлдээ ч үгүй байж болно. Гэвч зохиолч хүн элдвийг ажиглаж явдаг болохоороо анхаарсан байж юу магад гэж бодлоо. Ой ухаанаас минь тасарсан тэр жилүүдийг ялангуяа Будын дүр байдлыг нөхөн сэргээж чадвал насны нэг хэрэг бүтмээр санагдах юм. Миний тархинд үлдсэн орон гаран ой дуртгалд Будын хөгжмийн тасалданг дуу л нэг бүдэг нэг чанга болж уянгалсаар одоо хүрлээ. Зохиолч хүн хэрвээ хүсвэл тэр дууг ч бүтэн болгож чадна гэж би итгэнэ. Таны цагийг үрэх илүү ажил гаргаснаа уучлахыг гуйж ёсолсон Урнаа> гэжээ. Энэ захидал залуугийн явдлуудыг гэнэт санагдуулан сэтгэл хөдөлгөлөө. Өнгөрснийг үгээр зуран сэргээж тэр ч байтугай тасарсан аялгууг бүтэн болгох зохиолчийн чадалд энэ эмэгтэй итгэжээ. Гэтэл миний чадал хүрэх болов уу? Будыг би урьд ч хаяахан дурсдаг байв. Гэвч түүний хайрын дууг зүрхэндээ тасалдангиар боловч хадгалан явах хүний тухай буюу Урнаагийн тухай бараг мартсан байжээ. Гэтэл энэ захидлыг уншаад залуу зандан цагийн тэр мэт явдлыг юундаа ч мартдаг билээ дээ гэж гутарлаа. Ингээд Урнаагийн сэтгэлд одоо хүртэл уянгалсан хөгжмийн аялгууг сэргээе гэж энэхүү гунигт бяцхан өгүүллэгийг бичлээ.Зуны нэг өдөр би сэтгэл мэдрэлийн эмнэлэгийн эмч нарын тасалгаанд гиюүрч суулаа. Манай эмнэлэгийн ихэд хуучирсан П хэлбэрийн дан байшингийн цонхны доогуур өвчтөнүүд нарлаж дэмий балай юмаа ярьцгаан, урд хашааны зах дахь уурын пийшингийн нүүрсний хог дээр хаанаас гарч ирснийг бүү мэд, нэг муу илжиг байн байн орилох нь чихэнд чийртэй. Миний тархинд элдэв бодол эргэлдэнэ. <Муухай орилоо илжиг байна даа. Ижлээ ингэтэл дуудаж байгаа бол их л санаж мөрөөдөж дээ. Адууны төрөл гэхэд даанч олиггүй дуутай амьтан шүү. Адуу шиг хангинатал янцгаадагсан бол ижлээ ч амархан олохгүй юу. Амьтны дуу хоолой ч гэсэн алагтай эрээнтэй хорвоо юм> Энэ мэтийг бодож суутал хаалга аяархан нээгдэж нэг хүн урьдаар хоолой засаад < Орж болох уу?> гэв.Цайвар царайтай, намхан биетэй, гуч эргэм насны хүн байлаа. Шингэн хар халимаг гялалзтал тослон хажуу тийш нь самнаж, томдосхийсэн хул шаргал чисчүү костюмынхаа энгэрийн халааснаас ягаан алчуурын өнцөг цухуйлгасан зэрэг нь их л нямбай дэгжин байрын тэр хүн хайрцаг нь нэлээд холторсон хийл хөгжим барьжээ. Тэр ухаалаг бөгөөтөл балчир хүүхдийнхийг санагдуулсан номхон бор нүдээрээ ая тал засах буюу дэмжлэг эрсэн янзтай харж зогсоход би түүнийг зоригжуулан: - Та наашаа суу. Хэрэг зориг хэнд вэ? гэж увайгүйхэн шиг асуухад тэр бас л зориг дутсан нь илт жижигхэн амаа мурийлган инээмсэглээд сандлын ирмэг дээр суулаа. Өвдөг дээрээ тавьсан хийлийн хайрцаг дээгүүр бүсгүй хүнийх шиг нарийхан цагаан хуруунууд нь далд буй хөгжмийнхөө утсыг эрэх мэт тэмтчинэ. <Хөгжимчин л байна. Өвчтөн эргэх гэж ирсэн бол хөгжимтэйгээ биш хоол цай барьж ирмээр юм> гэж бодоод - Та хэнтэй уулзах гэж явна даа? гэхэд ямар нэг юм шийдэж ядсан шиг цонхоор уулын толгой харав. Түүний сэтгэлд ямар нэг гунигт хөгжим уянгалж буйг би сая л таамаглалаа. Түүний энэ зориг дутсан номхон байдал сэтгэл санаа нь алс хол буюу хөгжмийнхөө тэр гунигт аялгуунд орооцолдон төөрчихснийх биз. Уулын толгой ширтэх тэрхэн зуур нүд нь ямар нэг алсын юмтай холбоо аван хэлцэх шиг болов. - Би Урнаатай уулзах гэж ирлээ. Уулзаж болох уу? гээд тэр намайг гуйн харав. - Уулзаж ч болно л доо. Гэхдээ хэн юунд ирснийг ухаарч мэдэхгүй шүү дээ. Одоо өвчин нь хүндрэлийн үедээ байна. Зүгээр харвал хар л даа. Та төрөл садан нь уу? гэж би бараг дэмий юм асуув. - Үгүй дээ. Би танил нь. Бид хоёр үерхэж явсан юм. - Эмнэлэгт хэвтээд гурван жил болоход.. - Би гадаадад сургуульд явсан юм. Харьж ирж чадаагүй гэж гэмших мэт сандран хэлэв. - Уг нь Урнаа бид хоёр театрын хөгжимд хамт байсан юм. Өвдөөд энэ эмнэлэгт хэвтсэнийг нь хожуу дуулсан л даа. Яасан юм бол доо? Эдгэрэх найдвар бий юу? - Яахыг хэлэхэд хэцүү л байна. Шизофрени гэдэг сэтгэлийн хүндхэн өвчин тусчээ. Ямар янзын ааш зантайгий нь та мэднэ биз дээ? Ер бусын байдал ажиглагддаг байгаагүй биз? - Ер бусын уу? Юу ч гэмээр юм бэ дээ. Жаахан хувирамтгай, бага юмнаас эмзэглэдэг ч гэх үү, аяыг нь олоход хэцүү л хүн. Ер бусын ч гэхэд хайшаа юм. Тийм зантай хүн бишгүй байдаг даа. Гэсэн ч их л сайхан… сэтгэлд нь үргэлж хөгжим уянгалж байдаг, их л сайхан.. гээд тэр ийнхүү ер бусыг нь мэдэхгүй юм уу сайхан гэж магтсандаа сэтгэл зовох шиг уруу харав. < Их л сайхан гэнэ шүү. Оролдож байсан нөхөр байна л даа. Хотын нэртэй хөөрхөн хүүхэн гээд наалдах гэж дагагсдын л нэг байна. Азгүй дурлалаас болж солиорлоо гэж ярьдагуудын л нэг биз> гэж би гэнэт дур гутаад - Та тэгээд харах гэж ирээ юу? Гэж ёозгүйхэн асуулаа. Гэтэл мань эр миний өөдөөс сөргөх янзтай эгц хараад: - Тиймээ, хармаар байна. Бид хоёр сайн байсан юм. Юугаар тус болохоо мэдэхгүй байна. Тэгээд хөгжмөө л аваад ирлээ гэж шулуухан хэлэв. Би учрыг ойлгон сувилагчийг дуудаж Урнааг эмч нарын өрөөнд оруулаад ир гэлээ. Сэтгэлийн өвчинд хөгжим яаж нөлөөлөх тухай туршилт шиг юм хийх нь. Хэдэн минутын дараа асрагч нар Урнааг аваад ирлээ. Тэр бүсгүй орчноос бүрмөсөн тасраад бүх хөдөлгөөн нь хөшчихсөн катотони хэмээх байдалд орж босох суухаа мэдэх байтугай нүдээ ч цавчихгүй. Удаан хугацаанд гараар хооллогчоон болсноос нүднээс гарч, нүүр царай нь амьд хүнийх биш баг өмссөн мэт, гэлээ ч угийн сайхны нь ул мөр бас л арилаагүй. Асрагч нар үс гэзгийг нь янзлаад өрөвдсөндөө ч юм уу аль дүрсгүйтээд ч юм уу уруулыг нь хүртэл буджээ. Сайхан нүдтэй хүүхэн гэж цууд гаргасан урт сормуустай том алаг нүд нь зургийн юм шиг хөдөлгөөнүй гөлрөвч тэртээ далд дарагдсан ухааны хурц гэрлээр харзны ус шиг мэлтэгнэнэ. Ямар нэг юмнаас гэв гэнэт айн хирдхийгээд тэр чигээрээ гөлөрчихсөн гэлтэй. Гэвч тэр харцны цаана, нарны туяа ойн шөвгөдөх хүүхэн харааны нь гүнд тийнхүү боогдож хавчигдсан ухааны зай чөлөө эрэх хязгааргүй зовлон гашуудал хуралдсан мэт. Тэгээд ч хүүхний энэ нүд айдас төрүүлэхийн зэрэгцээ бас ер бусын сайхан гэхэд болно. Ерөөсөө хүүхний ухаан саруул цагт ч нүд нь л ер бусын сайхан буюу бусдыг илбэдэн эрхшээлдээ оруулах чадал увидастай, түүгээрээ хүний сэтгэлийг хутган үймрүүлж тоглоом тохуу хийсэн ч хүсэл дуры нь татсан ч чадах байсан нь илэрхий. Энэ хүний хэлснээр сэтгэлд нь хөгжим үргэлж уянгалдагсан бол тэр нь энэ сайхан нүдээр цацран бусдын сэтгэлийн утсыг цочоон доргиож хариу нэхдэг байсан биз. Тэгээд л энэ ер бусын сайхан нүднээсээ ч болсон юм билүү. Ер нь Урнаад өвчин туссан буюу цаг иртэл нуугдаж байсан өвчин нь хөдөлсөн шалтгааны тухайд бол сэтгэхүйн ямар нэг нарийн учир холбогдлыг тодруулах хэрэгтэй байлаа. Би түүний ойр дотны хүмүүстэй уулзаж ярилцсан боловч тийм нарийн зүйлийн сэжүүр гаргах юм гэвэл өнөөх азгүй дурлал гэдэг л байв. Гэвч энэ бол үнэндээ наад захын юм. Азгүй дурлалаас сэтгэлийн хямралд орох алийг тэр гэх вэ. Харин энэ ер бусын сайхан нүд, сэтгэлд нь уянгалдаг хөгжмийн эгшгээс ч болсон юм билүү? Хүний сэтгэхүйн нарийн нандинд бүрэн нэвтрэх даанч аргагүй юм.Нөгөө хүн Урнааг хараад хэрдхийн цочиж өнөөх гөлрөн мэлтгэнэх нүдэнд нь татагдчихсан юм шиг яг ширтэн, амандаа ямар нэг юм шивэгнэж, сандал дээрээ дэмий л өндөлзөнө. - Та айх юмгүй. Таныг таних ч үгүй. Харин хөгжмөө тоглоод үз л дээ гэж би тайвшруулав. - Ийм болчих гэж хөөрхий минь! Одоо яанаа…Яана даа хөөрхий минь! Гэж тэр уйлан алдах зуур хийлийнхээ хайрцгийг салганан нээж, нэлээд элэгдэж хуучирсан хөгжмөө гаргав. Нүүрсний хог дээрх өнөөх илжиг орилоход би асрагч нарыг хөөж явуулаач гэлээ.Урнаагийн танил хийлээ мөрлөөд, толгойгоо гилжиилгэн нүдээ анив. Сандал ирмэгдэж суудаг нь хөгжимчний дасал болсон зан бололтой. Тийн нэг хэсэг азнаснаа хөгжимдөж эхлэв. Бетховений сарны сонатын гайхамшигт аялгуу долгилон гарч ирэх нь тэр. Цонхны дор дэмийрцгээж байсан өвчтөнүүд ч чимээгүй болов.Чийг үнэртсэн байшингийн нээлттэй цонхоор хийлийн уянгат эгшиг урсан урсан гарч, үд дундын нарны туяанд шингэн, үл мэдэг салхи хөдөлгөж ухаан санааг дуудан дуудан одох мэт. Сарны сонат, сарны гэрэл.. Сарны цагаан туяан дор мөрний намуухан урсгал мөнгөрөн, хэм үл алдан мяралзах харгиан дээр оддын туяа гялс гялсхийн, уйтгарт анир чимээгүйн дунд хэн нэгнээр санаа алдан ахуйд мөрний харгилах долгисын гэрэлд хүсэн мөрөөдсөн хайрт хүний нь мишээх сайхан нүд үзэгдэн үзэгдэн алдаад, алсаас түүний дуудах дуу гарав уу гэтэл замхран, алсын одод мөрний усыг гэрлээрээ тэмтрэхдээ тэр дууг нэг эрэн тэмтрэвч олж ядсан сэтгэлийн уйтгар зүрхийг шимшрүүлнэм. Дунай мөрний хөвөөнд сартай шөнө санаашран, зогдроо унуулсан хөгшин арслан шиг толгой гудайлган, долгисыг ширтэх Бетховений нүдэнд аль тэртээ залуу цагийн Жульетта Гвинчардийн ер бусын сайхан нүд нэг үзэгдэн нэг далд орох бөгөөд алдагдсан хайр дурлалын дуртгал болж үлдсэн сарны сонат тэр цагаас хойш хүн хүний сэтгэл зүрхэнд дамжин уянгалсаар одоо хүрсэн мэт. Мөрний мөнгөлөг урсгал, сайхан нүд … Ер бусын сайхан нүд …Урнаагийн нүдний гүнээс ухаарлын гэрэл сүүмэлзэх шиг болсноо ертөнцийг хаасан мананг нэвтэлж үл чадан буцаж далдарснаа сарны сонатын уянгат аялгуу бага багаар сэтгэлд нь нэвтрэн, өнөөх аймшигт хүлээс боолтыг тайлан чөлөөлөх үзүүр сэжүүрийг алдан барин байна уу гэлтэй. Хүүхний тун ч уран гоолиг агсан хүзүүний судас лугших нь хүртэл түргэсэн, мод шиг хөшчихсөн хурууны нь үзүүр үл мэдэг чичирхийлэхийг би үзээд < Үргэлж сэтгэлд нь уянгалдаг байсан хөгжим зай чөлөө олоод ухаанд нэвтрэхийг хэн байг гэх вэ. Цочрол мэдрэхүйн ямар нэг нарийн зааг цэгт тэр нь хүрээд сэтгэхүйд бас ямар нэг эргэх холбоо үүсгэх юм уу аль эрт холбоо тасарсан доминантыг сэргээж ч юу магад> гэж бодлоо. Тэгтэл миний бодлыг батлан Урнаагийн нүдэнд өнөөх ухаарлын гэрэл гэнэт дүүрч ирээд чийг дааварлан мэлтэгнэж, тэр нь аажуухан хур хурсаар нэгэн дусал нулимс болж нүдний нь булангаас арай ядан тасраад хацар дээгүүр нь алгуурхан бөмбөрөв. Нүдний нь харцанд илбэдэгдэн ширтэж суусан хөгжимчний уян хуруунууд хийлийнхээ утаснаас шүүрс алдах мэт тасалданг зөөлөн дуу татаад агаарт сарвайн хоцров. Нулимс уналаа! Ганцхан дусал нулимс ч гэсэн уналаа. Хэн хэн маань дотроо ингэж хашгирсан биз. Энэ ганцхан дусал нулимс бол чухам мянган лангийн үнэтэй! Миний баярласан гэдэг тоймгүй. Урнааг, энэ гайхамшигтай хөгжимчнийг барьж аваад үнсмээр байлаа.Урнааг асрагч нар авч одсоны дараа хөгжимч бид хоёр удтал хүүрнэлдэж сайн танилцав. Тэр сарны сонатын учрыг ярьсан нь уяралтай бөгөөд харамсалтай. Урнаа, Буд хоёр хотын нэг гудамжинд багаасаа тоглон өсөж бага сургууль, хөгжмийн сургуульд хамт суралцаад дуурийн театрын найрал хөгжимд хамт ажиллаж байжээ. Багын үерхэл яваандаа хайр дурлал болон хувирах нь амьдралд цөөн бус тохиолдоно. Харин энэ хоёрын хувьд бол их л хожуу мөртөө гаслантайгаар тохиолджээ. Нэг нь гоо үзэсгэлэнгээрээ, нөгөөдөх нь авьяасаараа цууд гарснаас л хожмын хэрэг явдал үүдсэн бололтой. Авьяас, гоо үзэсгэлэн хоёр нэг хүнд тэгш заяагдах нь ховроос сэтгэлийн зөрчил бухимдал тэр ч байтугай эмгэнэлт явдлын шалтаг болдог. Буд авьяасаараа нэрд гарахын үес түүнийгээ гоо үзэсгэлэнгээр улам бүр чимэглэн гэрэлтүүлэх хүслэн оргилоод иртэл тэрхүү мөрөөдөлт гоо сайхныг цогцлуулагч нь гэв гэнэт Урнаа болон харагдаж дур сэтгэлийг жолоогүй булаажээ. Тэр бол сэтгэлийн хөгжмийн аялгууг чимэглэсэн ер бусын хайр дурлал байлаа. Түүнийг нуун дарагдуулах нь зүрхийг эмтэлсэн зовлон байтал ил гаргаж зүгээр л эр эмийн ёсонд оруулбал ул мөргүй мөхөн сөнөх юм шиг аймшигтай байлаа. Тэгээд л Буд, Урнааг өдрийн бодол, шөнийн зүүд болгож, яавал ойр дөт байж салхины нь доогуур гарахыг ч хичээн тэгсэн мөртөө тэр ер бусын сайхан нүд, эмзэг шархламтгай ааш зангаас нь айгаад, биеэрээ биш зөвхөн сэтгэлд уянгалах хөгжмийнхөө эгшгээр хүрэлцэх буюу биет бус хийсвэр гоо сайхныг амтлан явжээ. Гэвч эр хүн юмсан хойно хичнээн тэгж явах билээ. Түүнийг нэг л өдөр эвдэх хэрэгтэй байлаа. Гэтэл Урнаагийн гоо үзэсгэлэн нь авьяасыг биш харин өөртэйгээ тэнцэх гоо сайхныг эрэлхийлэх эргүүлгэнд орчихсон байжээ. Тэр нь ч гуниг зовлон авчрав. Урнаа нэг циркчин залууд сэтгэлтэй болжээ. Тэр залуу хэдийгээр эр хүний бие цогцсын гоо үзэмж сонгомлоор бүрдсэн боловч мэдрэхүй нь ухаанаа дийлсэн муйхар түрэмгий эр байв. Тэр ялангуяа бүсгүйчүүдийн гоо сайхныг Буд шиг хийсвэрээр биш ганцхан биеэр нь эдлэх дуртай шуналтангуудын нэг байлаа. Урнаа тэр залуугийн чухам юунд нь тэгтлээ автагдсаны учрыг мэдэх гэж Буд зориуд цирк үздэг ч болов. Солонгын гэрэл цалгилсан циркийн дугуй дэвжээнд олон өнгийн гялтгануураар чимсэн шуудагнаас өөр хувцасгүй тэр залуу гарч ирээд аварга ширмэн туухайнуудаар тэвэг шиг наадаж булчингуудыг нь товойлгон сийлсэн мэт хүрэл биеэ гялалзуулах нь үнэхээр бахдалтай харагдан< Надтай даанч зүйрлэмгүй сайхан төрсөн эр юм даа> гэж эрхгүй бодогдоно. Тэгэвч тэр сайхан бие бол нэг л үзмэрийн шинжтэй, зуурдын үзэгдэл шиг итгэл алдагдуулам. Тийнхүү Буд түүнд атаархавч Урнаагийн болоод тэр залуугийн гоо үзэсгэлэн нь ч бас л түр зуурын найдваргүй холбоо үүсгэснийг зөгнөн сэтгэл зовж явлаа. Тэр зөнгөөр нь болжээ. Эдэлж хэрэглээд эвдэж сүйтгэхээс нааш санаа нь амрахгүй адгуусны чанарын тэр хүн Урнааг жирэмсэн болгоод хаяжээ. Урнаа гашуудал бухимдлын туйлд хүрч хэвлийдэх үрээсээ арай чүү ангижраад нэг хэсэг элий балай хачин болжээ. Тэгээд Будыг мананд бүрхэгдсэн сайхан нүдээрээ хий алгасан харж, шөнөжин сарны сонатыг хөгжимдүүлэн, төгөлдөр хуурын гялтганах гадар дээр нулимсаа унаган гашуудах нь элэг эмтрэм. Тэрхүү гашуудалт байдал түүний гоо үзэсгэлэнг улам ч яруу уянгатай болгож Будад ямар нэг алсын мөрөөдөл буюу өөрийн авьяасын увидас хүчинд итгэх итгэлийг төрүүлэн сарны сонатыг гайхамшигтай уран чадварлаг бөгөөд өөрийнхөөрөө хөгжимдөх болов. Тийнхүү сарны сонат Урнаад бол зүрх сэтгэлийг нь эмтчин одсон хайр дурлалын тухай гунигт дуртгал. Будад бол үзэсгэлэн гоо царай зүс, ер бусын сайхан нүд, гэлээ ч бүхнийг эрхшээлдээ оруулж чадахгүйг санагдуулан ялангуяа хүний ухааны бүдүүн хадууныг ухааралгүй сэтгэлийн зовлонд унасан амрагаа өрөвдөн аргадах хайрын дуу болжээ. Энэ нь харийн тэрхүү гунигт гоо сайхныг эвдэлгүй сэтгэлээ ариун тунгалаг авч явахын андгай мэт болжээ. Тэгээд л энэ.Буд энэхүү гунигт түүхээ ярьж нэлээд суугаад явахад би түүнийг их л өөрөөр үзэх болсон байв. Түүнийг сайхан хүн гэж бүрэн болох биз. Зөвхөн бие бялдар галбир хэлбэрийн талаасаа хүмүүсийн нүдэнд тэр болгон тусах хүн биш гэлээ ч зэрвэсхэн боловч ажсан хүнд түүний ухаан авьяас нүдэнд нь ч, хөдлөх ярих аашинд нь ч илэрхий. Түүнээс ямар нэг номхон даруу, итгэлтэй бас яруухан мөрөөдөлт ааш араншингийн гэрэл гэгээ орчин тойронд тусна уу гэлтэй.Буд тэр өдрөөс хойш бараг өдөр болгон ирж Урнаад хөгжимдөх болов. Би тэдэнд цахилгаан нойрсуулалтын бяцхан тасалгааг гаргаж төгөлдөр хуур тавиулж өглөө. Би хөгжмөөр сэтгэлийн өвчнийг анагааж болно гэж итгэхгүй боловч гайхамшигт тохиолдол ч байж болохыг үл үгүйсгэн бас Будын сэтгэлийг бодоод тэднийг ажиглан, Урнааг улам идэвхтэй эмчилж байлаа. Тийнхүү нэлээд хоног өнгөрөхөд эмчилгээнээс ч юмуу, хөгжмөөс ч юмуу Урнаагийн царай бяцхан гэрэл орж, ухаангүй хяртайн мэлтийсэн нүдэнд нь хааяа илааршихийн жиг совин үзэгдэх шиг болдог болов. Буд бид хоёр их л урамтай. Юмыг яаж мэднэ. Урнаагийн сайхан нүд нэг өдөр ухаанаар цалгилан гэрэлтэх ч юм билүү. Гэтэл гай дайрлаа. Дайрах дайрахдаа даанч өршөөл авралгүйг яана. Буд хоёр гурав хоног ирэхгүйд гайхаад сураглатал машинд дайруулаад эмнэлэгт хэвтсэн байв. Би мэс заслын эмнэлэгийн гэмтлийн тасагт гүйж очлоо. Буд ухаангүй хэвтэж байв. Түүний хөл, гар хугарч бяцраагүй атлаа тархины нь суурь яс гэмтсэн учир маш хүнд ажээ. Бид түүнийг аврах гэж хэд хоног нойр хоолгүй зүтгээд дийлсэнгүй. Би Будтай танилцаад удаагүй боловч төрсөн ах дүүгээ алдсан мэт машид гашуудлаа. Тэр Урнаагаа хөгжмийн эгшгээр аварч чадах эсэх байсныг бүү мэд. Би хэн хэнийг нь аварч чадаагүй гэмтэй юм шиг сэтгэлийн хүнд дарамтанд орлооУдалгүй би өөр ажилд шилжиж сэтгэл мэдрэлийн эмнэлэгээсээ холдсон бөгөөд эмч байсан залуу цагийнхаа жилүүдийг санахад Будын хөгжимдсөн сарны сонат сэтгэлд минь уянгалан миний ч амьдралд тохиолдсон гунигтай баяртай явдлуудыг нүднээ тодруулдаг билээ. Одоо өөрий нь бичсэнээр <Нарт ертөнцийг ухаант хүний нүдээр харж > явааг мэдээд би хүний хайр сэтгэлийн хүчинд итгэн бишрэхийн чацуу энэ хорвоод хүн хүнтэйгээ мартагдавч сэргэх ил далдын түмэн шинжмээр холбоотойг эрэгцүүлэн бодлоо. Хайрын сарны сонат зүрхний алтан чавхдаснаа эгшиглэх юутай жаргалан.
Бичсэн: boloroo | цаг: 16:30 | өгүүллэг тууж
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих




:-)