2010-01-18
Хөл бөмбөгийн түүх

Хөлбөмбөгийн багийн хаалгачаас бусад тоглогчид бөмбөгөнд бөмбөгийг гараараа шидэж гарахаас бусад тохиолдолд гараараа хvрэх нь хориотой байдаг. Тоглолтын vед тоглогчид хурдан гvйх, багийнхаа хvнд бөмбөг дамжуулах, хаалга руу цохих зэрэг өөрсдийн ур чадвараа ашиглан эсрэг багийнхаа хаалгачийн хааж буй хаалганд гоол оруулахыг хичээн өрсөлдөнө. Эсрэг багийн тоглогчид нь vvнийг эсэргvvцэн бөмбөгийг өөрсдийн болгохоор хамгаалан тоглоно. Хөлбөмбөгийн тоглолтыг бөмбөг талбайгаас гарах, шvvгч тоглолтыг зогсоох гэсэн 2 тохиолдолд л зогсооно.

 

Мэргэжлийн хөлбөмбөгийн тоглолтод цөөн тооны гоол ордог. Жишээлбэл 2005-2006 оны Английн хөлбөмбөгийн Премьершипт нэг тоглолтод дунджаар 2.48 гоол орж байжээ. Хөлбөмбөгийн дvрмээр бол хаалгачаас бусад тоглогчдийн тоглох байрлалыг тогтоогоогvй байдаг боловч мэргэжлийн хөлбөмбөгт өөр өөрийн vvрэг бvхий байрлалд тоглодог хөлбөмбөгчид бий болсон байна. Эдгээрийг гоол оруулах vvрэг бvхий довтлогч, төвийн байрлалд тоглож, хамгаалалт довтолгоонд зэрэг оролцдог төвийн тоглогч, өрсөлдөгчдийнхөө гоол оруулахад саад хийн тоглодог хамгаалагч гэсэн vндсэн 3 төрөлд ангилдаг. Эдгээр ангилалууд нь цаашаа нарийвчлан задарч байрлалаар нь жигvvрийн хамгаалагч, төвийн хамгаалагч, цэвэрлэгч, төвийн тоглогч, жигvvрийн тоглогч, довтлох чиглэлийн төвийн тоглогч, хамгаалах чиглэлийн төвийн тоглогч гэх мэтээр ангилагдана. Эдгээр тоглогчдийн тооны харьцаанаас хамааран янз бvрийн комбинацаар тоглох боломжтой болно. Жишээ нь олон тооны довтлогчтой баг хурдан темптэй довтолсон тоглолт vзvvлдэг (гэхдээ хамгаалалт нь суларч эсрэг багийнхандаа гоол алдах магадлал мөн адил ихсэнэ ) бол олон хамгаалагчтай багийн тоглолтын темп удаан эсрэг багийнхандаа гоол хийхэд хvндрэлтэй байдаг. Үvнийг хөлбөмбөгт формац (formation) гэж нэрлэдэг. Энэ формацийг гаргах, тактикийг зохиох нь багийн ерөнхий дасгалжуулагчийн vvрэг юм.

 

Тvvхийн бvх л vеийн турш хvн төрөлхтөн бөмбөгийг өшиглөн тоглосоор орсон. FIFA-аар бол шинжлэх ухаанаар батлагдсан хамгийн анхны бөмбөг өшиглөх тоглоомоор МЭӨ 2-3-р зуунд Хятадад тоглож байжээ. Мөн Ромын vед тоглож байсан Харпастум хэмээх тоглоом нь өнөөгийн хөлбөмбөгийн өвөг дээдэс байж болох талтай.

Хөлбөмбөгийн тvvх

 

Орчин vеийн хөлбөмбөгийн эхлэл 19-р зуунд Английн сургууль бvрд өөрийн өөрийн дvрмээр тоглогдож байсан бөмбөг өшиглөх тоглоомыг нэгдсэн нэг дvрмэнд оруулснаар тавигджээ. 1863 оны 10 сарын 26-нд Лондоны Квин гудамжны Фремасоны уушын газарт анхны хөлбөмбөгийн холбоо (Footbal Association)-ны уулзалт болжээ. 10-12 сарын хооронд уг уушын газар 5 уулзалт хурал болж хамгийн анхны хөлбөмбөгийн дvрмийг гаргасан байна. Гэхдээ сvvлчийн уулзалтан дээр Блекхет болон бусад зарим багийн төлөөлөгч бөмбөгийг гараараа барьж гvйх, ингэж гvйж байхад нь бөмбөгийг хvчээр булааж авч болох гэсэн дvрмийг нь зөвшөөрөөгvйн улмаас энэ холбоог орхин гарчээ. Тэд сvvлд нь 1871 онд Регбигийн хөлбөмбөгийн холбоог vvсгэсэн байна. Дэлхийн хамгийн эртний хөлбөмбөгийн тэмцээн бол FA Cup буюу Английн хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээн юм. Энэ тэмцээнийг анх C.W.Alcock санаачилжээ. Хамгийн анхны олон улсын хөлбөмбөгийн тоглолт 1872 онд Англи Шотландын багуудын хооронд болсон байна.

 

Харин 1904 онд Парис хотноо FIFA байгуулагдсан байна. Хөлбөмбөгийн хамрах хvрээ өргөжсөний улмаас 1913 онд Олон улсын хөлбөмбөгийн удирдах зөвлөлийг байгуулжээ. Анхны зөвлөлд энэ холбооны 4 гишvvн улс бvрээс нэг, Их Британы 4 улс (Англи, Шотланд, Уэльс, Ирланд)-аас тус бvр нэг гишvvн оржээ.

 

Өнөөдөр хөлбөмбөгийн холбоо нь НҮБ-ээс олон гишvvн орнуудтай болж, дэлхийн хамгийн том спортын холбоо гэж тооцогддог. Сая сая чөлөөт цагаараа, эсвэл мэргэжлийн дагуу хөлбөмбөг тоглохоор стадиум руу явж байхад тэрбум тэрбум хvн тvvнийг нь телевизээр vздэг болжээ. FIFA-аас гаргасан тооцоогоор бол 2001 онд дэлхийн 200 гаруй орны 240 сая хvн байнга хөлбөмбөг тоглодог байна. Хөлбөмбөгийн хялбар дvрэм, янз бvрийн нэмэлт төхөөрөмж шаардлагагvй зэрэг нь хөлбөмбөгийг ингэж өргөн дэлгэр тархахад нөлөөлсөн нь дамжиггvй. Дэлхийн өнцөг булан бvрт хөлбөмбөг нь энгийн нэгэн фен, ямар нэгэн олон нийтийн байгууллага, эсвэл бvр бvхэл бvтэн улс орны урам зориг, утга учир нь болж чадсан. ESPN –ээс Зааны ясан эрэгт иргэний дайн гарахаас хөлбөмбөгийн баг нь сэргийлсэн гэж vздэг байна. Тэр бvv хэл 1969 онд Эль-Салвадор болон Гондурасын хооронд хөлбөмбөгөөс болж дайн дэгдэж байсан тvvхтэй. 1990 оны 3 сард Динамо Загреб, Ред Стар Белград багийн тоглолт нь 1990-өөд оны Югославийн дайны эхлэлийг тавьсан гэж vздэг.

Хөлбөмбөгийн дvрэм

 

Хөлбөмбөгийн албан ёсны дvрмээр бол баг хамгийн ихдээ 11 багадаа 7 хvнтэй байдаг. Тэдний нэг нь заавал хаалгач байх ёстой. Хаалгач нь бөмбөгөнд зөвхөн өөрийн багийн хаалганы өмнө байх торгуулийн бvсэд л гараараа хvрэх эрхтэй байна. Дээр дурдсанаар бусад тоглогчид бөмбөгөнд зөвхөн хөлөөрөө хvрэх эрхтэй ба хаана тоглох нь хамаагvй байдаг.

 

Тоглогчид адил өнгөтэй шорт, подволк, оймс, гутал, хөлийн хамгаалалт зэргийг өмссөн байх ёстой. Бусад тоглогчидоо гэмтэл учруулах тоглолтыг болон хувцас хэрэглэл өмсөхийг хатуу хориглодог. Хаалгачийн хувьд багийн бусад тоглогчидоосоо илт ялгарахуйц хувцас өмсөх ёстой байдаг. Хамгийн өрсөлдөөнтэй тоглолт бvхий лигvvд, олон улсын тэмцээнд зөвшөөрөгдөх сэлгээний тоо нь 3 байдаг. Сэлгээ хийх vндсэн шалтгаан нь гэмтэх, ядрах, vр ашиггvй болох, тактикийн, заримдаа цаг гvйлгэх зэрэг юм. Стандарт олон улсын насанд хvрэгчлийн тоглолтод сэлгээгээр тоглолтоос гарсан тоглогч тэр тоглолтод буцаж орох боломжгvй байдаг.

 

Тоглолтыг шvvгч зохион байгуулж явуулах ба тvvний ямар ч шийдвэр эцсийнх байна. Тэр зөвхөн хөлбөмбөгийн холбооны өмнө л хариуцлага хvнээнэ. Ихэнхдээ ерөнхий шvvгч нь хоёр туслахтай байдаг. Зарим том тэмцээнvvд дээр 4 хvртэл тооны туслах дасгалжуулагчтай байдаг. Олон улсын хөлбөмбөгийн дvрмээр бол талбайн өргөний хэмжээ нь 64-75 метр, урт нь 110-120метр байдаг. Энэ талбайн хоёр талд тэгш өнцөгт хэлбэртэй хоёр хаалга байна. Хаалганы өргөн нь 7,3 метр, өндөр нь 2.44 метр байна. Хаалгыг торлосон байх ёстой гэж хөлбөмбөгийн дvрмэнд заагаагvй байдаг. Хаалганы өмнө 16.5 тетр хэмжээтэй торгуулийн бvс байна. Стандарт тоглолт нь тус бvрдээ 45 минут бvхий 2 vе тоглогдоно. Тоглолтын vеэр тоглолтын цаг зогсолтгvй vргэлжилнэ. Шvvгч алдагдсан цагийг нөхөж цаг сунгах эрхтэй байна. Мөн шvvгч тоглолт дууссаныг зарлаж шvгэл vлээснээр тоглолт дуусна.

 

Тоглолт тэнцээгээр дууссан vед шигшээ тоглолт бол тус бvр 15 минут бvхий 2 vе сунгаж тоглоно. Ингэж тоглоод ч тэнцэж байвал торгуулийн 5 5 цохилтыг хоёр баг ээлжлэн хийж хэн олон бөмбөг оруулсан нь хожино.

 

Тоглогч хөлбөмбөгийн дvрмээр хориглогдсон бөмбөгөнд гараар хvрэх, өрсөлдөгчөө тvлхэх, унагаах гэх мэт vйлдэл хийх бvрд торгууль тооцно. Алдаа хийсэн байрлалаас нь хамааран шууд чөлөөт цохилт, шууд бус чөлөөд цохилт, торгуулийн цохилт зэргийг онооно. Мөн шvvгч нь алдаа хийсэн тоглогчид сануулах шар карт, тоглолтоос гаргах улаан карт өгөх эрхтэй байна. Хэрвээ тоглогч нэг тоглолтод хоёрдох шар картаа авбал тvvнийг улаан карт авсан гэж тооцно. Шvvгч нь мөн тоглолтод оролцоогvй байгаа боловч бvдvvлэг алдаа гаргасан багийн бусад тоглогч, багийн дасгалжуулагч нарт карт өгөх эрхтэй байдаг.

 

Мөн шvvгч өөрийн vзэмжээр нөгөө баг нь алдаа хийсэн ч гэсэн хэрвээ бөмбөг ашигтай байрлалд байвал тоглолтыг vргэлжлvvлэхээр зааж болно. Хөлбөмбөгийн хамгийн нарийн нийлмэл дvрэм бол offside буюу отон тоглолтын дvрэм юм. Энэ дvрэм нь багийн довтлон тоглогчийн эсрэг багийнхаа хаалганы хажууд бөмбөг хvлээгээд зогсохоос сэргийлдэг.

Бичсэн: boloroo | цаг: 23:02 | мэдлэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(8)
Сэтгэгдэл:


ВААВ
Бичсэн: Зочин цаг: 22:49, 2017-03-22 | Холбоос | |


сак шүү тэврэлт хайртай
Бичсэн: Зочин цаг: 20:00, 2014-04-28 | Холбоос | |


би хөл бөмбөгт хайртай
Бичсэн: Зочин цаг: 19:59, 2014-04-28 | Холбоос | |


үнэхээз гоё би хөл бөмбөгт хайртай
Бичсэн: Зочин цаг: 19:47, 2014-04-28 | Холбоос | |


чөтгөр чөтгөр
Бичсэн: Зочин цаг: 14:08, 2011-05-11 | Холбоос | |


тэврэлт
Бичсэн: Зочин цаг: 16:29, 2010-11-06 | Холбоос | |


чөтгөр
Бичсэн: Зочин цаг: 13:06, 2010-09-07 | Холбоос | |


ууртай тэнэг слован шүүгчиг хахуулдсан байна ш дээ
Бичсэн: Зочин цаг: 00:17, 2010-06-19 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих




:-)