Анхаар! Тус сайт хакерын халдлагад өртөн, вирус, өөр хуудас руу дамжуулах зэрэг үйлдэл хийж байгаа тул та бүхэн аль болох мэдээлэл оруулахгүй, өөр нээгдсэн хуудсыг нэн даруй хаах зэргээр маш болгоомжтой хэрэглэх буюу, эсвэл хэсэг хугацаанд огт хэрэглэхгүй байхыг зөвлөж байна!!!
2010-01-23
С.Эрдэнийн зохиолуудаас
ХУЛАН БИД ХОЁР Арван долоон нас ч дээ. Хөөрхий. зайлуул. Би тэгэхэд өөрийгөө эр хvнд тооцож явжээ. Гэтэл тэр зун ёстой шалчгар эр болохоо мэдсэн юм. Долдугаар сарын нэгэн өдөр би нутгийнхаа Чингис хаан болоод тvvний залуу гэргийн хамт сумынхаа наадамд очихоор эртлэн мордлоо. Гэр Чингис хаан гэдэг маань ердөө л шар Цамба юм шvv дээ. Би тvvнд ийм догшин сvртэй хоч өгсөн боловч хvнд хэлдэггvй байлаа. Хурдан морь уяхад нь би тvvнд туслалцсан юм. Тэгэхэд над шиг жулдрай амьтан салхин зээрд, цахилгаан хээр гэх мэт vлгэр домгийн нэртэй тэр сvрхий хөлөг морьдыг нь vдшийн чийг буусан хойно хээр ава...